2007-12-30

Баярын мэнд хүргье

Миний монголын цоглог, гэрэлтсэн чин хүсэлтэй залуус та бүхэнд шинэ он шинэ амжилтын ихийг хүсэн ерөөж баярын мэнд хүргэхийн ялдамд энэ өдөр хорвоод мэндэлсэн өдөр нь болж буй ХАЙРТ ЭЭЖ Цэцгээдээ төрсөн өдрийн мэнд хүргье!
Харанхуйн сүүдрээс айсан хүүгээ та өрөвдөн харлаж
Тайван байлгах гэсэндээ халуун элгэндээ нааж
Хал үзсэн хатан сайхан сэтгэлээрээ хүний сайхныг мэдрүүлсэн
Тайван талын цагаан зээрыг таньтай минь зүүрэлдэгч
Хайтан цэцэгнээс ялдамхан та минь наддаа бурхан бил ээ
Танхил биеэ хуваан байж хүний энэхэн хорвоод мэндлүүлсэн
Харамгүй их ачлал энэрэлийг тань даах хүүтэй хүн шүү та минь
Салхи эсгэрэн жиндүүлвэл хүүдээ та хэлээрэй
Санчиг нь буурал буухаас өмнө үр нь хөлийг тань бүлээцүүлье
Саруул орчлонд амьдрах итгэл минь болсон эжии минь та
Санаагаар минь болдог бол үүрд сэвлэгийг минь илбэж хамт байгаач
Төрсөн өдрөөр нь очиж чадаагүйд уучлаарай ээжээ. Хүү нь ажилаа гайгүй болхоор удахгүй очноо. Таньдаа хайртай шүү. Хүний амьдралыг юу хамгийн эхээр өөрчилдэг юм бэ? гэж нэг найз маань эртээд асуусан юм. Би сайн мэдгүй байнаа гэж хариулсан юм. Гэхдээ одоо хэлмээр санагдлаа. Хүний амьдралыг хамгийн ихээр өөрчилж чадах тэр зүйл бол хүний сайхан сэтгэл, нэгэндээ итгэх итгэл, бусдыг гэсэн бодол, хүсэл зорилгодоо хүрэх чин хүсэл гэж би хэлмээр байна. Ингэсгээд утасдаж хэлнээ кэкэ. За тэгээд дахин хэлэхэд сайхан баярлаарай залуусаа!!!! Миний эх болсон МОНГОЛ орон минь ҮҮРД МАНДАН БАДРАГ залуусаа хамтдаа хөгжицгөөе, хамтдаа бүтээцгээе, эх орныхоо сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе. БИД ЧАДНАА!!!!!!!

No comments: