2008-04-20

Эх орондоо би хайртай

Сая блог уншиж байгаад нэгэн шүлэг оллоо. Би өөрөө эх орон гэсэн үгийг хэлэх бүрдээ омогшдог нэгэн болхоор маш их таалагдлаа. Эх оронч үзэл ямагт цээжинд минь зүрхтэй минь хамт цохилдог энэ л махаар бүтэж цусаар холбогдсон биеэ эх орондоо зориулж чадна шүү. Уул үзээгүй байж хормой шууж, ус үзэлгүй гутал тайлах хэрэггүй гэж хэн нэгэн хэлж болох юм. Гэхдээ чи монголд төрсөндөө бахархаж түүгээрээ омогшиж чадаж байвал чи хүнд хэлэх үгтэй байна гэсэн үг. Миний эх оронд бүх юм тийм яахаа алдцан биш л байнашдээ. Бусад газар унтахаас айн сортолзож хэвтээ хэн нэгнийг боддоо. Уух ус олдохгүй газарт тогтсон шалбаагнаас уун голоо зогоож байгааг нь юу гэж бодож байна. Гэтэл өнөөдөр миний монголд ядуу байгаал тэнэмэл ч гэсэн уух ус нь ядаж цэвэр шүүдээ. Дараах шүлгийг дажгүй варез блог ажиллуудаг хэдэн залуусын блогоос авлаа. Ороод хараарай хөөрхөн юм билээ. URL нь : http://www.xxakep78.blog.mn/ гэж байгаа. Салхины үзүүрээс нь намрын моддын сэрчигнээн сонсож талимаарах зүүдний үзүүрт захгүй мяралзах эх оронтой БИ МОНГОЛ ХҮН.

Эх орон чамайг санан эмрэх сэтгэл
Элгэн хад салхинд мөлийхөөс юуны ялгаа
Эрэг мөргөн буцах их усны далгис
Эхлэл, төгсгөлгүй санагдахаас юуны ялгаа
Гараг эрхсийн дунд гялалзах одод
Ганц нэгээр харвахаас юуны ялгаа
Ганилан шаналах дурлалт хархүү
Гадаа нь очоод хаалгыг түшихээс юуны ялгаа

Эх орон чамайг энхрийлж хайрлах сэтгэл
Энгэр чийгт эхийн ангир уурагаас юуны ялгаа
Энгүй хөх тэнгэрт эргэн хургах үүлсийн
Эхний бөгөөд сүүлчийн дуслаас юуны ялгаа
Зуун зуун жил амьдарч ургасан ойн гүнд
Зулзаган хус цасанд дарагдахаас юуны ялгаа
Зураг зурчихлаа гэж өндийх бяцхан үрийн
Аав, ээж, хүү гурвыг алга хөтлөлцүүлэн зурсанаас юуны ялгаа

Эх орон чамайг эгшээж санах сэтгэл
Эрх тоолон бувтнах эмэг эхийн сэтгэлээс юуны ялгаа
Эцсийн амьсгалаа шившсэн сургааль
Эцгийн минь алтан гэрээс бүлээн амьтайд юуны ялгаа
Даль жигүүр нь суларсан өвгөн бүргэд
Дааж ядан ниссээр тэртээд буухаас юуны ялгаа
Дэвэн дэвэн алсран буцах шувуудын ганганаан
Тэндээ л сарнивч зүрхэнд шаргихуйд юуны ялгаа

Эх орон чамайг шаналж мөрөөсөх сэтгэл
Ижий буурал өтгөсийн минь эвийлэх дуунаас юуны ялгаа
Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй дээ
Идэрхэн насны аагийг хүний нутагт яалтай
Гундуу навчсаа гүвэх мододын нүцгэн уй
Гашуудлын нот, хийлийн чавхдас, намрын гэгэлгэн сонет...

Элгэнээс чинь эмтэлж авсан арван чулуугаа атгаж очоод
Эрх дураар хөх салхиар чинь нулимсаан эгшээлгэнээ ... Эх орон минь!

Цааш унших...