2008-01-02

Нойр хулжсан шөнийн тэмдэглэл

Нэг мэдэхнээ үүрийн 4 цаг болжээ. Нойр ч хулжчихжээ. За энэ ч яахав нэгэнт сурчихсан зүйл тул тийм ч сонин биш байна. Жаахан блог уншиж явлаа. Хүмүүс нээрээ ч бас аж амьдрал, ар гэр, атаа жөтөө, анхны хайр, дэндүү агуу гэмээр хүнийг ойлгох сэтгэлийн талаар сайхан бичжээ. Оюунболд андын тависан номыг татаж авхыг хүслээ. Гэвч бүртгүүлэх хэрэгтэй юм шиг болоод байхаар нь бас жаахан залхуу хүрчихлээ дараа нэг FTP дээр тавьчихаад хэлнэ бидээ андаа. Би гэдэг хүн чинь энэ хорвоод эрээд нэгэнт хорин хэдэн хаврыг угтжээ. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Баяр баясал, уйтгар гуниг, атаа жөтөө, хайр дурлал, сайхан нөхөрлөл. Би олон юм шүтдэггүй л дээ. Гэхдээ сайхан нөхөрлөл, үнэнч занг эрхэмлэж явдаг. Их сургуульд ороод нэг л мэдэхэд төгсөх ойртжээ. 4 жил гэдэг бас ч урт хугацаа биш санагдах болж. Ажил хийгээд тэгээд хичээлээ хийнэ гэдэг бодож байсан шиг амар биш юмаа. Гэхдээ яахав болж л байна. Хүнээс гуйхгүй өөрөөрөө амьдрана гэдэг сайхан басхүү хэцүү ч юм шиг. Би аймаар баян тарган амьдралыг хүссэнгүй хамгийн гол нь тайван, дулаахан, бусдын л адил баяр жаргалтай тийм л амьдралыг хүсэж байна. Аав маань жолооч, ээж маань цахилгаанчин, доороо 2 дүүтэй жирийн л нэг монгол айлын хүү. Миний хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн гэхдээ гэр бүлийн маань тайван амьдрал, аав ээжийн маань намуун, бас хүнлэг чанар нь энэ амьдралыг тайван, сайханаар төсөөлж түүний тулд амьдрах итгэлийг өгсөн байх. Би аавыгаа маш хүндэж явдаг, тэр хүний найз нөхөр, хамт олноо гэсэн сэтгэлийг би дээдэлж явдаг. Тийм дээ ч өнөөдөр энэ гэр бүлийн том хүүгийн хувьд аавынхаа нэр төрийг хугалахгүй авч явхыг хичээдэг. Миний аав ээж хоёр арван жилийн ширээнээс үерхэж одоо болтол хэн нэгэндээ итгэл алдалгүй энэ амьдралыг босгож чадсан гэж бодхоор үнэхээр сайхан санагддаг юм. Хүний амьдралд зөндөө л санаанд оромгүй зүйлс тохиолддог шүүдээ. Тэр болгоныг ухаалагаар даван туулсанд нь би эжий аав хоёроороо би бахархдаг юм. Найз нөхөртөө туслах санаа нь байвч сачий нь хүрэхгүй үе байх юмдаа. Гэхдээ яах вэ? бид хөгжиж байна, урагшилж байна, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж л байна удахгүй бүх зүйл сайхан болно гэж итгэж байна. Би нэгэн үгийг хэлэх дуртай байдаг юм. ХҮН БҮХНИЙ НАЙЗ ХЭНИЙ Ч НАЙЗ БИШ... гэж хүмүүс найзууд яагаад гэж маш их асуудаг юм. Та ч бас тэгэж бодож байж болох юм. Би ч гэсэн өөрөө маш олон сайхан найзтай гэхдээ хүний амьдралд итгэл дааж, чиний төлөө яадаж нэг зүйл хийх тийм найзыг олоход хэцүү гэж боддог бас итгэдэг. Гэхдээ тийм найз заавал том юм хийх албагүй шүү. Өнөөдөр чи жаахан ядарсан байхад сэтгэлээсээ, инээгээд ч болов миний найз ядарсан байна шүү жаахан амрах хэрэгтэй гээд хэлж байвал тэр хүн чамайг нөхөрөө гэж бодож байна шүүдээ. Хүний сэтгэлээс гарсан үг хүнд мэдрэгддэг гэдэгт би бас ягаад ч юм итгэдэг. Монголчууд бид Чингис хааны үр хойч гэдгээрээ бахархдаг бол би маш сайхан, амьдралыг тулах найзуудтайгаараа андууд та бүхнээрээ бахархдаг шүү гэж хэлмээр байна. Нэрсийг нь дурдаад яах вэ? бүгд мэдэж байгаа байхаа. За ингээд бяцхан тэмдэглэлээ өндөрлөедөө.

No comments: