2009-05-26

Windows 7 давгүй юм аа

Сая Ээгийг дуйраагаад Windows 7-n туршилтийн хувилбарыг нь татаж аваад суулгаж үзлээ. Үнэхээр дажгүй сайхан хог юм аа. Vista-гаа бодуул гацах, компьютерт өгөх ачаалал энэ тэр нь бага гэж үнэн бололтой минийх дээр гацахгүй ээрэхгүй ил эвлэгхэн бас давгүй хурдан ажиллаад байна. Бас Office 2010-н ерөнхий танилцуулга хэлбэр нь бас гарсан байна тэсэлгүй татаж аваад суулгачихлаа. Нийлээд бас л нэг эцгийн хүүхдүүд гэсэндээ элдэвтэй харагдаж байна.


Манайхан гэж дандаа л Linux-р өвчилцөн гарууд болхоор нээх тоодгүй юм шиг байгаан тэр дундаа Ubuntu-н хүүхэд нь гэхэд хэлсдэхгүй нэг хүн байгаа нь Лхагвасүрэн анд болой эээ дээ бас л Windows-г чинь хэрэглэж байгаагүй юм шиг л ярина шүүдээ дээр үед л тэгэж байсан одоо айхтар Linux хөгжүүлэгч болсон байхөө. Эртээд гэнэт наранд гарч байна хорвоогийн хүн төрөлхтний амьдрал яасан ч сайхан юм нэг таарах уу гэж байсан ээж ирцэн байсан болхоор уулзаж чадаагүй юмсан. Шөнөжин Ээгий, Бучки, Дахаа энэ хэдтэй нийлээд Detroit-с эхлээд за тэгээд хаачсан юм бүү мэд UB хотын умартан ухаан жолоогүй уугаад өглөө нь өөрийгөө таньсан чинь хамаг хүч шавхагдаад яаг үхэх гэж байгаагаа гайхсан хүн байсан сураггүй ээ арай ч үхчээгүй байгаадаа элдэвтэй хог чинь. Нодилон төрсөн өдрөөрөө надад нэг шөнөжин амьдрал, хайр, дурлал, атаа жөтөө гээл баахан сургаал хайралсан шүү миний найз. Өө нээрээ төрсөн өдрийн мэнд андаа. Муу андыгаа дараа нэг КИБОРГ төрхөө гээгээд Ubuntu-гаасаа таван алхам салхаар нь нэг уулзаж чи минь сайн хүн байж билээ гэдгийг нь хэлэхээсдээ. За андынхаа талаар арай л муухай үнэн үгтэй юм биччихлээ байна уучлаарай кккккк. Би бээр интерфэйс энэ тэрд дурлагч нэгэн болхоор Windows болон Linux хоёроо давхар хэрэглэж ид шидийг нь үздэг бөлгөө. Ubuntu 9.04 энэ тэр бас л сайхан болсон байлээ шүү дамшиг чинь. Fedora-г KDE-тай хувилбарыг нь суулгаж жаахан ашигласан чинь харшил хөдлөөд дэмий юм шиг санагдав би Gnome-д хайртай юмшиг байгаан хэхэ. Хэрэглээнд Ubuntu амар санагддын харин сервер талдаа Debian нь амар давгүй бөлгөө. Microsoft.com-с хэрэглэгчийн эрхээрээ татаж авахаар 2010 оны 6 сар хүртэл хэрэглэж болох нэг түлхүүр өгч байна. Хэсэг хэрэглээд үзийдээ. Аан бас драйвэр энэ тэрийг бараг л өөрөө таничихдаг юм байна. Элдвийн зовлонгүй амар ч юм уу? За тэгээд өөрсдөө үзнэ биздээ.

No comments: