2007-12-24

TCP/IP protocol basic

Одоо ашиглагаж байгаа сүлжээ нь TCP/IP протоколыг хэрэглэгдэг бөгөөд энэ нь түвшин бүрийн хувьд ялгаатай үүрэг, зориулалт бүхий протоколуудын нийлбэр цогц юм. TCP/IP нь дараах шаталсан бүтэцтэй:


Эдгээр дээр ажиллаж байгаа протоколууд нь өөр өөрийн үүрэгтэй байдаг. Жишээ нь:

1. Сүлжээнд хандах түвшинд хамгийн доод түвшний протоколууд болох ARP, RARP, PPP, SLIP гэх мэт байдаг. Эдгээр нь өгөгдлийг фрэйм болгон дамжуулах үүрэгтэй байдаг.

2. Интэрнет түвшинд IP, IPSec протоколууд ажилладаг бөгөөд эдгээр нь сүлжээгээр өгөгдлийг дамжих замчлалыг хангадаг ба өгөгдлийг датаграмм болгон дамжуулдаг. Тухайн өгөгдлийн хувьд хаанаас хаа хүрэх болон хэрхэн дамжигдах замчлалыг шииддэг.

3. Дамжууллын түвшинд TCP болон UDP протокол ажилладаг бөгөөд сүлжээнд байгаа төхөөрөмжүүдийн эцсийн холболтыг хангадаг ба өгөгдлийн пакет болгон хувааж доош дамжуулна. TCP протокол нь бататгалтай дамжуулалт буюу connection oriented үйлчилгээтэй протокол юм. Өгөгдлийг дамжуулахдаа олон хэсгүүдэд хувааж дамжуулдаг бөгөөд TCP протокол нь эхний пакет очих газраа хүрсэн бол дараагийн хэсгийг дамжуулдаг бөгөөд хэрвээ эхний пакет очоогүй бол дахин дамжуулдаг. TCP нь өгөгдлийг дамжуулахдаа гурван алхамаар гүйцэтгэдэг.

· Холболт үүсгэнэ

· Өгөгдөл дамжуулна

· Холболтыг тасална

Энэ нь хугацаа жаахан алддаг дутагдалтай талтай боловч өгөгдлийг найдвартай дамжуулдаг. UDP протокол нь connection less буюу найдваргүй пакет дамжуулах бөгөөд энд тухайн пакетийн дугаар нэмэгддэг. Дамжигдаж байгаа өгөгдлийн эхний хэсэг нь очсон эсэхээс үл хамааран дамжууллыг тасралтгүй хийдэг. Энэ үйлчилгээний жишээ бол yahoo messenger-н камерийг хэлж болно.

4. Хэрэглээний түвшинд FTP, HTTP, DNS, Telnet, NFS, OSPF гэх мэт хэрэглэгчттэй болон төхөөрөмжтэй харилцдаг протоколууд байдаг бөгөөд эдгээр нь өгөгдлийн нууцлал, хамгаалалт, удирдлага, өгөгдлийг анхны хэлбэрт нь оруулах гэх мэт дээд түвшний үйлчилгээгээр хангадаг ба дамжуулах өгөгдлийг сегмент болгодог.

Дээд түвшний өгөгдөл дээр тухайн түвшин өөрийн түвшний мэдээллийг нэмж дамжуулдаг бөгөөд үүнийг encapculation гэдэг. Түвшин бүр дээд түвшнээс ирж байгаа өгөгдлийг юу болохыг мэддэггүй бөгөөд зүгээр л DATA гэж ойлгон өөрийн түвшний тухай мэдээллийг толгой хэсэгт нь нэмж өгөөд доош дамжуулдаг бөгөөд хүлээж авах талын түвшин бүрд адилхан протокол ажиллахыг шаарддаг.

Дамжууллын түвшинд ажиллаж байгаа TCP протоколоор дамжуулж байгаа өгөгдлийг stream гэх бөгөөд UDP ашиглаж байгаа өгөгдлийг message гэдэг. TCP-д өгөгдлийг СЕГМЕНТ болгох ба UDP нь өгөгдлийг ПАКЕТ болгон дамжуулдаг. Доорхи зурагт түвшин бүрд өгөгдлийн хэрхэн нэрлэж хуваан дамжуулдаг талаар харуулсан байна.

Өгөгдөлд нэмж дамжуулсан мэдээллийн толгойн хэсгийн өгөгдөл нь тухайн түвшин бүрдээ танигдах бөгөөд тухайн өгөгдлийг хүлээж авч байгаа болон дамжуулж байгаа талууд нь ижил протоколууд ашигадаг байх шаардлагатай байдаг.

6 comments:

Anonymous said...

hi. Heregtei medeelle joohon ch gesen olloo. Bayrlalaa. Hey Transport layer-n talaar iluu delgerengui material olj ugch tuslaach. please!!! Suljeenii hicheeliin biy daaltaar tiim sedev ugsun ym. 5 sariin 1nd uguh ystoi.

Anonymous said...

hi. Heregtei medeelle joohon ch gesen olloo. Bayrlalaa. Hey Transport layer-n talaar iluu delgerengui material olj ugch tuslaach. please!!! Suljeenii hicheeliin biy daaltaar tiim sedev ugsun ym. 5 sariin 1nd uguh ystoi.

Battogtokh said...

Chi chin harin saihan zalhuu garuu ain. Oortoo heregtei zuilee ooroo hiisen ni chamd l heregtei bhdaa. www.google.com ene l minii chamd ogoh hamgiin tom tuslamj baila. Ene talaar bicheed suuj bh tsag algaa ho. Uuchlaarai

Anonymous said...

hutsaa chi, hachin ongiroo pizdak we. gants yum olood ogohod yachaad bgan, joohon yum medseniigee yugej bodsiin. medsen ch gej haa negteeges husaad orchuulj l tawia biz.

Anonymous said...

Баттогтохоо сайн мэдээлэл тавьсан байна. Ууланд суудаг даянч шиг юм бичиж байхаар ийм юм бичсэн дээр ш дээ.
Хэд хэдэн санаа нэмэх гэсэн юм.
TCP дээр сегмент дамжигдаж, тэр сегментийн хариу (ACK) ирвэл дараагийн дамжуулалт хийгдэнэ.

UDP дээр дамжигдаж байгаа өгөгдлийг датаграмм гэж нэрлэдэг. Бас UDP нь найдваргүй датаграмм биш бататгалгүй патаграмм дамжуулах үйлчилгээгээр хангана.

мессеж болон урсгал гэдэг хэллэг нь хэрэглээний түвшинд яригдах асуудал юм л даа.

Дахиад бичээд бай. амжилт.

Battogtokh said...

hehe bayarlalaa bagshaa. chadan yadan surch bg bolhoor aldaa endel bgag ni helj ogsond bayarlalaa. sanaj yawah bolnoo.