2008-09-28

Сахил хүртээд шал дордов оо гэж?

За энэ чинь харин сонирхолтой санагдаж байх чинь. Ганц өдөр амраад ирсэн чинь блогийн маань загвар байрладаг хостын сарын хязгаар дуусчээ. Нөгөө сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэр жинхэнэ утгаараа биелэв бололтой. Нэг мэдэхнээ ажилд ороод гурван сар болсон байхын сурах ч юм их байна даа. IT нууцлал хамгаалалт гэдэг чинь бас хөөрхөн асуудал байнаа. Өнөөдөр бодуул хурал цуглаан энэ тэр гээд дэмий шахуу өнжих юм шиг байна. Ашгүй нэг ажилчин ч юм шиг алуурчин ч юм шиг гурван сар өнгөрч хийе гэсэн юм аа хийх жаахан эрх дархтай болох юм байнэээ. Хийх, сурах, хөгжих, суралцах, мэдэх, мэдүүлэх юм нь даанч их байгаа сайхан байнаа. Хийх юмгүй тэнгэр харан хэвтэхийн хагас солиорлыг ганц бүтэн сайнд амрахдаа мэдрээд худалч хүн бол нас барах шахлаавд хахаха. За ажилдаа орж тав арван сайт ухчаад хэдэн бомбүтер ухаад, хийх юмаа хийгээд чадахгүй бол бүүүм болгож сайхан дахин эхлүүлхээр болгоод өнөөдрийг дуусганаа.
Энэ хорвоо дээр гурав дөрвөн улаан малгайт байдаг гэдэг байхаа хахахахахах. Зиак урагшаа гэх ч юу юм дайрөөд гэвэл арай эвтэйхэн байх шиг санагдана. Нэг өдөр алдсан ажлын цагаа нөхдөг хэрэгэээ. Интернэтийн буланд шидчихсэн блогоо тэгэж байгаад нэг эргэнээ тэр цагт хөөрхий царай алдсан хувцасыг нь нэг солийдоо. Магадгүй шинэ сар эхлээд хэвэндээ орчуул залхуу хүн чинь тэгээл хаячина даа. За бүгдэнд нь амжилт амжилт амжилт амжилт амжилт гэжээгээээ. Цааш унших...

2008-09-26

Голын тохой дээр

Өнөөдөр гэртээ нэг амарна гэсэн чинь хийх юм олдохгүй ажил дээрээ ирчихлээ. Тэгээд ганц хүнтэй яахоо мэссэнжерээр жаахан бичлээ. Энэ шүлгийг санал болгосын. Би уг БАС Л ЗАВГҮЙ... шүлгүүдийг сонсдог юм аа. Тэгсэн энэ шүлгийг ерөөсөө тогтож сонсож байгаагүй юм байнааа. Сайхан үгтэй шүлэг юм. Миний дуртай нэг дөрвөн мөрт байдын тэгсэн харин энэ шүлгийн хэсэг байсан юм байж. Ингээд та нарыг ч гэсэн уншаад үзээрэй гэсийн. Хэрэв таалагдвал хэлээрэй шүлгийг нь өгч болийшүү.

А. Эрдэнэ-Очир - Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа
Цааш унших...

2008-09-16

Би төвлөрч чадахгүй байна

Хүний амьдрал яасан сонин бас хачин юмдээ. Хүн хийхгүй гэснээ хийж авахгүй гэснээ авч чадахгүй гэснээ чадаж нөгөө давахгүй гэсэн даваагаар ес давна гэдэг ч хоосон үг биш юм аа. Ойр ажил ихтэй байгаа боловч нэг л амжсан юм байхгүй байгаад байхын. Санаа бодол нэг л төвлөрч өгөхгүй байх шиг байна. Элдэв юмаар өөрийгөө сатааруулж завгүй ажилаар булсаар байтал би ч өөрөө хэн болоод байгаагаа бараг мэдэхээ байж байх шиг. Андын тангараг шүтэж амьдрах итгэл надад байдаг шиг хүнд итгэх итгэл бас байдаг. Өчигдөр орой нэгэн андаас минь амьдралд гутарсан хийгээд амьдрах хүсэлгүй байгаагаа хэлээд эцэст найзууддаа хайртай хэмээн нэгэн жижхээн захиа бичээд хараал идсэн мобикомын сүлжээгээр миний гарт байдаг тоосгоны дугаарын цуглуулж хийгээд явуулчиж. Гайхсан би гэдэг хүн юун учрыг бодох манатай аймаар юм бодоол хариу залгадаг юм байгаа бидээ. Гэтэл анд харин уух уу гэж байна. Удаан дуугарсангүй уулзсангүй байж байгаад зүрх авчих шахам гараад ирсэн хүнийг тэгэж хэлхээр үнэндээ баярлсан боловч зөрүүд, гомдсон зан хөдлөөд үгүй гээд хэлчихлээ. Гайхаад Оогийд хэлсэн чинь би их гуйсан одоо л ойлгож байгаа юм бол ямар хулчгар юм бэ? өөрөө хэлнэ биз гэж байна. Үнэндээ юм болуул Жагаа бид л уурлаад муудалцчихдаг байсан чинь Оогий бас уурлаж бас гомджээ. Алсад одсон тэр сайхан нөхөрлөл үерхэлийг өнөөдөр төсөөлөхөд андын дайтай андууд явжээ. Автобусны 200 төгрөгөө надаа өгчөөд 4 замаар дамжаад дэнжийн мянга алхаж байсан тэр үе хайчсан бэ? Үл ойлголцолыг зугатааж нуугдаж давж болох ч эцсийн үр дүн хэнд хэрэгтэй юм. Адилхан л жаахан амьдралын нэгээхэн буланд шигдсэн хадаас бидээ. Завгүй, найзгүй, мөнгөгүй, итгэх итгэлгүй байх нь сэтгэлийн угт хурсан бөөн хар юмны хаана ч хүрэхгүй юмшиг байна. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ гэхдээ тэр бүгдийг ухаалагаар даван туулж өөртөө хэрэгтэй тэр л замыг олж авахад би ганцаараа даанч хүчин мөхөсдөх юм. Саяхан андуудыг гэртээ цуглуулж хоол хийж идээд жаал ярилцалаа сайхан байлаа. Гэхдээ л орон зай ямар их сул байсан гээч тэр жаахан өрөө дүүрэхгүй юм бил ээ. Сүүлдээ яаг юу бичих гээд байгаагаа ч ойлгохоо байгаад байх шиг. За болий өдөр шөнөгүй завгүй ширтэх компьютерээ унтраагаад харих минь........ Цааш унших...

2008-09-10

Зүгээр л бичсийн....

Зунаас үлдсэн бороо зүрх зүсэн намартаа л шивэрнэ
Зүгээр л байсан санаа сэтгэлдээ багтахгүй хаачих нь вэ
Зүүдэндээ ч хараагүй тэр аниргүйн зүг хоосон гиюүрч
Заяа тавиланг өөрийнхөөрөө чиглүүлэх би хүмүүн заяа
Сая сая цэцэгсийн сэтгэл гижигдэх гэгээн мандалыг нүдээр үзэж
Салж чадахгүйн учир бурхантай тэрслэх чөтгөрийн цэрэг би
Санаа алдах мөч бүхэнд хорвоогоос би хормоор холдож байна
Сэтгэл дүүрэн буцах юмсан хүсэл бүхнээ гүйцээгээд
Өврөө ухаад элдвийг гаргах шидтэн биш ээ би хүн за
Өөр хэн нэгэнд гай болохгүй жирийн л нэгэн ард би
Өөрөөсөө тасалсан амийг хэзээ ч үл умартах ээжтэй хүн би
Өтгөс өвгөдийн хайрыг тархинд зангидах шүтээн аавтай хүн би
Өнө мөнхийн хорвоод тохойгоо түшүүлэх хөөрхөн дүүтэй хүн би
Өөрт минь заяаж амьдрал бэлэглэх атга нөжин зүрхтэй хүн би
Өвгөрөөд унатлаа мөрөө гаргах хүй цөгөлсөн эх оронтой хүн би
Өнгө нь мөнх хөхөөрөө зулай ээх, хийморь тахих тэнгэртэй хүн би
Өлмийгөөрөө гишгээд байгаль мэдрэх торгон шар манхантай хүн би
Өөрөөсөө эхлэж мөнхийг дайлах хатан улаан зориг, би эр хүн
Ойрд роутерээ ажиллагаанд оруулах гэсэн чинь нэг л алдаа гараад болохгүй байнаа. Банкны ажил ч бас тэгэж байгаад төвөгтэй юм байна шүү. Саяхан улаан хуаранд дүүтэйгээ нэг хажуу өрөө хөлсөлж орсын тэгсэн орой очоол хийх юм байхгүй сайхан унтдаг л ажилтай болж байндаа. кэкэкэкэ. Энэ амралтийн өдрүүдээр чадуул хэдэн найзаа гэртээ урих санаатай гэхдээ амжих нь уу харин сайн мэддэггүй ээ. Дүү оюутан болоод ирсэн одоо л амьдрал эхлэж байнадаа. Өмнө нь дандаа өөрийнгөө л болгоод байдаг байсан чинь одоо нэг хүн нэмэгдсэн гэж. Ойрд ажил ажил гээд гадуур ч гарах зав хомс байна шүү. Сая сууж байсан хэдэн мөрт санаад буухаар нь биччихлээ. За ажилаа хийедээ гэжуугаа. Цааш унших...