2009-07-09

Сайхан наадаарай монголчуудаа

Ойрд хөдөө гадаа томилолт, бас бус хувийн ажил, аялал зугаалга гэж явсаар блогоо хөсөр хаячихсан бээнээшд. Миний явсан газар бүр, миний эх орон ногоороод хур ус нь тэгширээд хааяагүй зуншлага сайхан л байх шиг байна. Өнөөдөр ажилаа дуусхаар автовокзал орж нэг унаа олж суугаад дархан тийш хүлгийн жолоо залнадаа. Тэнд хайртай бүсгүй минь цаг тоолон хүлээж суугаа. Минийн монголын зовхи нь өөдөө монгол түмэн минь сайхан наадаарай. Эх оронтойгоо эс бүхнээрээ нэгэнт л уусаж дэрлэн унах жамтай болхоор та бид МОНГОЛООРОО ГОЁХ нь зүйн хэрэг бизээ. Би Монгол Хүн Би Монгол Цус. Дэнж хотойж Дээлээ сэмэртэл сайхан наадаарай.


Би Монголоороо гоёдог…

Хөх азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандын толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би…
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь би хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаа гоёдог
Би монголоороо гоёдог
Айрганд ардын дуу нь иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвдгөөрөө хоймороо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдийн билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагын харцаар гоёдог
Би монголоороо гоёдог
Ширгэшгүй хэрлэнгийнхээ усыг нь нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нар зөв түшиж гоёдог
Би монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог…


Цааш унших...