2007-12-25

Сайхан өдөр байна шүү? Нойр хүрснийг эс тооцвол

Шөнө ажил дээрээ хоносон болхоор өдөржин жаахан нойрмоглоол байлаа шүү. Шалгалт өгч байхад хүртэл нэг л залхуу хүрээл байхын. Ажлын шинэ жилээр явж байгаад SIM-ээ алга болгоцон байсан чинь ажлынхаа Баяраагын утсанд хийгээд явуулцан байж хэхэ. Panasonic үрж ганц нэг юм асуучаад ажил дээрээ ирлээ. Захирал: За Батаку(хэ захирал ингэж дууддаг юм өө) өнөөдөр PBX-ээ дуусгана биздээ тэгээд дахиад хоёулаа энэ талаар ярихгүй чи сүүлийн удаа тохиргоо хийгээл шарчих гэлээ. Үнэндээ өчигдөр бараг төгс болгоод шарцан болхоор өрөөний дотуур холбооны дугааруудаа цэгцэлж холбоод өнөөдрийн ажил дууслаа гэж. Маргаашнаас өөрийн хийсэн болон сүлжээн дээр хийхээр төлөвлөж байгаа зүйлсээ баримт болгож буулгаад бага багаар хийж эхэлнээ. Гэхдээ маргааш шалгалттай тэгээд төгсөх курсын шинэ жил болох болхоор бас хоёр хоног алдах юм шиг байнее. Устсан файлууд сэргэсэн бас файл сервер ямар ч асуудалгүй ажиллаж байгаа болхоор дажгүй байна шүү. Одоо харин нойр хүрч байна. Хариж жаахан хичээл уншиж байгаад унтаядаа. Нэг л жаахан ядраад байгаа юм шиг санагдаад байх юм аа. За тэгээд TCP/IP протокол асуусан хүний асуултанд жаахан хариуллаа. Энэ нь маш их зүйл байдаг болхоор ерөнхийд нь л ийм тийм гэж бичлээ. Хэрвээ шаардлагатай бол яг юуных нь талаар мэдмээр байгаагаа бичнэ үү? Гэхдээ ажил ихтэй болхоор бас тэр болгон зав гаргаж бичиж чадахгүй байгааг болно. хэхээ. За харидаа сайхан амраарай гэж.

1 comment:

Мика /美香/ said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/