2008-07-21

Ажилын цаг дуусчээ. Харийдаа

Өнөөдөр cisco-н firewall жаахан харж суулаа бас хэрэглээний компьютерээ сайхан янзалж авлаа байна. Ажилд орсоноос хойш янзан бүрийн юм хийж байнаа кэкэкэ. Найман сарын нэгнээс өмнө Cisco 2611 XM нэг замчлагч ажиллагаанд оруулах хэрэгтэй болсон тэгээл цаг зав гарган харж байнаа. Сурч байсан үеийн дэвтэрүүд хэрэг болж байна шүү. Сүлжээ, нууцлал хамгаалалт, төхөөрөмж гээл овоо хэдэн дэвтэрээ эргүүлж тойруулж жаал харлаа умшлаа. Бас их юм мартсан байна шүү. Сүлжээний төхөөрөмжийн хуучин дэвтрийн арын хэдэн хуудас дээр одоогоос яг жилийн өмнө зохиосон хэдэн мөр шүлэг байхын тэгээд уншиж байсан чинь миний хөөрхөн хайртай холбоотой нэг шүлэг байнээ. Кэкэ гэхдээ тэр үед чинь бид хоёр нийлээгүй таг байсан үе шүүдээ. Доор нь 2007-08-02 гээд гарын үсгээ зурсан байхын. Хэрэндээ шүлэгч болох гэж үзсэн бололтой. Ингэж бичсэн байна.

Чамаас буцсан миний сэтгэл хур болон эргэж буухгүй ч
Чин зүрхний минь хайр байсан болхоор би мартахгүй ээ
Чамайг бодсон бодолд хязгаар байгаагүй болхоор би чадаагүй
Тэр л сэмхэн гуниглах сэтгэлийн угт чи л байсан байх
Гал шиг асах арван долоон насанд минь чи хайраар бялхааж
Гэнэн найзын дүрээр сэтгэлд ирсэн анхны хайр
Хорвоод би хос жигүүртэй болж ниссэн санагдана тэр үед
Хажууд минь байсан ч санасан мэт санагдана тэр л үед
Дурлалд шатсан зүрхэндээ гурван оныг тээж өнгөрөөсөн
Дэндүү хайртай түүнээс дүр нь л үлдээд холджээ
Бүсгүйн заяаг өөрөөсөө түлхсэн бардам занг яалтай
Бүүдгэр шөнийн тэнгэр доор бачимдаж хашгирсан хоолой
Буцаад очиж чадаагүй бардам сэтгэлийг яалтай
Бундан улаан зүрх удаан ганцаарддаггүй болхоор
Бусдын хайрыг даагаад жаргах тавиланг ерөөе, би холдлоо ...

гээл дуусгацан байна. Бодуул цааш нь үргэлжлүүлэх санаатай байсан байхдаа кэкэк. Тэнэгтээд хэлсэн үгэндээ ороогдоод эргэж очиж чадалгүй яваад өгдөг хүнийг та нар яах байсан бэ? Ямар нэгэн засваргүйгээр тэр үед бичсэнээр л орууллаа. Хүн гэж ямар сонин юм бэ? хайртайгаа мэдсээр байж хэлчиж чадахгүй арчаагүй царайлаал удаан явсан байгааз. Ойрд ер нь юм бичих гэхээр эхлээл овоо явж байгаал хайрлуу хазайгаад орчихоод байхын нөгөө сэтгэлээ бариж чадахгүй гээч нь болж байгаа юм болов уу? Аку-д хайртай болсон миний буруу гээд биччүүл хайр нь уншаад гомдчих юм болов уу? кэкэк. Хайраа саначихлаа байна. Өчигдөр ахынх дэлгүүрээ томсгоод тэгээд амралтын өдөр болхоор тусалсан чинь өнөөдөр бие булраад жирэмсэн бүсгүй шиг л гэдийгээл явах гэж савааж байнаа. Цаг орой болжээ хайртайгаа ярилгүй өдөр өнгөрөх шахсан байнашдээ. Постоо дуусгачихаад ажилаас гарахдаа ярина.
Цааш унших...

2008-07-13

Би аз жаргалаа олсоооооооооооон

Сайн уу? интернэтээр хэрэн хэсч яваа анд найз эсвэл атаатан хэн ч байсан яахавдээ энэ өдрийн мэнд хүргэе? Та нар намайг яагаад ингэж бичэв гэж гайхаж байж болох юм. Ойрд ер нь тэмдэглэл маань дандаа санаа оноо сэтгэл хөдлөлөө бичээд байгаа бил ээ. Кэкэ. Гэртээ хариад сайхан наадаад бас хайртай хүнтэйгээ сайхан салхинд гараад ирлээ. Цаг хугацаа их өнгөрчээ, хүний амьдралд зөндөө л өөрчлөлт гардагч бас өөрчлөгддөггүй юм гэж байдаг юм байна. Энэ бол хайр за магадгүй хүний сэтгэл эсвэл бүр санааных байх. Анх 9-р ангид байхдаа нэгэн охиныг маш ихээр боддог болж билээ. Найзууд маань бүгд мэддэг ч гэсэн би өөрөө очоод хэлж чадахгүй бас л удаан явсандаа. Анх түүнтэйгээ уулзах гэж оччихоод хаалган дээр нь гучин минут зогсож билээ. Анхны хайр бүтдэггүй гэж хүмүүс ярьдаг ч бас бүттдэг нь байдаг юм байнааааааааа. Сайн сайханд тэмүүлэх сэтгэлийн их тэмүүлэлийг хүн, хүнээсээ олдог юм байна. Би энд хотод нэг л орчинд нэг л дадал зуршил дунд нэг л хэвийн амьдарсаар байгаад урсгалаар хөвдөг завь л болсон байснаа ойлголоо. Хүн гэдэг орчинтойгоо зохицон амьдрах болоод бусад хүчин зүйлсийн дунд л сайхан санааг олдог байна. Гэхдээ энэ бүгдийн дундаас хүн сэтгэл амар, тэр амар амгалан тайвшралыг би нэг л хүнээс оллоо. Би удаан хүлээсэн бас удаан бодсон, цаг хугацаа ч асар их өнгөрсөн, энэ бүхэн магад шалгуур болсон байж мэдэх юм эсвэл түүний минь хэлсэнээр ингэх ёстой байсан юм бил үү. Би яг одоо маш их баяр хөөртэй, басхүү аз жаргалтай байна. Хотын гудамжаар хөтөлцөн алхах хосуудыг хараад хааяахан атаархдаг байсан тэр үе юу байсан аэ? би одоо харин атаархахгүй байна. Яагаад гэвэл би сэтгэлдээ түүнтэйгээ хамт, түүнийгээ бодож яваа болхоор илүү жаргалтай алхаж байна. Би аз жаргалыг дэндүү холоос эсвэл арай өөр газраас олох юм шиг байсан маань эндүүрэл байсан. Аз жаргал минь харин өөрөө наддаа хүрээд ирлээ. Тэр минь хэдийгээр надаас хол өдөр болгон уулзаж хамт байж, биесээ харж чадахгүй ч гэсэн бид нэг л үед бодож бас үгүйлж байгаа ч нэг ч агшинд хамт байхгүй байна гэж гуниглахгүй байна. Хамт байгаагүй, хамтдаа өнгөрөөж чадаагүй цаг хугацааны агшин бүрээр би түүнийгээ хайралмаар байна. Алслан одсон мөч бүхэнд би түүнийг л бодож түүн шиг л хэн нэгнийг хайж байсан шүүдээ. Харин энэ бүхэн надад санаанд оромгүй сайхан зүйлийг түүнтэй минь хамт авчирлаа. Дэндүү их хайртай болхоороо чамдаа хайртай гэдэг үгийг хүртэл хамаагүй хэлхээр үнэ цэнээ алдчих юмшиг санагдаад байхын. Гэхдээ хэлээгүй байсан ч чи минь мэдэж байгаа гэдэгт би итгэдэг. Шаналал дунд өнгөрөөсөн тэр хором хугацаа салхинд туугдсан мэт өнгөрчээ. Түүнд минь ямар хэцүү бас гунигтай байсныг таашгүй. Би одоо л эхлэж байна би одоо л хайрлаж байна энэ бүхэн дуусахгүй үргэлжилнэ. Би одоо дахиж чамайгаа алдахгүй, тийм болчимгүй зүйл дахиж хийхгүй ээ. Магад тэгүүл би өөрөө тэсэхгүй байх. Надад аз жаргалыг эргүүлэн авчирсан болхоор би чамайгаа улам ихээр хайралнаа. Чамайгаа орхиод наашаа явхад ямар хэцүү байсан гээч амралтын өдрүүд даанч цөөхөн хамт байсан мөчүүд дэндүү жаргалтай байлаа. Би өдий болтол үүнийг л хүсч чинийхээ гарыг атгаад хаашаа ч гэдгээ мэдэхгүй хамт алхахыг л хүсч байсан. Чамтай өнгөрүүлсэн хором бүр найзад нь хамгаас илүү сайхан байсан өмнө нь ч одоо ч цаашдаа ч тийм л байх болно. Чамайгаа өвөр дээрээ суулгаад хуучин цэцэрлэгийн хашаанд сууж байхдаа би ямар жаргалтай байсан гээч. Ямар урт хугацаа өнгөрсөн юм вэ? магадгүй өглөө болтол суух байсан байхаа. Богинохон юм шиг мөртлөө уртаас урт түүх, гунигтай мөртлөө хэтэрхий жаргалтай мөчүүд, уйтгартай юм шиг мөртлөө баяр хөөртөй өнгөрөөсөн мөчүүд бидний дунд их байсан. Тэр бүгдийг дурсаад хэвтэж байхдаа би чамтайгаа уулзсан юмшиг болж нойр хулжсан үдэш нэг бус удаа байсан. Энэ блогийг минь уншиж байгаа дэлхийн өнцөг буланд суугаа хэн нэгэн мэдээсэй тэгээд асар удаан хугацааны дараа надад эргэж ирсэн аз жаргалд минь улам сайхныг хүсээсэй гэж би бодож байна. Тэгээд намайг чамдаа ямар их ХАЙРТАЙ гэдгийг бас мэдээсэй.

Хацрыг чинь гараараа илж суухад
Хайрын бурхан алганд минь амилдаг
Энхрийлэлд уяссан чинийхээ нүдийг хараад
Энэ хорвоогийн сайхан бүгдэд итгэдэг

Ариухан тансаг биеийг чинь тэврээд
Амьдралыг үнэн сэтгэлээсээ биширдэг
Хүнлэг сэтгэлийг чамаасаа олж харахлаар
Хүн болгоныг тэвэрч үнсмээр санагддаг

Чинийхээ барааг холоос ч болов харахад
Цэв хүйтэн тэнгэрт нар мандах шиг болдог
Арван тавны сар дэрэн дээр минь туяарахад
Амьдрал заримдаа үлгэрээс ч гоё байдаг


Энэ хорвоо ямар гайхалтай юм вэ? Цааш унших...

2008-07-09

Томилолтоос ирсэн тэмдэглэл

За эрдэнэт ороод ажилаа бүтээчээд өчигдөр шөнө нэг цагт ирлээ. Сайхан ногоон байнаа. Наадам нь өнөөдөр болох гээд эрдэнэтээр нэг хөл хөдөлгөөн болж байна. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан нутаг. Нэг гайхалтай ч гэх юм уу? сонин юм нь юу вэ? гэхээр наашаа гарахын өмнө хоолонд ороод сууж байтал хэдэн охин бас хоол идэх гээд ороод ирлээ. Гэтэл араас нь ээ бурхан минь ТАМТАЙ ӨНДӨР ОХИН хаалгаар нь тонгойгоод ороод ирдэг байнашдээ. Хамт явсан ажлын залуу бид 2 мэл гайхаж байгаан хэхэхэх. Зургын аппараттай байсан бол хамт зургаа авхуулахгүй юу гэж яриал суулаашдээ. За уг нь их юм үзэж харна гэж бодож байсан боловч ажил ихтэй жаахан яаруу явсан болхоор нээх сайхан үзэж амжсангүй. Урьд нь нэг очихдоо шөнө очоол үүрээр эргээд гарсан юмөө. За өнөөдөр орой чинь гэрлүүгээ явна гэж байгаа. Хариж сайхан 2 хоног амарнаа. Сайхан наадаарай миний монголын зовхи нь өөдөө ард түмэн, найз нөхөд, аав ээж минь. Гэрлүүгээ урагшаа. Хариагүй их уджээ. Цааш унших...

