2008-02-03

FTP сервер асуусан нөхөрт мэддэг жааханаа үлдээе

Энэ нь интернэтийн үйлчилгээнүүдийн нэг нь юм. Энэ протоколын тусламжтайгаар файлыг татаж авах (download), илгээх (upload) үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Аль нэг сайт руу файл upload хийхийн тулд тухайн сайт дээрх нэг директорт файлаа хуулах эрхтэй байх шаардлагатай. Эрхийг нь зааж єгєєгүй бол файлаа хуулах боломжгүй. FTP( File Transfer Protocol ) сервер нь компьютерээс компьютер хооронд файлыг дамжуулахад ашигладаг. FTP сервер нь 20,21-р портуудыг ашигладаг бөгөөд анх суулгахад 21-р порт идэвхтэй байдаг. Хэрэглэгч нь өөрийн vlient талын програмыг ашиглан сервертэй холбогдох хүсэлтыг илгээдэг. ftp(s)://<login>:<password>@<ftpserveraddress>:<port> хэлбэртэй бичигдэх бөгөөд хэрэглэгч 1023-с дээшх дурын порт ашиглан холбогдоно. Энэ нь client болон server гэсэн хоёр горимоор ажилладаг. FTP server нь active, passive ба extended passive гэсэн гурван төлөвөөр өгөгдлөө дамжуулдаг байна.

Active төлөвт хэрэглэгч дурын порт ашиглан сервертэй 20-р портоор холбогдож өгөгдлөө дамжуулдаг. Энэ төлөвт хэрэглэгч нь портынхоо тусламжтайгаар хүсэлтээ илгээж холболт тогтооно.

Passive төлөвт сервер нь дурын портыг чагнах бөгөөд хэрэглэгч мөн адил дурын портоор холбогддог. Гэхдээ Broken гэж нэрлэгдэх өндөр болон бага 16 бит хэмжээтэй утгыг хоорондох холболтондоо ашигладаг.

Extended passive төлөв нь broken утга ашигладаггүй бөгөөд (RFC 2428) өгөгдийн урсгалд хяналт тавидаггүй сул чөлөөтэй байдаг.

No comments: