2009-05-15

Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л... хайрла л даа!

Энэ ээгийгийн хэлдгээр их үнэн үгтэй шүлэг байна. Хайраа санан бэдэрч яавахдаа нэгэн сайтаас умшсын.



Чи зүгээр л ав л даа
Халасан дахь мөнгө биш ээ
Эргэж нэхэхгүй
Эмнэг гоё сарнайг бүгдээрээ андахгүй ч
Эмэнд ордог цэцэгийн нэрийг хүн мэддэггүй шүү дээ
Миний хайр чамайг баян болгохгүй
Мичид гийсэн үдшээ чи өвөртөлж харихгүй
Зоосон одод гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроо миний чихэнд дуулгахгүй
Дурлал гэдэг хэзээ үүрдийн байлаа?
Чи зүгээр л ав л даа
Дугтуйнд ирдэг захидал шиг уншаад л хаячихна
Сэрүү унахад даардаг навчсыг өрөвддөг байталаа
Сэтгэлд гийсэн зулын гэрлийг хүн мэддэггүй шүү дээ
Амдьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л хайрла л даа!

Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрдөг гэдэг үнэн боловч хүн хийхийг хүсэж байсан зүйлээ хэр хугацаанд хийж сэтгэлээ амраасан бэ гэдэг нь чухал мэт. Харван өнгөрсөн цаг хугацаандаа хожим харамсахгүйн тулд өнөөдөр л хайрла за яахав болохгүй бол өнөө оройноос хайрла. Хайр хүнд аз жаргал, баяр баясал, хөнгөн гуниг, хүнд шаналал, нулимс, хүлээлт, үзэн ядалт гээд хүний амьдралдаа үзэж болох тэр бүх л сэтгэлийн сонин мэдрэмжүүдийг үзүүлдэг болхоор сайханшдээ. Хайрлаж бодож явсан бүхэн чинь хэзээ чинийх болох вэ гээд хүлээж сууснаас ганц удаа сэтгэлийн үгээ хэлээд үзэхээр тэнгэр нурчих гээд байхгүй биздээ. Хэрвээ хэцүү байгаа бол ийшээ ороод Маагаа багшаас хэрхэн тэнгэрлэг байх талаар асуучих. Магадгүй яаж үерхэж тоглодогийг бас хэлээд өгөх ч юм бил үү.

Зун цаг ч болж байна хааяадаа нэг нимгэн нойтон хувцас өмсөөд хайраа хөтлөөд бороонд нэг алхаач Улаанбаатрын бүүдгэр өдрүүдийг нэг удаа ч гэсэн өөдрөгөөр төсөөлөлөөд үзүүл яаж байна. Удахгүй хайраа ирэхээр нь би ч бас нэг тэгэж алхий гэж хүсэж байгаа. Бороо нь нэг сайхан асгараасай хөлийн дор газар мэдрэгдэхгүй болтол нэг асгараасай.

Гэв гэнэт бороо асгаж
Гэзгийг чинь норгосон тэнгэрт баярлана
Уянгат байгалийн нойтон үзэсгэлэн
Улам ч яруу улам ч энхрий

Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална

Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн
Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг

Бороонд цэцэг ургадаг гэсэн яасан үнэн бэ
Бороонд норсон миний цэцэг ямар үзэсгэлэнтэй вэ
Тэвэрт минь дүүлэх шувуухай минь битгий нисээрэй
Тэнгэрээс асгарах шидэт бороо минь битгий зогсоорой

Шүлгийг http://zaya13.blogspot.com/-с авсан болой

No comments: