2008-01-02

Блог ертөнцөөр хэдэн цаг аялсан минь

Сая хүмүүсийн бичсэн блог жаал уншлаа. Сайхан сайхан зүйлс их бичиж байна шүү. Тэгээд хүмүүсийн бичсэн өгүүллэг сонирхож байсан намуун.ком гэж дажгүй сайт оллоо. Дээрээс нэгэн нэгэн өгүүлэгийг уншаад таалагдлаа тэгээд өөрийнхөө блогтоо тавьчихмаар санагдлаа шүү.

Шуурга сөрсөн цэцэг

Би нэгэн хөөрхөн эгчмэд бүсгүйд дурлаад удаж байна. Гэхдээ зүгээр ч нэг дурлаагүй, зүйрлүүлж хэлэхийн аргагүй тийм ихээр дурласан. Түүний байр байдал царай төрх нь эгээ л сахиусан тэнгэр гэлтэй, түүний гоо үзэсгэлэнг зүйрлүүлж хэлэх үгийг олоход хэцүү бөгөөд хөдлөх, аяглах, инээмсэглэх нь хүртэл яавч эгэл нэгэн бус гэдгийг нь илтгэнэ. Гэвч тэр надаас таван насаар эгч бөгөөд нөхөртэй, гурван настай охинтой тул би цөлд бороо хүлээх мэт олон удаа шантарч, арга мухардахад хүрдэг байв. Гэхдээ сарнай шиг сайхан түүний дэргэд нөхөр нь ёстой л нэг таримал цэцэг шиг, хүнээс илүү юм юу ч үгүй, дэндүү эгэл санагдана. Харин би бол хэрэндээ л бүсгүйчүүдийг татдаг нэгэн тул өөртөө багахан ч болов найдвар тавьж байсан хэрэг. Тэгээд ч өдөр хоног өнгөрөх тусам түүнийг үгүйлэн мөрөөдөх минь ихэссээр байсан тул хөршийн хувьд түүнтэй арай илүү дотносож амжив. Тэр ном унших дуртай, харин би залуу зохиолч байсан болохоор энэ нь бид хоёрыг ойртуулж өгсөн ба тэр надтай элдэв зүйлийн тухай хүүрнэхдээ дуртай байдаг боллоо. Тэр надад сайн байдаг ч энэ нь түүний эелдэг зан, эсвэл ердөө л залуу зохиолчыг дэмжих гэсэн сэтгэлээс хэтрэхгүй гэдгийг нь би мэддэг байв.
Өнөөдөр түүнтэй ердийнхөөрөө хөөрөлдөх нэрийдлээр (үнэндээ бол түүнийг харах гэж, түүний дуу хоолойг сонсох гэж) гэрт нь зочлов. Тэр ямар нэгэн баярт бэлдэж буй бололтой тансаг ширээ засаж мөн өмссөн хувцас, зүүсэн чимэг нь түүнийг улам ч үзэсгэлэнтэй харагдуулна. Нөхөр нь ажилтай,охин нь цэцэрлэгтээ явж ганцаараа байгааг нь би мэдэж байв. Гэхдээ би тэднийхээр орж гарч л явдаг болохоор санаа зовох зүйл үгүй, харин ч түүнтэй хоёулхнаа байна гэдэг миний хувьд дээдийн жаргал.
- Өнөөдөр ямар нэгэн онцгой баяр тэмдэглэх гэж байгаа юмуу гэж би асуув. Тэр булбарайхан цагаан гараараа жимс угаангаа:
- Тиймээ, өнөөдөр нөхөр бид хоёрын гэр бүл болсны гурван жилийн ой л доо. … гэж хэлээд түр сууж байхгүй юу гэж дохив. Хэсэг хугацааны дараа тэр чөлөөтэй болж, намайг анзаарахтай боллоо. “Нөхөр бид хоёрын гэрлэсний гурван жилийн ой” гэсэн үгст гол гонсойж суусан болохоор би:
- Та надад нөхөртэйгээ анх яаж танилцсан тухайгаа ярьж өгөөч. Үнэндээ би таныг яагаад ийм хүнтэй… гэснээ үгээ гүйцээж чадсангүй. Тэр:
- Яагаад ийм хүнтэй суусан юм бэ гэжүү? Чамд манай нөхөр таалагддаггүй юмуу? гэж асуусан боловч хариу хэлэхийг минь хүлээсэнгүй.
Миний санааг тааж орхисонд би бантан хэсэг дуугүй суув. Тэр сүүлийн өгүүлбэрээ их л дооглонгуй, хөгжилтэй хэлсэн боловч бас л дуугаа хураан цонхны цаадах юуг ч юм ширтэн зогсов. Харин надад тэр аль нэг зүйлийг ажигласан бус сэтгэл зүрхэндээ нууцалж орхисон ямар нэгэн далдын дурсамжаа сэргээн санаж байх шиг санагдлаа. Тэгээд тэр нөгөөх л юуг ч юм харсан чигтээ ярьж эхлэв.
- Үнэндээ энэ хүнтэй суухад олон хүн дургүй байж билээ. Учир нь надад хүнд тэр болгон үл заяах өнгө зүс, гоо үзэсгэлэн заяасан юм. Энэ бүхэн бага наснаас минь тодорхой зүйл байсан бөгөөд үүнийгээ би өөрөө ч, хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг боллоо. Гэвч энэ нь надад баяр баясгаланбэлэглээгүй, харин ч би сайхан төрснөөсөө болж ганцаардал уйтгарыг лмэдэрч өссөн. Хэдий би хэл ам таталдаггүй томоотой хүүхэд байсан ч эцэгэхийн хараа хяналтаас гардаггүй, тэд ч намайг сайтар харгалзананхаардаг байв. Энэ бүхэн намайг хорин нас хүртэл үргэлжилсэн бөгөөдхэн нэгэн эрэгтэй намайг гомдоох бий гэж тэд болгоомжилдог байсан юм.Харин намайг эмэгтэйчүүд л гомдоодог байлаа. Бага байхад үе тэнгийнохид надтай тоглох дургүй байсан бол өсвөр насанд тэд бүр миний нэрийггутаах элдэв цуу яриа дэгдээдэг болов. Сургууль дээр охидтой зөрчилдөххэрэг гарахад багш хүртэл тэдний талд орж “Гоо үзэсгэлэнгээр бүхнийгшийдэж болдоггүй юм” гэж зэмлэдэг байлаа. Би өсч өндийхийн хэрээр өнгөзүс нэмж гоо үзэсгэлэнтэй болж байсан ч улам бүр л ганцаардсаар байсан.Сургуулиасаа өөр тийшээ явахаа больсонд ээж минь их баярлаж байв. Учирнь ээж минь ч тэр үед залуу байсан бөгөөд биднийг цуг явахад хүмүүсөөрөөс нь илүү намайг харж байгааг тэр мэддэг байсан юм. Хүмүүсийнсөрөг хандлага илэрсээр байсан ч би бас шазруун нэгэн байв. Ихсургуулиа төгсөөд ээжийгээ хориглосоор байтал нэгэн томоохон компанидажилд орлоо. Ээж минь “Хөөрхөн бүсгүй ухаалаг байх хэрэггүй” гэж үздэгбайв. Шинэ орчин ч намайг тийм таатай угтсангүй. Эрчүүдийн сээтэн хаях,үхэн хатан дурлах, хүүхнүүдийн атаа хорсол үзэн ядалт намайг байжтэсэхэд хэцүү болгодог байлаа. Би тэднийг аль болох анзаарахгүйгхичээдэг байсан ч тэр дундаас нэг хүнийг өөрийн эрхгүй дотночлон үзэхболов. Тэр миний анхны хайр байсан бөгөөд мөн л олны харцыг булаасансайхан залуу байсан тул надад өрсөлдөгч их байлаа. Би түүний сайхантөрхөөс илүү эр хүнд баймгүй хүнлэг сэтгэл, ховор нандин чанаруудад ньдурласан юм. Гэхдээ бидний хайр сэтгэл тийм ч удаан үргэлжилсэнгүй,сайхан хүмүүс хэзээ ч хамт байх ёсгүй гэсэн хорвоогийн бичигдээгүйнэгэн хууль байдаг бололтой. Биднийг салгах үйл ажиллагаа компани даяарсистемтэйгээр зохиогдож байсан гэхэд хилсдэхгүй. Дарга маань ч нададдурласан байсан тул тэр хэдий эхнэр хүүхэдтэй хүн байсан ч атаачхүхнүүд түүнийг хөөргөн надтай ойртуулж, хайртай залууд минь буруугааройлгуулах заль зохиож олон муу зүйл хийдэг байв. Эцэст нь тэд чсанасандаа хүрч бид салсан юм. Би бодохдоо түүнийг надад итгээгүйдээбус харин цаашид ч үргэлжилсээр байх энэ их атаа хорсолыг тэсвэрлэжчадахгүйгээ мэдээд шантарсан болов уу гэж боддог. Тэр явдлаас хойш биажлаасаа гарч,харин тэр өөрөөсөө арваад эгч хүүхэнтэй суусан ба одоотийм ч аз жаргалтай амьдардаггүй гэж сонссон.Түүнийг намайг орхих үедби амьдралдаа анх удаа сайхан төрсөндөө харамсаж билээ.Хэдий нададаймшигтай байсан ч би түүнд одоо хүртэл гомдож чаддаггүй,одоо хирнэмартаж чадалгүй дурсан санагалзаж явдаг юм даа гээд гүнзгий санааалдав.Би :
-Та тэгэхээр одоогийн нөхөртөө хайргүй байх нь ээ гэж асууснаа бас лшулуун асууж орхисондоо амаа барив.Харин тэр сониуч зангийн минь хариудердөө л инээмсэглээд яриагаа үргэлжлүүлэв.
-Золгүй хайраасаа хагацаад зовж шаналж явахдаа би энэ хүнтэй учирсанюм.Анхандаа би түүнд маш дургүй байсан.Гэхдээ тэр намайг аажим аажмаартатаж чадсан бөгөөд одоо хирнэ түүнийг намайг татах ямар увдистайбайсныг нь мэддэггүй. Юутай ч тэр ер бусын хүн.Тэр хэзээ ч миний гооүзэсгэлэнгийн өмнө бууж өгөөгүй, намайг “би” чигээр нь хүлээж авсанцорын ганц хүн. Би түүнтэй гэрэлсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй.Магадгүй чи түүнийг надад “хайртай” гэж огт хэлж байгаагүй гэвэлитгэхгүй байх. Гэхдээ би ч сонсохыг хүсдэггүй. Хэлсэн ч хэлээгүй чтүүнийг түүнийг надад хайртайг би мэднэ. Би ч гэсэн түүнийгөөрийнхөөрөө хайрлаж явдаг…гээд яриагаа дуусгахад нь түүний догдолсонсэтгэлийг нүднээс харж болохоор байв. Тэр:
- Би чамд зөндөө юм ярьчихжээ. Үнэндээ би чамайг итгэж болохоор сайнзалуу гэж боддог юм гэж хэлсэн нь шатаар уруудаж явахад бүдэг бадагсанагдлаа.
Өнөөдөр би түүнд дахин шинээр дурлачихлаа, бас бүр ихээр алслагдчихлаа.Түүнийг мтийм агуу хайрыг зүрхэндээ тээж явсныг мэдэлгүй өөртөөурвуулах санаа агуулж явсандаа ичих ч шиг. Одоо боломж байсан ч битүүнийг тэрхүү аз жаргалаас нь салгаж зүрхлэхгүй биз. Магадгүй би хэннэг бүсгүйтэй гэрлэсэн ч насан туршдаа түүнийг хайрлаж амьдарна. Түүндаз жаргалыг л хүсэж түүний төлөө л амьдарна. Тэгсэн цагт энэ “жинхэнэхайр” болно.
Дажгүй сайхан бичжээ. Хэ хэ

No comments: