2007-10-04

Үдээс хойш их л сонин болчихлоо

Энэ өдөр уг нь хийх бүтээх хүсэл дүүрэн сайхан эхэлсэн юмсан. Өчигдөр орой найзууд дуудаад тэнгис орж Улаан шугам гэдэг кино үзлээ. Дажгүй сайхан кино болсон байх юм. Тэрэн дээр гарч байгаа сайхан сайхан машинууд тасарччээ үнэндээ. хэхэ. Хэзээ нэг тийм дөрвөн дугуйттай болох юм байгаан бүү мэд. Нэг сайхан нартай өдөр сайхан ажил сайн цалинтай болхоороо л авах байхдаа гэж бодхийн.Ойрд ажил ихтэй байгаа болхоор найзуудтайгаа ч уулзах цаг зав хомс болчих юм аа. Линуксын системийн хамгаалалтын талаар нэг жаахан материал найзтайгаа орчуулж эхлэх гэж байна. Тэгэж байгаад дебиан.мн дээрээ тавина. Ямархуу болсоныг та бүхэн уншиж үзээд санаа оноогоо хуваалцах буйзаа.Өнөөдөр дебиан дээр Ганаа нэг мэдээ бичжээ. Юу гэхээр Өбөнтө 7,10 энэ сарын 18-нд албан ёсоор гарах юм байна. Ойрд проксу сервер жаал судлаад байгаа ажлын дотоод сүлжээг цэгцлэх сүлжээний урсалыг цохицуулах асуудлаар л даа. Үдээс хойш сургууль орлоо Маагаа багш дуудаад тэгээл хүлээж байтал орж ирлээ.За юмаа ярих нь гэтэл энд юу хийж байгаан яваач гэдэг юм байна.Хариу хэлэх гэсэн үг олддоггүй шууд л гараад явчихлаа.Нэг хэсэг сонин санагдаад нэг л биш байлаа шүү!!!Өнөөдөр ажил дээрээ хонож юм хийнэ гэж байгаа.За тэгээд нэг иймэрхүү байлаа гэж.

No comments: