2008-01-31

Линукс системийн файлын хамгаалалтын талаар жаахан хүүрнэх нь

Хэдэн Notebook-ы талаар жаахан мэдээлэл цуглуулсан чинь залхуу хүрчлээ. Тэгээд хэсэж яваад нэг зүйл оллоо. Жаахан орчуулаад блогтоо үлдээчий. Юмыг яаж мэдэх вэ? сүүлд хэрэг болж юуны магад гэж бодлоо.

Глобал холбоо эрчимтэй хөгжиж байгаа одоо үед бидний өдөр тутмын хэрэглээ болсон үйлдлийн системүүдийн хамгаалалт сайн байх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.Линукс системийн хамгаалалт нь уян хатан тохируулахад хялбар байдаг. Дараах төрлийн нууцлал байх шаардлагатай

Физик нууцлал

Компьютерийн түгжээ

BIOS нууцлал

Boot ачаалагчын нууцлал

Xlock ба vlock

Дотоод төхөөрөмжүүдийн нууцлал

Физик төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийн алдааг олох

Дотоод нууцлал

Шинээр хэрэглэгч үүсгэх

Root нууцлал

Файл болон файл системийн нууцлал

Umask тохируулах

Файлд хандах эрх

Бодит байдлыг шалгах

Trojan horses

Нууц үгний нууцал болон encryption

PGP болон Pubic key cryptography

SSL,S-HTTP болон S/MINE

Линукс IPSec гүйцэтгэл

Ssh болон stelnet

PAM-Pluggable Authentication Modules

Cryptographic IP encapsulation (CIPE)

Kerberos –сүлжээгээр дамжуулан эрхийн зөвшөөрөл олгоход хэрэглэдэг протокол

Shadow passwords

Crack болон John the Ripper

CFS-cryptographic file system болон TCFS-transparent cryptographic file system

X11,SVGA болон дэлгэцийн нууцлал

Цөмийн нууцлал

2.0 цөмийн зохион байгуулалтын боломж

2.2 цөмийн зохион байгуулалтын боломж

Сүлжээний нууцлал

Пакет шифрлэх

Системийн үйлчилгээ болон tcp wrappers

DNS-н мэдээллээ шалгах

Indentd

Postfix MTA

SATAN (Security Administrator's Tool for Analyzing Networks)

ISS болон бусад сүлжээг хайх(порт хянах)

Sendmail, qmail болон MTA

DoS халдлага

NFS нууцлал

NIS(network information service)

Firewall

Ipchains (kernel 2.2.x)

Netfilter

VPN

Нууцлал хийх арга замууд

Системээ бүрэн нөөцлөж байх

Системийн нөөцийг хэдийд хийж байхаа тогтоох

Нөөцийг шалгаж байх

RPM эсвэл Debian-ий файлын санг ашиглах

Системийн хэрэглэгчдийн мэдээллийн шинэчилж байх

Системээ бүтнээр нь update хийж байх

Файл болон файл системийн нууцлал

1 Системд файлд хандаж байгаа хэрэглэгчдэд SUID/SGID байнга тодорхойлж байх нь чухал байдаг. Нийтэд хэрэглэгдэх файлуудыг /var директор дотор хадгалах болон лог файлуудын уншиж байх нь чухал байдаг

2 Хэрвээ NFS ашиглаж байгаа бол /etc/exports дотор хэрэглэгчдыг зөвхөн унших эрхээр хандахаар тохируулж өгөх хэрэгтэй.

3 Umask-г файлд хэрэглэгчид хэрхэн хандахыг тохируулах хэрэгтэй

4 Файл системд хандах эрх нь хэрэглэгчдын хувьд анхандаа хязгааргүй байх бөгөөд түүнийг хязгаарлаж өгөх хэрэгтэй.

/etc/pam.d/limits.conf

@users hard core 0

@users hard nproc 50

@users hard rss 5000

Энд цөмд хандахгүй, нийт 50 процесс явуулах болон 5000 хэмжээний санах ой ашиглахаар хязгаарлаж байна

1 /var/log/wtmp болон /var/run/utmp файлд системд нэвтэрч орсон бүх хэрэглэгчдийн мэдээлэл хадгалагдсан байдаг ба эрх нь 644 тавигдсан байдаг.

2 SUID ба SGID хэрэглэснээр системийн эрсдлийг эрс багасгадаг.

root# find / -type f \( -perm -04000 -o -perm -02000 \) үүгээр системд ажиллаж байгаа бүх SUID болон SGID-г харж болно

мөн үүний тухай мэдээллийг Дебиан дээр /var/log/setuid файлаас харж болно

1 Дараах командуудаар системд байгаа файлуудын эрхийг харж тохируулж байх хэрэгтэй.

root# find / -perm -2 ! -type l -ls

root# find / \( -nouser -o -nogroup \) -print

root# find /home -name .rhosts -print

Umask Settings

Энэ команд нь таны системд хэрэглэгчид файлд анхнаасаа ямар эрхээр хандахыг тодорхойлж өгдөг. Үүнийг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Тусгай төрлийн umask хэрэглэж болдог. Жишээ нь: 022,077,027 гэх мэт.үүндээ NOT болон AND гэсэн маск ашигладаг.

file, default 6, binary: 110 mask, eg. 2: 010, NOT: 101

resulting permission, AND: 100 (equals 4, r__)

# Set the user's default umask

umask 033

Та системдээ файлуудад хандах эрх нь уг файлыг эзэмшигч болон системд нэвтрэн орж байгаа групп хэрэглэгчид болон бусад хэрэглэгчидийн хувьд ямар байхыг тодорхойлж өгч болдог.

Эдгээр хэрэглэгчид тавьж өгч байгаа файлын эрх нь тухайн хэрэглэгчийн хувьд BIT-н тусламжтайгаар тавиж өгдөг. Үүнд хэд хэдэн төрлийн файлд хандах эрх байдаг.

Read

1 Файлын нээж уншиж чадна

2 Директороос файлын дуудаж нээж чадна

Write

1 Файлд өөрчлөлт хийж чадна

2 Файлыг өөр хавтасруу зөөж чадна

Execute

1 Файлын эх код дээр өөрчлөлт хийж чадна шелл скрипт дээр ажиллана

2 Файлыг хайж олох болон унших эрхийг өөрчилж чадна

Мөн файлыг хадгалах хэд хэдэн төрлийн шинж чанараар нь хадгалж болдог

Эдгээр нь хэрэглэгчийн файл болон директорт хандах эрхийг арай илүү уян хатан байдлаар тавьж өгөхөд тусалдаг.

SUID (for file)-энэ нь хэрэглэгчийн файлд хандах эрхийг ID-н тусламжтайгаар системд уг файлын яг эзэмшигч нь хэн гэдгийг зааж өгдөг. Энэ нь buffer overflow алдаа гарахаас сэргийлдэг.

SGID (for file)-энэ нь группын хэрэглэгчдийн эрхийг удирддаг бит байдаг.

SGID (for director)-энэ нь группын хэрэглэгчид директорт хэрхэн хандахыг удирддаг бит юм.

Жишээ: chmod g+s directory

Файлд эрхийг эзэмшигч, групп, бусад хэрэглэгчдэд тавьж өгдөг

-rw-r--r-- 1 kevin users 114 Aug 28 1997 .zlogin

1st bit - directory? (no)

2nd bit - read by owner? (yes, by kevin)

3rd bit - write by owner? (yes, by kevin)

4th bit - execute by owner? (no)

5th bit - read by group? (yes, by users)

6th bit - write by group? (no)

7th bit - execute by group? (no)

8th bit - read by everyone? (yes, by everyone)

9th bit - write by everyone? (no)

10th bit - execute by everyone? (no)

Зарим тохиолдолд файлд хандах эрхийг өөрөөр тавьж өгдөг

-r-------- эзэмшигч файлд хандахдаа унших эрхтэй

--w------- Allows the owner to modify or delete the file

(Note that anyone with write permission to the directory

the file is in can overwrite it and thus delete it)

---x------ The owner can execute this program, but not shell scripts, which still need read permission

---s------ Will execute with effective User ID = to owner

--------s- Will execute with effective Group ID = to group

-rw------T No update of "last modified time". Usually used for swap files

---t------ No effect. (formerly sticky bit)

Цааш унших...

2008-01-30

DirectX гэж чухам юу байна вэ?

Ойрд нээх хийсэн юм байхгүй мөртлөө нэг л зав гарж өгөхгүй байх юм аа. Нэгэн хүний асуусаны дагуу DirectX гэж ямар технологи байдаг талаар жаахан бичлээ. Дутуу хүтүү юм байвал уучилж тус бас хэлж тус болоорой залуусаа.

Хэрэглээний программуудын зарим хэсэг нь графикын болон дуу хєгжмийн ихээхэн боломж шаарддаг, эдгээрийн ихэнх нь сvvлийн vеийн тоглоомнууд байна.

За ингээд олон янзын vзvvлэлттэй дуу дvрсний кардууд, тэднийг хэрэглэдэг олон тооны хэрэглээний программнуудын хоорондын зохицон ажиллах явдал нь эрэглээний программ зохиогчидын хувьд энэ нь ихээхэн том бэрхшээл болж байжээ. Тэд хэрэглэгчиддээ єндєр чанартай дуу дvрс vзvvлэхийн тулд эдгээр олон янзын vзvvлэлт функцтэй кардуудад тус бvрт нь зориулж программаа бичих хэрэгтэй бєгєєд, энэ нь зах зээл дээр аль альных нь хувьд ихээхэн тvгжигдмэл байдал vvсгээд байжээ. Хэрэглэгчидийн хувьд ч гэсэн, ямар нэгэн программ худалдаж авахдаа єєрийнх нь дуу дvрсний кардтай зохицож ажилладаг эсэхийг vзэж байж авахгvй бол чанарын шаардлага хангахгvй дуу дvрс гарах гэх мэт бэрхшээлvvд учирдаг байжээ.

Microsoft компани Windows vйлдлийн системийг хэрэглэчидээ энэхүү асуудлаас гаргахын тулд DirectX-г гаргажээ. 1995 онд Microsoft Game Software Development Kit (SDK)-н нэг хэсэг нь болж анхны DirectX 1.0 хувилбар нь гарсан. Ерєнхийдєє DirectX гэдэг нь олон янзын дуу дvрсний кардаар хэрхэн хvссэн дуу дvрсээ гаргаж авах талаар мэдээлэл, эдгээр кардуудыг хэрхэн удирдаж программчлах талаархи мэдээлэл функцуудын цуглуулга-"сан" гэж ойлговол зохино.

Одоо бол хэрэглээний программ зохиогчид зєвхєн DirectX-д л зориулаад программаа биччихнэ, Тэгэхээр маш олон кардууднад зохициж ажиллуулах асуудлыг нь DirectX хариуцна. Дуу дvрсний кард vйлдвэрлэгчидийн хувьд ч гэсэн, шинээр хийсэн кардныхаа тухай материалыг нь DirectX-н хамт олонд илгээхэд, дараагийн DirectX хувилбарт энэ нь багтаад орчихно. DirectX харин тэдний графикын хvчин чадлыг дээд зэргээр ашиглах vvрэгтэй бєгєєд, шаардагдах мэдээлэл, функц, алгоритмуудыг агуулж байна.

Анхлан DirectX нь Windows 95, 98 -д зориулж гарсан байх юм.

DirectX-н хувилбарууд

DirectX 1.0 нь DirectDraw, DirectInput, DirectPlay, DirectSound гэсэн vндсэн хэсэгvvдээс бvтнэ.

DirectX 2.0 -д Direct3D шинээр багтсан.

DirectX 3.0 - DirectInput, Joystick Control Panel апплет гэх мэт онцлог єєрчлєлт, мєн Intel-н MMX технологитой ажилладаг шинэчилэгдсэн Virtual Math Coprocessor Device файль зэрэг зvйлс нэмэгджээ.

DirectX 3.0a - MMX компъютерууд дээр vvсэж байсан зарим нэг алдааг зассан.

DirectX 3.0b - Windows 95-н Япон хэл дээрхи хувилбарт vvссэн алдааг зассан.

DirectX 5.0 - Энэ хувилбарт харин нэлээд олон єєрчлєлтvvд нэмэгдсэн, vvнд: Windows 98-д олон монитор залгах боломж, шинээр Game Controllers control panel, MMX-г дахин сайжруулж, ер нь олон жижиг єєрчлєлтийг хийж сайжруулжээ. DirectX 5.0 нь Windows 98, Windows 98 Second Edition хувилбаруудад багтжээ.

DirectX 5.2 - DirectPlay-н хамгийн сvvлийн хувилбарыг багтаасан. Мєн л олон жижигхэн єєрчлєлтvvд нэмэгджээ.

DirectX 6.0 - Шинэ 3D нэмэлт орсон байна, мєн AMD -н 3Dnow! технологитой зохицож ажиллах чадвартай болсон.

DirectX 6.1 - Энэ хувилбар нь 1999 оны 2-р сарын эхээр гарсан, гол нь DirectMusic API нэмэгдсэн.

DirectX 7.0 - 1999 оны 9 сард гарсан. 3 хэмжээст график (3D), дууны зарим єєрчлєлтийг хийсэн, мєн нэлээд хурдан ажиллагаатай болсон. Мєн Creative-н EAX технологийг ашиглан сайжруулсан 3D дууны алгоритм, техник хангамжын хурдтай ажиллагаатай болсон.

DirectX 7.0a - Windows 2000-д ажиллах боломжтой.

DirectX 8.0 - Windows 2000, Windows ME-д ажиллах боломжтой.

DirectX 8.0a Дуу, дvрс солигдох арай єндєр хурд, сvлжээгээр олуулаа тоглоход зориулсан гэх мэт олон нэмэлтийг агуулсэн ажээ.

DirectX 9.0- Windows XP-н бүх хувилбарууд дээр ажиллах бөгөөд сүүлийн хэдэн жил тасралтгүй ашиглагдаж байна. Энэ нь аливаа дуу дүрсийг нэлээдгүй сайн гаргахаас гадна ихэнх сангуудыг багтаасан байдаг. Гэхдээ зурагны дүрслэлийн хувьд гөлгөр буюу хавтгайн сүүдэртэлтийг муухан дүрсэлдэг дутагдалтай.

DirectX 10.0- Microsoft-н хамгийн сүүлд гаргасан хамгийн сайн нууцлалтай гэх үйлдлийн систем болох Windows Vista-д зориулан гаргасан бөгөөд өмнөх хувилбартай зүйрлэхийн аргагүй болсон хэмээн бүтээгчид нь ам алдсан байх юм. Интернэтд байгаа мэдээлэл болон зарим нэгэн харьцуулалтын харвал нээрээ ч юм шиг байх. Гэвч хэрэглэж үзээгүй байгаа болхоор илүүг өөрсдөө олох биз ээ.

Цааш унших...

2008-01-09

Тиймээ Монголоороо бахархах, омогших хэрэгтэй шүү залуусаа

Нэг хөрвүүлэгч хайж яваад андууд.нэт-рүү орчихлоо.Гэтэл харин дажгүй юм бичжээ. Эх орноороо, эгэлгүй буурал түүхээрээ, омогшиж бахархаж явдаг нэгэн тэгээд гадаад явах дургүй эх орондоо хайртай нэгэн болхоороо надад сайхан санагдлаа. Тэгээд та бүхнийг ороод уншигтун гэж хэлэх байна. Эх нь www.anduud.net -д байгаашдээ хө. Миний эх орон сайхан, нүд алдам цэлгэр талтай, нүүдлийн шувууд нууранд хоргодон үлддэг энэ л нутагт төрж өсөж ажиллаж амьдарч байгаараа би бахархдаг.
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Нэг. Монголчууд бид, цагтаа дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдэстэй
''Монголчууд гэж хэн юм бэ?'' гэж асуусан асуултанд нь зохиолч С. Жаргалсайхан, эрдэмтэн Удвал нар ''Чингис хааны нууц түүх'' хэмэээх зохиолоороо дэлхий дахинд, ''Монголчууд дэлхийн талыг эзэгнэж, дэлхийн нэгдсэн улсыг байгуулж явсан агуу их хаадын үр удам'' гэж хариуллаа. Нэгэн зарлигийн дор нэгтгэн байгуулж, бас хөгжүүлэн өгсөн Бат, Хубилай хаадын их гүрнээс өнөөгийн зууны хүчирхэг том гүрэн, Хятад, Орос улс үүссэнийг ч, дэлхийн түүх ч, тэдний дунд орших Монгол улс ч мартаагүй. Тиймдээ ч бидний өвөг, эзэн Чингис хааныг энэ дэлхийн ''Мянганы хүн''-ээр тодруулж хүлээн зөвшөөрсөн бус уу.
Чухамдаа өөр хэнийг ч бус, зөвхөн бидний Монголын Чингис хааныг энэ мянганд ч шилдэгийн шилдэг агуу хүн гэж зөвшөөрөн ахуйд бид юунд толгой гудайх билээ. Чингисийн алтан ураг болох Зүчи, Цагаадай, Бат, Хубилай, Мөнх, Гүег, Төмөр, Батмөнх гэхчилэн агуу хаад, Мандухай цэцэн хатан, Чин ван Ханддорж, Сайн Ноён хан Намнансүрэн нарын үр удам нь билээ бид. Толгой дээгүүр, цээж тэнэгэр байгтун.

Хоёр. Монголчууд бид хил хязгаартай, өөрсдийн газар нутагтай
Мандан бадарч, бууран доройтож асан, буурал түүхийн амаргүй нугачаанд, цаг хугацааг элээн элж, Хятад, Орос хэмээх аварга 2 гүрний дунд, 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, Монгол хүн бүр ''унасан газар, угаасан ус минь'' хэмээн өмчлөх ''эх оронтой'' улсаа бид, Гимилайн уулсын хэцүү бэрх орчилд хавчигнан амьдрах Түвд, Алдарт Саяны уулсын бэлд сүүрс алдан амьдрах Тувачуудын хувь заяаны дэргэд, дэлхийн Монголчуудын гэрэл гэгээ, итгэл найдварын төв нь болсон тусгаар Монгол нутагтай бид. Хятад, Орос их гүрний алинд ч уусгачихалгүй, алга дарам газрынх нь төлөө цус, хөлс, ухаанаа шавхан ирсэн өвөг дээдсийнхээ сүнсэнд нь ч залбирмуу. Халуун хүйтэн ч гэлээ говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэнт нутагтай, хатуу ширүүн ч гэлээ өвөл, хавар, зун, намар ээлжлэх 4 улиралтай Монгол орон минь байгаа цагт, унасан газар, угаасан усаа, зүрх сэтгэл, зүүд нойрондоо хайрлан дурсах, Монголчууд бид ''эх оронтой'' хүмүүсээ. Омог бардам байгтун.

Гурав. Монголчууд бид өөрсдийн хэл, соёл, ёс заншилтай
Босоо, хэвтээ хоёр бичигтэй, бодлоо билчээж, үгээ цэцэлж ярьдаг монгол хэлтэй, хорвоогоос тасарч, наранд хүрдэг уртын дуутай, хоёрхон чавхдасаар адуу янцгаалгаж, айраг үнэртүүлж, морин хууртай, орсон гарсанд цай идээгээ дээжлэн барьж, ойчож унахад нь, түшиж босгодог монгол заншилтай билээ бид. Таних танихгүй ч бай, ирсэн гийчинд хаалгаа дэлгэн угтаж, хоймортоо залан суулгаж, цай идээгээ дээжлэн барьж хүндэлдэг заншил Монголоос минь өөр хаана бий билээ. Мэндлэхдээ хүртэл цэгцлэн ярьж, ярихдаа хүртэл бодлоо шингээж, худал хуурмаггүй инээж, өрөвдөж чаддаг хүмүүс, Монголоос минь өөр бий билүү? Монгол хэл байсаар байгаа нь, Монголоор ярьдаг бичдэг хүмүүс байсаар байгаа нь тусгаар Монгол улсын минь бэлэг тэмдэг бус уу. Үг нь цэцэн, ухаан хурц байгтун.

Дөрөв. Монголчууд бид, ээж аавдаа элбэрэлтэй, үр хүүхдүүддээ ачлалтай
Алс газар одохдоо аав ээждээ очиж, сургааль үгсийг нь сонсон, хацраа үнсүүлж, алс газраас буцаж очихдоо санаж үгүйлсэн сэтгэлээ бэлэг сэлттэйгээ авч очдог монголчууд бид ''элгэмсэг'' сэтгэлтэй хүмүүс. Нас өндөр болсон хойно нь ч ''асрамжийн газар'' аваачаад орхичихдоггүй, асарч халамжилж ачладаг, тэр л сэтгэлээ өөрийнхөө үр хүүхдүүддээ өвлүүлдэг болохоор Монголчууд бид элбэрэл, ачлалтай ард түмэн. Хүүхдийнхээ хүүхдийг нь харж өсгөхөд нь туслах гэж алс холоос бүхнээ орхиод ирэх ''эх''-ийн сэтгэлийг хэн ч юугаар ч хэмжиж болно гэж үү. ''Хоцрогдсон'', ''зууралдсан'' гэх хатуу үг бүү хэл. Монгол хүнээс энэ сэтгэлийг нь аваад хаячихвал, ''Монгол'' гэх ''хөх толбо''-той агуу сэтгэл нь алга болчихвол, тэнгэр бурхан биднийг ''таних''-аа болино доо. Бие биеэ хайрлаж, түшигтүн.

Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй
Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй сайхан амьдрах бяцхан ''атаархуу'' хүслийн нь бас нэг илрэл. Сайн муу, сайхан муухай ямраар ч илэрдэг бай энэ зөн совин нь, баригдмал суурин хувь заяатайгаа эвлэрдэг олон орны иргэдээс ч илүүтэйгээр, илүү сайхан амьдрал руу эргэж буцалгүйгээр сэлгэн нүүдэллэдэг омог бардам, өөдрөг сэтгэлийн үндэс нь юм. Монголчууд бусдаас сул дорой амьдрах дургүй. Илүү өөдрөг байгтун. Цааш унших...

2008-01-02

Маш сайхан санагдлаа. Нээрээ ч юм шиг хэхэ

Монголын гэртээ компьютер хэрэглэгчдийн тоог хайж байгаад нэгэн блог умшлаа. Хөөрхөн санагдлаа шоо. URL нь http://haku88.delhii.net/page/3/
Vхэх нь тєрөхєөсєө илvv
Аз жаргалтай
Vлдэгсдэд дурсагдах нь
Амьд магтуулахаас илvv
Амт vнэртэйНар жаргах нь
Мандахаасаа илvv ач тустай
Маргааш юу болохыг
Хэн мэдлээVзэн ядагдах нь
Хайрлагдахаас илvv яруу
Vдшийн бvрий
Vvрийн туяанаас илvv ялгуун
Туулсан зам
Тосохоосоо илvv тод дардан
Уйлсан бачуурал
Инээсэн бахдлаас илvv тунгалаг
Хvмvvс мэднэ ээхэлдэггvй л болохоос Цааш унших...

Нойр хулжсан шөнийн тэмдэглэл

Нэг мэдэхнээ үүрийн 4 цаг болжээ. Нойр ч хулжчихжээ. За энэ ч яахав нэгэнт сурчихсан зүйл тул тийм ч сонин биш байна. Жаахан блог уншиж явлаа. Хүмүүс нээрээ ч бас аж амьдрал, ар гэр, атаа жөтөө, анхны хайр, дэндүү агуу гэмээр хүнийг ойлгох сэтгэлийн талаар сайхан бичжээ. Оюунболд андын тависан номыг татаж авхыг хүслээ. Гэвч бүртгүүлэх хэрэгтэй юм шиг болоод байхаар нь бас жаахан залхуу хүрчихлээ дараа нэг FTP дээр тавьчихаад хэлнэ бидээ андаа. Би гэдэг хүн чинь энэ хорвоод эрээд нэгэнт хорин хэдэн хаврыг угтжээ. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Баяр баясал, уйтгар гуниг, атаа жөтөө, хайр дурлал, сайхан нөхөрлөл. Би олон юм шүтдэггүй л дээ. Гэхдээ сайхан нөхөрлөл, үнэнч занг эрхэмлэж явдаг. Их сургуульд ороод нэг л мэдэхэд төгсөх ойртжээ. 4 жил гэдэг бас ч урт хугацаа биш санагдах болж. Ажил хийгээд тэгээд хичээлээ хийнэ гэдэг бодож байсан шиг амар биш юмаа. Гэхдээ яахав болж л байна. Хүнээс гуйхгүй өөрөөрөө амьдрана гэдэг сайхан басхүү хэцүү ч юм шиг. Би аймаар баян тарган амьдралыг хүссэнгүй хамгийн гол нь тайван, дулаахан, бусдын л адил баяр жаргалтай тийм л амьдралыг хүсэж байна. Аав маань жолооч, ээж маань цахилгаанчин, доороо 2 дүүтэй жирийн л нэг монгол айлын хүү. Миний хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн гэхдээ гэр бүлийн маань тайван амьдрал, аав ээжийн маань намуун, бас хүнлэг чанар нь энэ амьдралыг тайван, сайханаар төсөөлж түүний тулд амьдрах итгэлийг өгсөн байх. Би аавыгаа маш хүндэж явдаг, тэр хүний найз нөхөр, хамт олноо гэсэн сэтгэлийг би дээдэлж явдаг. Тийм дээ ч өнөөдөр энэ гэр бүлийн том хүүгийн хувьд аавынхаа нэр төрийг хугалахгүй авч явхыг хичээдэг. Миний аав ээж хоёр арван жилийн ширээнээс үерхэж одоо болтол хэн нэгэндээ итгэл алдалгүй энэ амьдралыг босгож чадсан гэж бодхоор үнэхээр сайхан санагддаг юм. Хүний амьдралд зөндөө л санаанд оромгүй зүйлс тохиолддог шүүдээ. Тэр болгоныг ухаалагаар даван туулсанд нь би эжий аав хоёроороо би бахархдаг юм. Найз нөхөртөө туслах санаа нь байвч сачий нь хүрэхгүй үе байх юмдаа. Гэхдээ яах вэ? бид хөгжиж байна, урагшилж байна, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж л байна удахгүй бүх зүйл сайхан болно гэж итгэж байна. Би нэгэн үгийг хэлэх дуртай байдаг юм. ХҮН БҮХНИЙ НАЙЗ ХЭНИЙ Ч НАЙЗ БИШ... гэж хүмүүс найзууд яагаад гэж маш их асуудаг юм. Та ч бас тэгэж бодож байж болох юм. Би ч гэсэн өөрөө маш олон сайхан найзтай гэхдээ хүний амьдралд итгэл дааж, чиний төлөө яадаж нэг зүйл хийх тийм найзыг олоход хэцүү гэж боддог бас итгэдэг. Гэхдээ тийм найз заавал том юм хийх албагүй шүү. Өнөөдөр чи жаахан ядарсан байхад сэтгэлээсээ, инээгээд ч болов миний найз ядарсан байна шүү жаахан амрах хэрэгтэй гээд хэлж байвал тэр хүн чамайг нөхөрөө гэж бодож байна шүүдээ. Хүний сэтгэлээс гарсан үг хүнд мэдрэгддэг гэдэгт би бас ягаад ч юм итгэдэг. Монголчууд бид Чингис хааны үр хойч гэдгээрээ бахархдаг бол би маш сайхан, амьдралыг тулах найзуудтайгаараа андууд та бүхнээрээ бахархдаг шүү гэж хэлмээр байна. Нэрсийг нь дурдаад яах вэ? бүгд мэдэж байгаа байхаа. За ингээд бяцхан тэмдэглэлээ өндөрлөедөө. Цааш унших...

Блог ертөнцөөр хэдэн цаг аялсан минь

Сая хүмүүсийн бичсэн блог жаал уншлаа. Сайхан сайхан зүйлс их бичиж байна шүү. Тэгээд хүмүүсийн бичсэн өгүүллэг сонирхож байсан намуун.ком гэж дажгүй сайт оллоо. Дээрээс нэгэн нэгэн өгүүлэгийг уншаад таалагдлаа тэгээд өөрийнхөө блогтоо тавьчихмаар санагдлаа шүү.

Шуурга сөрсөн цэцэг

Би нэгэн хөөрхөн эгчмэд бүсгүйд дурлаад удаж байна. Гэхдээ зүгээр ч нэг дурлаагүй, зүйрлүүлж хэлэхийн аргагүй тийм ихээр дурласан. Түүний байр байдал царай төрх нь эгээ л сахиусан тэнгэр гэлтэй, түүний гоо үзэсгэлэнг зүйрлүүлж хэлэх үгийг олоход хэцүү бөгөөд хөдлөх, аяглах, инээмсэглэх нь хүртэл яавч эгэл нэгэн бус гэдгийг нь илтгэнэ. Гэвч тэр надаас таван насаар эгч бөгөөд нөхөртэй, гурван настай охинтой тул би цөлд бороо хүлээх мэт олон удаа шантарч, арга мухардахад хүрдэг байв. Гэхдээ сарнай шиг сайхан түүний дэргэд нөхөр нь ёстой л нэг таримал цэцэг шиг, хүнээс илүү юм юу ч үгүй, дэндүү эгэл санагдана. Харин би бол хэрэндээ л бүсгүйчүүдийг татдаг нэгэн тул өөртөө багахан ч болов найдвар тавьж байсан хэрэг. Тэгээд ч өдөр хоног өнгөрөх тусам түүнийг үгүйлэн мөрөөдөх минь ихэссээр байсан тул хөршийн хувьд түүнтэй арай илүү дотносож амжив. Тэр ном унших дуртай, харин би залуу зохиолч байсан болохоор энэ нь бид хоёрыг ойртуулж өгсөн ба тэр надтай элдэв зүйлийн тухай хүүрнэхдээ дуртай байдаг боллоо. Тэр надад сайн байдаг ч энэ нь түүний эелдэг зан, эсвэл ердөө л залуу зохиолчыг дэмжих гэсэн сэтгэлээс хэтрэхгүй гэдгийг нь би мэддэг байв.
Өнөөдөр түүнтэй ердийнхөөрөө хөөрөлдөх нэрийдлээр (үнэндээ бол түүнийг харах гэж, түүний дуу хоолойг сонсох гэж) гэрт нь зочлов. Тэр ямар нэгэн баярт бэлдэж буй бололтой тансаг ширээ засаж мөн өмссөн хувцас, зүүсэн чимэг нь түүнийг улам ч үзэсгэлэнтэй харагдуулна. Нөхөр нь ажилтай,охин нь цэцэрлэгтээ явж ганцаараа байгааг нь би мэдэж байв. Гэхдээ би тэднийхээр орж гарч л явдаг болохоор санаа зовох зүйл үгүй, харин ч түүнтэй хоёулхнаа байна гэдэг миний хувьд дээдийн жаргал.
- Өнөөдөр ямар нэгэн онцгой баяр тэмдэглэх гэж байгаа юмуу гэж би асуув. Тэр булбарайхан цагаан гараараа жимс угаангаа:
- Тиймээ, өнөөдөр нөхөр бид хоёрын гэр бүл болсны гурван жилийн ой л доо. … гэж хэлээд түр сууж байхгүй юу гэж дохив. Хэсэг хугацааны дараа тэр чөлөөтэй болж, намайг анзаарахтай боллоо. “Нөхөр бид хоёрын гэрлэсний гурван жилийн ой” гэсэн үгст гол гонсойж суусан болохоор би:
- Та надад нөхөртэйгээ анх яаж танилцсан тухайгаа ярьж өгөөч. Үнэндээ би таныг яагаад ийм хүнтэй… гэснээ үгээ гүйцээж чадсангүй. Тэр:
- Яагаад ийм хүнтэй суусан юм бэ гэжүү? Чамд манай нөхөр таалагддаггүй юмуу? гэж асуусан боловч хариу хэлэхийг минь хүлээсэнгүй.
Миний санааг тааж орхисонд би бантан хэсэг дуугүй суув. Тэр сүүлийн өгүүлбэрээ их л дооглонгуй, хөгжилтэй хэлсэн боловч бас л дуугаа хураан цонхны цаадах юуг ч юм ширтэн зогсов. Харин надад тэр аль нэг зүйлийг ажигласан бус сэтгэл зүрхэндээ нууцалж орхисон ямар нэгэн далдын дурсамжаа сэргээн санаж байх шиг санагдлаа. Тэгээд тэр нөгөөх л юуг ч юм харсан чигтээ ярьж эхлэв.
- Үнэндээ энэ хүнтэй суухад олон хүн дургүй байж билээ. Учир нь надад хүнд тэр болгон үл заяах өнгө зүс, гоо үзэсгэлэн заяасан юм. Энэ бүхэн бага наснаас минь тодорхой зүйл байсан бөгөөд үүнийгээ би өөрөө ч, хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг боллоо. Гэвч энэ нь надад баяр баясгаланбэлэглээгүй, харин ч би сайхан төрснөөсөө болж ганцаардал уйтгарыг лмэдэрч өссөн. Хэдий би хэл ам таталдаггүй томоотой хүүхэд байсан ч эцэгэхийн хараа хяналтаас гардаггүй, тэд ч намайг сайтар харгалзананхаардаг байв. Энэ бүхэн намайг хорин нас хүртэл үргэлжилсэн бөгөөдхэн нэгэн эрэгтэй намайг гомдоох бий гэж тэд болгоомжилдог байсан юм.Харин намайг эмэгтэйчүүд л гомдоодог байлаа. Бага байхад үе тэнгийнохид надтай тоглох дургүй байсан бол өсвөр насанд тэд бүр миний нэрийггутаах элдэв цуу яриа дэгдээдэг болов. Сургууль дээр охидтой зөрчилдөххэрэг гарахад багш хүртэл тэдний талд орж “Гоо үзэсгэлэнгээр бүхнийгшийдэж болдоггүй юм” гэж зэмлэдэг байлаа. Би өсч өндийхийн хэрээр өнгөзүс нэмж гоо үзэсгэлэнтэй болж байсан ч улам бүр л ганцаардсаар байсан.Сургуулиасаа өөр тийшээ явахаа больсонд ээж минь их баярлаж байв. Учирнь ээж минь ч тэр үед залуу байсан бөгөөд биднийг цуг явахад хүмүүсөөрөөс нь илүү намайг харж байгааг тэр мэддэг байсан юм. Хүмүүсийнсөрөг хандлага илэрсээр байсан ч би бас шазруун нэгэн байв. Ихсургуулиа төгсөөд ээжийгээ хориглосоор байтал нэгэн томоохон компанидажилд орлоо. Ээж минь “Хөөрхөн бүсгүй ухаалаг байх хэрэггүй” гэж үздэгбайв. Шинэ орчин ч намайг тийм таатай угтсангүй. Эрчүүдийн сээтэн хаях,үхэн хатан дурлах, хүүхнүүдийн атаа хорсол үзэн ядалт намайг байжтэсэхэд хэцүү болгодог байлаа. Би тэднийг аль болох анзаарахгүйгхичээдэг байсан ч тэр дундаас нэг хүнийг өөрийн эрхгүй дотночлон үзэхболов. Тэр миний анхны хайр байсан бөгөөд мөн л олны харцыг булаасансайхан залуу байсан тул надад өрсөлдөгч их байлаа. Би түүний сайхантөрхөөс илүү эр хүнд баймгүй хүнлэг сэтгэл, ховор нандин чанаруудад ньдурласан юм. Гэхдээ бидний хайр сэтгэл тийм ч удаан үргэлжилсэнгүй,сайхан хүмүүс хэзээ ч хамт байх ёсгүй гэсэн хорвоогийн бичигдээгүйнэгэн хууль байдаг бололтой. Биднийг салгах үйл ажиллагаа компани даяарсистемтэйгээр зохиогдож байсан гэхэд хилсдэхгүй. Дарга маань ч нададдурласан байсан тул тэр хэдий эхнэр хүүхэдтэй хүн байсан ч атаачхүхнүүд түүнийг хөөргөн надтай ойртуулж, хайртай залууд минь буруугааройлгуулах заль зохиож олон муу зүйл хийдэг байв. Эцэст нь тэд чсанасандаа хүрч бид салсан юм. Би бодохдоо түүнийг надад итгээгүйдээбус харин цаашид ч үргэлжилсээр байх энэ их атаа хорсолыг тэсвэрлэжчадахгүйгээ мэдээд шантарсан болов уу гэж боддог. Тэр явдлаас хойш биажлаасаа гарч,харин тэр өөрөөсөө арваад эгч хүүхэнтэй суусан ба одоотийм ч аз жаргалтай амьдардаггүй гэж сонссон.Түүнийг намайг орхих үедби амьдралдаа анх удаа сайхан төрсөндөө харамсаж билээ.Хэдий нададаймшигтай байсан ч би түүнд одоо хүртэл гомдож чаддаггүй,одоо хирнэмартаж чадалгүй дурсан санагалзаж явдаг юм даа гээд гүнзгий санааалдав.Би :
-Та тэгэхээр одоогийн нөхөртөө хайргүй байх нь ээ гэж асууснаа бас лшулуун асууж орхисондоо амаа барив.Харин тэр сониуч зангийн минь хариудердөө л инээмсэглээд яриагаа үргэлжлүүлэв.
-Золгүй хайраасаа хагацаад зовж шаналж явахдаа би энэ хүнтэй учирсанюм.Анхандаа би түүнд маш дургүй байсан.Гэхдээ тэр намайг аажим аажмаартатаж чадсан бөгөөд одоо хирнэ түүнийг намайг татах ямар увдистайбайсныг нь мэддэггүй. Юутай ч тэр ер бусын хүн.Тэр хэзээ ч миний гооүзэсгэлэнгийн өмнө бууж өгөөгүй, намайг “би” чигээр нь хүлээж авсанцорын ганц хүн. Би түүнтэй гэрэлсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй.Магадгүй чи түүнийг надад “хайртай” гэж огт хэлж байгаагүй гэвэлитгэхгүй байх. Гэхдээ би ч сонсохыг хүсдэггүй. Хэлсэн ч хэлээгүй чтүүнийг түүнийг надад хайртайг би мэднэ. Би ч гэсэн түүнийгөөрийнхөөрөө хайрлаж явдаг…гээд яриагаа дуусгахад нь түүний догдолсонсэтгэлийг нүднээс харж болохоор байв. Тэр:
- Би чамд зөндөө юм ярьчихжээ. Үнэндээ би чамайг итгэж болохоор сайнзалуу гэж боддог юм гэж хэлсэн нь шатаар уруудаж явахад бүдэг бадагсанагдлаа.
Өнөөдөр би түүнд дахин шинээр дурлачихлаа, бас бүр ихээр алслагдчихлаа.Түүнийг мтийм агуу хайрыг зүрхэндээ тээж явсныг мэдэлгүй өөртөөурвуулах санаа агуулж явсандаа ичих ч шиг. Одоо боломж байсан ч битүүнийг тэрхүү аз жаргалаас нь салгаж зүрхлэхгүй биз. Магадгүй би хэннэг бүсгүйтэй гэрлэсэн ч насан туршдаа түүнийг хайрлаж амьдарна. Түүндаз жаргалыг л хүсэж түүний төлөө л амьдарна. Тэгсэн цагт энэ “жинхэнэхайр” болно.
Дажгүй сайхан бичжээ. Хэ хэ
Цааш унших...