2008-07-07

Эрдэнэтрүү хоёр хоног томилогдлоо гэж

За тэгээд эрдэнэт нэг орох ажилтай болсон бөлгөө. Дээр үед нэг ажилаар очихдоо орой очоод үүрээр гараад ирж билээ. Сайн үзэж чадаагүй юмпаг. Одоо очиж хоёр хонох болхоор нэг сайхан танилцанаа. Магадгүй Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт орчих ч юм бил үү. Кэкэ за тийм ч юм байхгүй бидээ.


Үлдсэн насны амьдралынхаа бараг тэн хагасыг ажил энэ тэр гэсээр байгаад Улаанбаатартаа л үдэх бидээ. Гэхдээ тэгэж гиеүрлийн дээд болохгүйн тулд бас өөрийгөө хөгжүүлэхийн тулд удахгүй дахиад сурнаа. За ер нь бичих юм овоо их болсон юм шиг байна. Эргэж ирээд нэгэн сайхан нартай өдөр үргэлжлүүлэн бичмой. Сайн уу? Эрдэнэт минь. үргэлжлэл бий!!!! Цааш унших...

2008-07-03

Ажлаас гараал дахиал ажилд орлоодоо

Сайн байцгаана уу? Интернэтээр гэгч том ертөнцийн хаа нэгэн буланд суугаад өнөөдрийн тэмдэглэлийн минь уншиж суугаа миний найз, хамаатан, хамт ажилладаг хүн эсвэл бүр танихгүй хэн нэгэн таньд энэ өдрийн мэнд хүргэе!!! Гадаа нартай сайхан өдөр байнаа. Жаахан зав гарган энэхүү блогоо хөтлөж сууна. Саяхан болтол мэссэнжэрт байнга амьдарч байсан тэр үе дуусгавар болжээ. кэкэкэ. Шинэ газар, шинэ ажил, шинэ албанд томилогдоод ажил ихтэй завгүй байгаа болхоор бодох нь ч ховор байнаа. Би гэдэг хүн өчигдөр тушаалаа гаргуулж албан ёсоор ажилдаа орлоо. За энэ ч яах вэ байдаг л зүйл. Гэхдээ гурван сарын дараа жинхэлтэлээ нэлээд юм үзэх нь дээ. Одоогоор орсон ажлынхаа талаар хэлээд байхад эрт байна. Гэхдээ би мэдээллийн технологоор тэр дундаа сүлжээний инженер гэдэг мэргэжлээр төггсөн болхоор энэ чиглэлээрээ ажиллах хүсэл их байгаа боловч зайлшгүй систем администраторлуу орох хэрэгтэй болчлоо. Одоо хашиж эхлэж байгаа ажил маань Мэдээллийн системийн аюулгүй ажиллагааны администратор гэдэг урт цол гуншинтай. Гэхдээ таг мэдэхгүй ажилаа хийх гэж байгаа биш болхоор нэг их санаа зовохгүй байнаа. Яваандаа мэдэхгүй чадахгүй сурах шаардлагатай зүйлс их л гарч таараа тэр бүгдийн ард гарахын тулд хичээх л үлдэж байнадаа. За тэгээд хийж байгаад албан ёсоор ажилаад ирхээрээ та бүхэнтэй санаа бодол, жаргал зовлонгоо хуваалцнаа. Цаг заваа үрэн бяцхан блогт минь хэдэн хором саатсан таньд баярлалаа.

Цааш унших...