2007-10-17

Дотоод сүлжээ гэж байгаа

Эртээд нэг хүн дотоод сүлжээний талаар мэдээлэл өгөөч гэсэний дагуу жаахан зүйл бичихийг хүслээ. Компьютерийн сүлжээ нь олон тооны тєхєєрємжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг тєхєєрємжєєс нєгєє рүү єгєгдєл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог. Газарзүйн хамрах хүрээгээр багатай, нэг дор байрласан хэд хэдэн барилга эсвэл аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш компьютеруудыг холбосон сүлжээг LAN сүлжээ гэнэ.LAN-Local Area Network буюу ер нь энгийнээр бол дотоод сүлжээ гэж нэрлэнэ.LAN сүлжээнд хамгийн багадаа 2 компьютер, тэгээд хэдэн ч тооны компьютерийг холбож болно.Комьпютерийг дотоод сүлжээнд холбсоноор нэмэлт төхөөрөмж болох хуулах, хэвлэх төхөөрөмжийг хамтад нь ашиглах боломж бүрддэг. Мөн сүлжээнд байрлаж байгаа сервер компьютерлуу хандаж түүн дээр хадгалсан мэдээллийн сангаас файл татаж авах болон эргүүлээд хийсэн файлаа түүн дээр хадгалах болон өөрийн машин дээр байгаа файлаа бусад сүлжээнд байгаа хэрэглэгчидтэй солилцох зэрэг боломжтой болдог.Дотоод сүлжээний гол онцлог нь бусад том сүлжээтэй (ИНТЕРНЭТ) харьцуулахад мэдээлэл дамжуулах хурд өндөр, сүлжээ харьцангуй ойр зайд зохион байгуулагддаг.Дотоод сүлжээг зохион байгуулахад сүлжээний кабель(cat 5,cat 5e, cat 6 г.м)болон switch тэгээд сүлжээнд холбох компьютер байхад хангалттай.Өө нэг юм мартах шахлаа бас конектор хэрэгтэй болно. Дотоод сүлжээний гол давуу тал нь том хэмжээний байгууллагын хувьд зардалаа хэмнэх нэг арга юм. Жишээ нь: 4 давхар барилгатай байгууллага байна гэж бодъё. Нэг давхарт байгаа ажилчин хийсэн ажлын тайлангаа дөрвөн давхарт байгаа даргадаа хүргэж өгөх гэж шатаар өгсөж байхаар шууд л өөрийн компьютер дээрээсээ даргийнхаа компьютер лүү хуулчихад болох юм. Бас нэг сайн тал бол хэвлэх зардлийг хэмнэх бөгөөд нэг давхарт байгаа ажилчдад нэг л хэвлэх машин байхад хангалттай юм (хүн бүрт хэвлэх машин шаардлагагүй). Дотоод сүлжээний хувьд компьютерүүд өгөгдөл солилцохдоо MAC(medium access control) хаяг ашигладаг бөгөөд энэ нь нь сүлжээний кардыг үйлдвэрлэгчээс тухайн NIC(network interface card) анх олгосон 48 битийн урттай дахин давхцахгүй хаяг байдаг. Гэхдээ бид ягаад IP хаягыг ашигладаг юм гэхээр интернэтээр өгөгдөл дамжуулахад замчлах үүрэгтэй байдаг. Дотоод сүлжээний хувьд өгөгдөл дамжуулах компьютер нь ARP(address resolution protocol) хүсэлтийг илгээх бөгөөд тухайн IP хаягтай компьютер өөрийн MAC хаягийг хариу илгээдэг. Ингэснээр дотоод сүлжээнд машинууд өгөгдөл солилцох боломжтой болдог.За тэгээд ерөнхийд нь бичихэд ийм байна. Энэ талаар асуусан нөгөө хүн IP хаягчлалын талаар блог дээр байгаа тул уншаарай гэж хэлье. За одоо ажилаа хийхгүй бол хөөрхөн хугацаа өнгөрцөн байнашд.

No comments: