2008-12-23

Чамд зориулсан дуу...

Хүлээлгэлээ гэж би чамд гомдохгүй
Хүлээхийн жаргалыг сэтгэлээрээ амссан
Удлаа гэж би чамд тунихгүй
Угаас надад хайртайг чинь мэднэ
Амьдрал хэмээх далайгаас хайр гэдэг тороор чамайг би шүүрсэн
Ахин буцааж тавихгүйгээр шийдсэн
Буг бурханаас илүүтэйгээр өөрт чинь би итгэдэг
Бусдын нүднээс харамлаж хайрладаг


"Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна" энэ нэр нь их таалагдлаа байна. Ойрд блогруугаа чи орох завгүй гүйлээ шүү. Ганц орж салхи оруулж тоосыг нь үргээж дөн өвлийн ес эхэлсэн хэлхээснээс жаврыг нь арилгаж ганц шүлэг нэмлээ. Сайхан баярлаарай миний монголын залуусаа.

Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Цагаан бороо гэнэт зүсэрч, сормуусан доторх гэрэлт чулуун дээрээс нойтон шувуу ниснэ
Цахилдагт зуны нов ногоон униар хэц дамнан татаж, булгийн захад хорсон хэсэг бүгээн адуу
Цавьдар дээлээ хийсгэн одоод сэтгэлийн үзүүр дэх нарийн зурай модруу гүелзэн зэрэглээтээд алга болно
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Хэн нэгэн дурласан сэтгэл минь гол мөрөн болж үерлээд, хад чулуу болон хувирна
Хэзээ ч би хайрлахуйн гэгээн цэцэрлэгт саатаагүй мэт солонго болон замхарлаач дурлалт охидынхоо гэзгээр гэрэл гэгээ сүлжинэ
Намрын цэнхэр зөргөөр намрыг хүсэмжилж гэгэлзэж, цасны туяа солонгорон гэрэлтэх ахуйд
Намайг үүрч алхсан өвгөд минь цаг хугацааны зүүд болоод салхи мэт урсахыг үзнэ
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Чамайгаа өдөр бүр өөр уруулаар үнсэж, шанх гэзгийг чинь өөр гараар энхрийлэнэ
Чамин гоё охидыг өнөөдөр хэтэрхий хайрлаж маргааш ор тас мартах болно
Чанх дээрээс минь нар халуунаар төөнөхөд цээжин доторх цэнхэр тайгадаа салхи залгина
Чамд дурласан сэтгэл минь дотроосоо шатан буга урамдах, хөхөө донгодох цагийн хувиралыг нэгэн агшинд үзнэ
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Навчис шаргалтан будрах үдшээр ганихарсан модод түшихдээ хаврын шувуудын ганганаанд зурагдаж
Намуухан уянгалаг шөнө нарны цацраг болон бүсгүйн гэзгэнд солонгорсноо гэнэт тогоруу болоод ниснэ
Өөрт минь өвс ногоо шиг дурлаж дотор биед минь намрын тариа шиг халиурсан ганцаараа тэнгэрийн гүн рүү шидэж
Өөдөөс алхах бүсгүйн гэрэлт хар нүдэнд уусаад царсны хормойд нялх хүүхэд мэт уйлагнан
Гадаа бороо орохыг дотоод оршихуйдаа улирал солигдсноор төсөөлж
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна

No comments: