2008-01-30

DirectX гэж чухам юу байна вэ?

Ойрд нээх хийсэн юм байхгүй мөртлөө нэг л зав гарж өгөхгүй байх юм аа. Нэгэн хүний асуусаны дагуу DirectX гэж ямар технологи байдаг талаар жаахан бичлээ. Дутуу хүтүү юм байвал уучилж тус бас хэлж тус болоорой залуусаа.

Хэрэглээний программуудын зарим хэсэг нь графикын болон дуу хєгжмийн ихээхэн боломж шаарддаг, эдгээрийн ихэнх нь сvvлийн vеийн тоглоомнууд байна.

За ингээд олон янзын vзvvлэлттэй дуу дvрсний кардууд, тэднийг хэрэглэдэг олон тооны хэрэглээний программнуудын хоорондын зохицон ажиллах явдал нь эрэглээний программ зохиогчидын хувьд энэ нь ихээхэн том бэрхшээл болж байжээ. Тэд хэрэглэгчиддээ єндєр чанартай дуу дvрс vзvvлэхийн тулд эдгээр олон янзын vзvvлэлт функцтэй кардуудад тус бvрт нь зориулж программаа бичих хэрэгтэй бєгєєд, энэ нь зах зээл дээр аль альных нь хувьд ихээхэн тvгжигдмэл байдал vvсгээд байжээ. Хэрэглэгчидийн хувьд ч гэсэн, ямар нэгэн программ худалдаж авахдаа єєрийнх нь дуу дvрсний кардтай зохицож ажилладаг эсэхийг vзэж байж авахгvй бол чанарын шаардлага хангахгvй дуу дvрс гарах гэх мэт бэрхшээлvvд учирдаг байжээ.

Microsoft компани Windows vйлдлийн системийг хэрэглэчидээ энэхүү асуудлаас гаргахын тулд DirectX-г гаргажээ. 1995 онд Microsoft Game Software Development Kit (SDK)-н нэг хэсэг нь болж анхны DirectX 1.0 хувилбар нь гарсан. Ерєнхийдєє DirectX гэдэг нь олон янзын дуу дvрсний кардаар хэрхэн хvссэн дуу дvрсээ гаргаж авах талаар мэдээлэл, эдгээр кардуудыг хэрхэн удирдаж программчлах талаархи мэдээлэл функцуудын цуглуулга-"сан" гэж ойлговол зохино.

Одоо бол хэрэглээний программ зохиогчид зєвхєн DirectX-д л зориулаад программаа биччихнэ, Тэгэхээр маш олон кардууднад зохициж ажиллуулах асуудлыг нь DirectX хариуцна. Дуу дvрсний кард vйлдвэрлэгчидийн хувьд ч гэсэн, шинээр хийсэн кардныхаа тухай материалыг нь DirectX-н хамт олонд илгээхэд, дараагийн DirectX хувилбарт энэ нь багтаад орчихно. DirectX харин тэдний графикын хvчин чадлыг дээд зэргээр ашиглах vvрэгтэй бєгєєд, шаардагдах мэдээлэл, функц, алгоритмуудыг агуулж байна.

Анхлан DirectX нь Windows 95, 98 -д зориулж гарсан байх юм.

DirectX-н хувилбарууд

DirectX 1.0 нь DirectDraw, DirectInput, DirectPlay, DirectSound гэсэн vндсэн хэсэгvvдээс бvтнэ.

DirectX 2.0 -д Direct3D шинээр багтсан.

DirectX 3.0 - DirectInput, Joystick Control Panel апплет гэх мэт онцлог єєрчлєлт, мєн Intel-н MMX технологитой ажилладаг шинэчилэгдсэн Virtual Math Coprocessor Device файль зэрэг зvйлс нэмэгджээ.

DirectX 3.0a - MMX компъютерууд дээр vvсэж байсан зарим нэг алдааг зассан.

DirectX 3.0b - Windows 95-н Япон хэл дээрхи хувилбарт vvссэн алдааг зассан.

DirectX 5.0 - Энэ хувилбарт харин нэлээд олон єєрчлєлтvvд нэмэгдсэн, vvнд: Windows 98-д олон монитор залгах боломж, шинээр Game Controllers control panel, MMX-г дахин сайжруулж, ер нь олон жижиг єєрчлєлтийг хийж сайжруулжээ. DirectX 5.0 нь Windows 98, Windows 98 Second Edition хувилбаруудад багтжээ.

DirectX 5.2 - DirectPlay-н хамгийн сvvлийн хувилбарыг багтаасан. Мєн л олон жижигхэн єєрчлєлтvvд нэмэгджээ.

DirectX 6.0 - Шинэ 3D нэмэлт орсон байна, мєн AMD -н 3Dnow! технологитой зохицож ажиллах чадвартай болсон.

DirectX 6.1 - Энэ хувилбар нь 1999 оны 2-р сарын эхээр гарсан, гол нь DirectMusic API нэмэгдсэн.

DirectX 7.0 - 1999 оны 9 сард гарсан. 3 хэмжээст график (3D), дууны зарим єєрчлєлтийг хийсэн, мєн нэлээд хурдан ажиллагаатай болсон. Мєн Creative-н EAX технологийг ашиглан сайжруулсан 3D дууны алгоритм, техник хангамжын хурдтай ажиллагаатай болсон.

DirectX 7.0a - Windows 2000-д ажиллах боломжтой.

DirectX 8.0 - Windows 2000, Windows ME-д ажиллах боломжтой.

DirectX 8.0a Дуу, дvрс солигдох арай єндєр хурд, сvлжээгээр олуулаа тоглоход зориулсан гэх мэт олон нэмэлтийг агуулсэн ажээ.

DirectX 9.0- Windows XP-н бүх хувилбарууд дээр ажиллах бөгөөд сүүлийн хэдэн жил тасралтгүй ашиглагдаж байна. Энэ нь аливаа дуу дүрсийг нэлээдгүй сайн гаргахаас гадна ихэнх сангуудыг багтаасан байдаг. Гэхдээ зурагны дүрслэлийн хувьд гөлгөр буюу хавтгайн сүүдэртэлтийг муухан дүрсэлдэг дутагдалтай.

DirectX 10.0- Microsoft-н хамгийн сүүлд гаргасан хамгийн сайн нууцлалтай гэх үйлдлийн систем болох Windows Vista-д зориулан гаргасан бөгөөд өмнөх хувилбартай зүйрлэхийн аргагүй болсон хэмээн бүтээгчид нь ам алдсан байх юм. Интернэтд байгаа мэдээлэл болон зарим нэгэн харьцуулалтын харвал нээрээ ч юм шиг байх. Гэвч хэрэглэж үзээгүй байгаа болхоор илүүг өөрсдөө олох биз ээ.

2 comments:

Anonymous said...

nadad DirectX 3D - iin install aloj ogooch! pls
ganaa bna.

Battogtokh said...

Ok bologui yah we.Gehdee chi neteer haiwal zondoo bnshdee ho.Mongoliin dajgui site-d deer bn shoo.Chi bataa_0322@yahoo.com geed id-gaar orood ir za.Tegeed awdaa