2008-03-05

NGN(Next Genertation Network) гэж юу вэ?

За өнөөдөр гадуур нэлээд ажилтай явж байгаад оройхон ажил дээрээ ирлээ. Гадаа хаврын урь ороод сайхан байнаа. Цаг ч овоо орой болжээ. Хариж дипломаа хийж эхлэх санаа байна тэгэхгүй бол ажил энэ тэр гэж гүйсээр төгсөхгүй болж мэдэх юм шиг байна. Тэгээд гарах зуураа нэгэн зүйлийн талаар тавимаар санагдлаа. Уг нь урьд нь оюутны эрдэм шинжилгээний хурлаар орж хоёрдугаар байр авч байсан илтгэл байгаа юм. Зураг энэ тэрийг нь авч хаяад зүгээр л Цахилгаан Холбооны оруулж ирээд байгаа Дараа Үеийн сүлжээ гэж юу болох талаар бичлээ. Хэн нэгэнд нь хэрэг болж юуны магад гэж кэкэ. Сайхан амраарай андуудаа.

Internet protocol (IP),нийтийн суурин телефоны сүлжээ (PSTN), хэрэглэгчийн тоон шугам (DSL), кабелийн телевиз (CATV), утасгүй LAN (WLAN) болон хөдөлгөөнт технологийн цаашдын хөгжлөөс гадна энэ бүхэнийг нэгтгэсэн дэлхий нийтийн нэг стандарттай болох зорилготой байна. Иймээс 2004 – 5 сараас Дараа үеийн сүлжээ (NGN) –г ITU –н стандартын фондод оруулах ажил эхэлсэн. Энэ нь IP сууртай интернэтийн сүлжээнд суурилсан дэвшилтэт технологи бүхий сүлжээ юм.Энэ нь хугацааны нягтруулга (TDM) дээр суурилан өгөгдлийг багцаар дажуулдаг. NGN нь Программ хангамжинд суурилсан холболтын арга бөгөөд сүлжээний техник хангамж ба программ хангамжийг салгах боломжтой юм. NGN сүлжээ нь Softswitch-н тусламжтайгаар яриа, IP сүлжээнд суурилсан яриа, өгөгдөл болон мультимедиа үйлчилгээнүүдийг хянах болон бусад системтэй холбогдох гадаад холболтыг хангахад чухал үүргэгтэй.

NGN-г ерөнхийд нь авч үзвэл

NGN нь бүрэн үйлчилгээтэй сүлжээ юм.

Үйлчилгээ болон дуудлагын удирдлага нь тусдаа бөгөөд ухаалаг.

Эдгээрийн үйлчилгээг тус тусд нь биеэ даасан сүлжээгээр үзүүлэх боломжтой.

NGN нь нээлттэй шинж чанартай ба сүлжээг нэгтгэж болохоор архитектуртай.

NGN –н давуу талууд

NGN нь дуу, өгөгдөл, факс, дүрсжсэн үйлчилгээг нэг сүлжээгээр үзүүлэх боломжтой

Шаталсан бүтэцтэй ба эдгээр нь access layer, core switching layer, network layer, service management layer гэсэн давхаргуудад хуваагддаг.

Биеэ даасан сүлжээний удирдлагын давхаргатай.

NGN нь стандарт протоколууд болон багцын холболттой сүлжээнд суурилдаг.

Хэрэглэгчид хоорондоо дүрсээ харж ярилцах боломжтой

Мөн гар утсандаа дугаар суулган ашиглах боломжтой

Уламжлалт үйлчилгээ нь сүлжээний технологи болон хэрэглээний үйлчилгээний нийлбэр байсан бол NGN нь Багцын дамжуулал болон Multimedia өгөгдөл дамжуулах боломж асар өргөн.

NGN систем нь 4 түвшингээс тогтдог

1. Access Layer:

Хэрэглэгчийн болон төгсгөлийн төхөөрөмжүүдийг сүлжээгээр дамжуулан мэдээллийн форматад хувиргаж өгдөг түвшин юм.

2. Core switching

Энэ нь хэрэглэгчийг өгөгдөл дамжууллын нэгдсэн болон хувиарлалтын флатформоор хангаж өгдөг.

3. Network control

Бодит хугацаан дахь ярианы хяналт болон холболтын хяналтын функцэд ашигладаг программ хангамжийн хэсэг юм. Үүндээ Soft switch ашигладаг.

4. Service Management layer

Нэмэлт үйлчилгээ ба ашиглалтын явц дахь процедурыг хангаж өгдөг.

Softswitch-н давуу тал

- Удирдлагын хуваагдал ба өгөгдлийн зөөлт

Дуудлагын удирдлагыг өгөгдлийн зөөлтөөс салгаж болно

- Үйлчилгээний удирдлага

Сүлжээ болон удирдлагын үйлчилгээ нь хялбархан бөгөөд хурдан тусгаар тогтносон, уян хатан үйлчилгээтэй зэрэг төгс сүлжээнд зориулагдсан.

Softswitch нь VoIP ба IMS мултьмедиа үйлчилгээ болон IPv6 зохицон ажилладаг.

Softswitch нь дараах үйлчилгээг үзүүлдэг

Дуудлагын үеийн удирдлага

Хандах эрхийг тохируулах

Үйлчилгээний холболт / зохицуулалт /

Interconnecting

Хэрэглээг дэмжих

NGN-н дараах протоколуудыг дэмждэн ажилладаг

Media control protocol

H.248/MGCP - softswich ба өгөгдлийн замчлалын хооронд ашигладаг.

SIP - softswich ба terminal-дын хооронд ашигладаг.

Service control protocol

ISIP(TUP) over IP - softswich ба SG-с PSTN рүү холболт тогтооход ашигладаг.

TCAP/SCCP over IP - softswich ба SG-с PSTN рүү болон бусадтай холболт тогтооход ашигладаг.(INAP/CAP, MAP г.м)

Interoperability protocol

BICC/SIP BCP-T -өөр өөр төрлийн softswich-н хоорондох холболтонд ашигладаг.

H.323 – softswich ба H.323 GW & GK –н хооронд мэдээлэл зөөхөд болон үндсэн сүлжээ хоорондын холболтонд ашигладаг.

Application support protocol

Parly, RADIUS – softswich ба AAA server-н хооронд системийн бүртгэл, эрхийн зөвшөөрөл олгох, солилцоход ашигладаг.

COPS үндсэн server болон softswich –н хооронд холболт тогтооход ашиглагдаг.

NGN яагаад хэрэгтэй вэ?

1. Хаа сайгүй бодит мултьмедиа өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах өргөн боломж

2. Маш өргөн хэмжээний “хувийн ухаалаг сүлжээг” үүсгэх боломжтой

3. Хэрэглэхэд хялбархан бөгөөд хэрэглэгчдэд мэдээллийг цогцоор нь хүргэх боломжтой.

4. Хувийн сүлжээ нь сонголттой бөгөөд удирдахад хялбар.

5. Ухаалаг үйлчилгээний удирдлага – бүх төрлийн хувийн мэдээллээ авах боломжтой

6. Найдвартай ажиллагаа болон өндөр нууцлалтай

7. Хялбар өргөтгөх боломжтой

NGN та дараах хэд хэдэн төрлийн үйлчилгээнд ашиглаж болно.

Тусгай найдвартай үйлчилгээ: хуулийн болон замын удирдлага, мултьмедиа хурал, мэдээллийн хөрвүүлэлт г.м гүүр болно.

Боловсруулалт ба хадгалалтын үйлчилгээ: бүх төрлийн мэдээллийг хадгалах file server,эсвэл terminal server г.м

Дундын үйлчилгээ: нэрийн, зуучлалын, хамгаалалтын г.м

Тусгай хэрэглээний үйлчилгээ: бизнэс хэрэглээ, е-худалдааны г.м

Хуулийн болон зуучлалын мэдээлэл: е-худалдаа, мэдээллийн лавлах г.м

Компьютерийн сүлжээ ба холбооны үйлчилгээнд

Дэлхийн хандлага

Интернэт болон хөдөлгөөнт холбоо нь дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон өнөө үед эдгээрийг хэрэглэгчдэд аль болох хүртээмжтэй тэдгээрийн шаардлагад нийцсэн өндөр түвшинд явуулахад NGN нь яг тохирсон технологи юм. Энэ нь суурин холбооны салбарт цоо шинэ дүр төрхийг авчирч байна. Дэлхийн хөдөлгөөнт холбоо нь 3 дахь үеийн системд шилжиж эхлээд байгаа өнөө үед NGN систем нь 2 ба 3 дахь үеийн сүлжээнд ажиллах боломжтой өндөр түвшиний программ хангамж ба техник хангамжтай систем юм. Иймээс хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмж буюу терминал нь гар утас болон суурин утас байж болно.

19 comments:

Anonymous said...

NGN нь зөвхөн softswitch дээр л ажилладаг гэсэн үг юм уу? Тэгвэл энэ технологи чинь ZTE-ийн технологи гэсэн үг юм уу?

Battogtokh said...

Ugui ee chi buruu oilgoson bn.NGN ni softswitch-g ashiglasnaar udardlaga ni hylbarhan bolj bga yum.Softswitch ni Network layert ajilladag tohooroomj yum. Uuniig ashiglasnaar Duudlaga boloh data damjuulalt 2-g tus tusd ni hiih bolomjtoi bolj bga yum.NGN ni 4 layert huwaagdaj ajillaj bga bidee. Tegeheer busad towhsind oor oor protocoluudtei hariltsdag tohooromjuud zondoo bga.Dangaaraa softswitch ni yu ch hiij chadahgui.NGN-ii tal deer ZTE ni mash turshlagatai terguulegch company yum.Medeej oor garuud bga.NGN-iin huwid odoo id hogjliin ue bogood tsaashid mash ih oorchlogdoh bolno.Bayarlalaa

Anonymous said...

hi

Anonymous said...

hi
tun sonirholtoi bogood heregtei medeelel bn
ta minii DIPlomnii ajild tuslan uu?
PLS..
PSTN bolon NGN, IP suljeenii talaar materialaar tuslana uu? hariu uldeenuu please...,
tun ih heregtei bnaaa

Battogtokh said...

aan za bololgui yah we. Ug ni neleed material bga oloh l heregtei hehe. Chi manai ajil deer ireed awch boloh yum. Tsirkiin hajuugiin CAPITRONBANK-nii office deer ireed nadtai uulzaj bolno.

Khaliun said...

ta nadaa NGN-iin POTS,OpenEye,IP Centrex, ADSL, data transfer ,Value added service /33 talaar tailbarlaad ogooch bas IN хэсэг дээрx PPS service and Card binding service,PPT service,Mass calling service,Virtual Private Network,Free Phone talaar meddeg zuilee helj ogch tuslaach

Battogtokh said...

hehe bi tiim aihtar medlegtei hun bish l dee ho. Naad uilchilgeenuud chin NGN deeree suurilaj yawdag bolhoor chi NGN-iihee yumnuudiig medej bhad busad gaigui shdee. Card-n system ene teriig sain medehgui shdee. Chi NGN-n protocoluud bolon bolomjuudiig sudal teguul ugaasa nemelt uilchihlgeenuud chin gaigui bolchihno. Bi ajiltai bolhoor dahij ene talaar sudlaj chamd post bolgoj bichne gj huldaa l bolow u. Chamd yahaw mailaar zarim neg data ogch boloh l yum.

Anonymous said...

ta teguul khaliun_c@yahoo.com hayagaar materialaa yavuulchih

Anonymous said...

NGN-iin talaar bi bas sudalgaa hj bgaa yum ta bolomjtoi bol nadad medeelel ugch tus bolooch minii mail hayag bud_govi@yahoo.com

Anonymous said...

mun PSTN tehnologiin talaar material bwal hereg bna bud_govi@yahoo.com

Anonymous said...

hey, ta ene blog deeree Ngn-iin nemelt 33 uilchilgeenii talaar delgerengui medeelel tawij ugch boloh uu? ene sedweer erdem shinjilgeenii hurald iltgel tawih gesen yum

Battogtokh said...

hehe chi chin harin budaa idej sursan garuudaa ain. ooroo sudlaj baij iltgel tawihgui yum bol yun erdem shinjilgeenii iltgel manatai bolno bizdee. uuchlaarai uilchilgeenuudee tsahilgaan holboonoos ochood asuuwal chamd nadaas iluu heleh bhaa.

muugi said...

sain bnu.
Ta nadad softswich-iin talaar jhan zuil heleed uguuch hereg bolood bn. Bas material bwal uguuch muugi_tc@yahoo.com

Anonymous said...

[color=#bb3300]Музыканты на праздник [url=http://dejavu-group.ru/index.php]Дежа вю[/url] - это коллектив профессиональных вокалистов и музыкантов на праздник.
[url=http://dejavu-group.ru/about_us.php]Deja Vu[/url]- лидер в области музыкального сопровождения юбилеев, концертов, торжеств, корпоративных вечеров.
В репертуаре ВИА Deja Vu около 3000 произведений.
Живой звук. Ретро, хиты 70-80-90-х, джаз, диско, поп, современная музыка, европейские хиты, фоновая музыка, шансон.
Музыкальная группа Deja Vu располагает мощной качественной аппаратурой, позволяющей наполнить приятным и плотным уху звуком как маленькое помещение (фуршет), так и огромное помещение (корпоратив до 1000 человек).

Игорь +7 916 623 4047 [/color]

Amaraa said...

sain bnu ta mash goe heregtei zuil tawijee. minii bodloor humuus blog deeree neeh heregt zuil tawidaggui ym shig sanagddag harin taniih taalagdaj bna. uur olon sonirholtoi medlegt nemer bolohuits zuil tawiarai bi dandaa uzej bnaa.

Anonymous said...

HI,,Ta heregtei medeelel olniig tawij bgaad ih bayrlalaa. Harin tanaas asuuh yum bn. Ta Mongoliin Broadcasting Communication Network dotroo FTTH bolon NGAN ( Next Generation Access Network ) iin Mongol dahi bodlogiin talaar heleh, yriltsah medeelel bn uu?

Anonymous said...

FTTH.iin Mongol dotroh bodlogo, zorchil, sharing talaar l iluu medeh gesiin,,,
my mail hayg: m_glory_5@yahoo.com
pls,,share^^

Battogtokh said...

Uuchlaarai ene talaar medeh yum alga bnaa. Ene talaar Mongoliin tsahilgaan holboonii albanii humuusees asuuval deer bhaa.

Anonymous said...

sain bna uu.medeelel xolboonii salbart shineer newterch bga damjulax sistemiin,xolboltiin sistemiin,suljeenii tuxuurumjiin talaar medeelel bwal ugch tuslach please? naraa10_24@yahoo.com