2008-03-28

Нохойтой өнгөрүүлсэн нэгэн үдэш

Хахахахахах арай энэ Тогтохоо чинь нохойтой юу яацан юм биш биз гэж бодоогүй биздээ. Хөгжилтэй нэр өгмөөр санагдаад л тэр байхгүй юудээ. Учир юу вэ? гэхээр өчигдөр Жагаа анд маань нэг герман овчарка худалдаж авсан юм. Өнөөдөр тэгээд хүнд зарах гэж байгаа ухаантай. Өчигдөр орой ажил тарж байхад Жагаа яридаг юм байна. Найз нь одоо ажил дээр чинь очлоо байж байгаарай гээд тэгээд би бас жаахан гунигтай байсан нэгэн шалтгаантай. Тэгээд ажил дээр жаахан байж байгаад арагшаа Цаст импекс орж нохойгоо авлаа. За тэгээд нөгөөхийг чинь шөнө хонуулах газар олох гэж асуудал айн кэкэ. Тэгээд гэрлүүгээ аваад явлаа тэгсэн таксинд ороод зүгээр явдаггүй хамаг хувцас гэж авах юм байхгүй болдог юм байна. Гэртээ аваачтал ахын хашааны хоёр нохойтой уралцах гээд талд хийх гэж бас асуудал үүслээ шүү. Арай гэж нүүрсний амбаарлуу хийж аваад санаа амар унтдаг юм байгаа бидээ. Өглөө бас таксинд авчрах гэж саваалаа шүү. Тэгээд эцэст нь би хэзээ ч гэртээ гэрийн тэжээвэр амьтантай болохгүй тэр тусмаа НОХОЙ л биш гэж бодсон шүү. Бас л хэцүү юм билээ амьтан тэжээх. Би ганц орой авч явахдаа үгээ хэлж байгаа юм чинь олон нохойтой хүмүүс яадаг байнаа. Харин яст мэлхий тэжээвэл болчих байхаа кэкэ. За за ажилаа хийедээ гэж байгээ.

No comments: