2008-03-21

WAP гэж юу байгаан гээл

Сайн байцгаана уу? WAP-г сонирхож яваад нэг материал оллоо. Тун дажгүй санагдлаа гэж бэйгээ. Какакак за за олон долоон үгээр яах вэ? Цааш өгүүлэх нь:

WAP буюу Wireless Application Protocol гэдэг нь хамгийн тохиромжтой, ашигтай, хөдөлгөөнт vйлчилгээ юм байна. Энэ хувилбараар мэргэшсэн маш олон программист, вэб мастерууд гарч ирж, WAP-тай холбоотой төрөл бvрийн vйлчилгээг санал болгосон. Тvvгээр ч vл барам нэлээд хэдэн интернэт төслvvд өөрийн сайтын WAP хувилбарыг гаргасан байдаг. Гэвч энэ бvхэн хэр ирээдvйтэй вэ? гэдэг тал дээр хэрэглэгчид тун дурамжхан хандсаныг бид мэдэх билээ. Энэ нь WAP дээр vндэслэгдсэн жинхэнэ сонирхол татахуйц vйлчилгээ гарч ирээгvйтэй холбоотой ч байж болох юм.

WAP vйлчилгээний сул талууд юу вэ?
Шинэ vйлчилгээ болгон ямар нэгэн байдлаар сул талтай байдгийг vгvйсгэх аргагvй. Тэгвэл WAP-ын сул тал буюу өөрөөр хэлбэл энэ vйлчилгээ нийтийг хамарч чадаагvйн шалтгааныг дараах зvйлтэй холбож тайлбарладаг байна. Yvнд:

1. Yнэ өндөр. Утасны шугамаар буюу dial-up-аар холбогдсоноос vvрэн телефоноор интернэтэд холбогдох нь 5-6 дахин илvv vнэтэй гэнэ. Хэн ч гэсэн орой зурагтаар харчихдаг цаг агаарын мэдээ, валютын ханш, цаг vеийн мэдээлэл уншихын тулд тэр болгон өндөр төлбөр төлөхийг хvсэхгvй шvv дээ.

2. Хангалтгvй хурд. WAP vйлчилгээгээр мэдээлэл дамжих хурдны дээд хэмжээ 960 бит/с байдаг аж. Хурдыг нэмэгдvvлэхийн тулд GRPS дээр vндэслэгдсэн өргөн сvлжээг нэвтрvvлснээр энэ асуудлыг шийдэж болох юм байна.

3. HTML файл нээгдэх асуудал. Гар утаснаас харах html хуудсууд WML буюу Wireless Markup Language дээр бичигдсэн байх ёстой гэнэ. «Jataayu Software» хэмээх компани html-файлыг wml-рvv хөрвvvлэх ZAP2WAP програмыг зохиосон хэдий ч вэб сайт боловсруулагчид WML дээр тэр болгон ижилхэн сайт хийдэггvй байна.

4. Хэт жижиг хэмжээтэй гар утас нь хаяг, дамжуулах текст бичихэд тохиромжгvй байдаг аж. Гэхдээ сvvлийн vед Sense Board Virtual Keyboard мэтийн ямар ч гадаргуу дээр бичих боломжтой төхөөрөмжvvд гарч ирсээр байгаа нь энэ хvндрэлийг арилгахад тусалж байгаа аж.

WAP 2.0.-ийн талаар товчхон. Хамгийн анх 1998 онд Wireless Application Protocol 1.0 загвар гарчээ. Улмаар 1.1, 1.2, 1.2.1 хувилбарууд гарсан боловч хэрэглэгчдэд төдийлөн хvрч чадаагvй байна. Тиймээс 2001 онд WAP Forum компани нь WAP 2.0 хувилбарыг гаргасан бөгөөд vvнийгээ шинэ vеийн хэрэглэгчдийн программ гэж нэрлэж байгаа гэнэ. Энэ хувилбар нь дараах онцлог ялгаатай аж. Yvнд:

- WAP 2.0 нь хhtml basic болон CSS mobil profile маягийн технологийг нэвтрvvлдгээрээ онцлогтой юм байна. Хhtml basic бол NTT DoCoMo-н chtml хэл ашигладаг i-mode технологитой нэлээд төстэй. Гэхдээ төхөөрөмжтэй хатуу холболтгvй. CSS нь тухайн хуудсыг mobil төхөөрөмж дээр ямар харагдахыг харуулдаг.

- Зохион байгуулалт. WAP 2.0 нь хавсралтын болон дамжуулах протоколын гэсэн 2 тvвшинтэй. Хавсралтын тvвшин xhtml, wml script, CSSMP-г багтаасан WML-ээс бvрддэг бөгөөд хэрэглэгчийн vйлчлvvлэх vйлдлvvд, хавсралтуудыг хариуцдаг. Дамжуулах протокол WSP, WTP, WTLS болон WDP төвшинтэй. WSP, WTP- текст, зураг, хөгжмийг, WTLS- мэдээллийн аюулгvй байдлыг, WDP нь UTP болон TCP/IP төвшний хавсралтын тохируулгыг хийдэг байна. Долоон тvвшинтэй OSI загварыг CDMA, GSM, CDRS, CDPD зэрэг олон систем дэмждэгээрээ давуу талтай гэнэ.

- Аюулгvй байдал. Энэ нь WAP 2.0 боловсруулагчдын гол бахархал болдог гэнэ. Мэдээлэл дамжих аюулгvй байдлаас гадна электрон гарын vсэг зэрэг хавсралтын аюулгvй байдлыг ч хангах боломжтой. Дотроо шифрлэлтийн симмектрик болон ассимметрик алгоритмтай криптографик сан, WTLS хавсралт дээр vндэслэгдсэн хэрэглэгч, серверийг тодорхойлох механизм, Wireless Identity Model хавсралт дээр vндэслэгдсэн адилтгах механизмтай. Энэ бvхнээс ажиглахад WAP 2.0 хувилбар нь зөвхөн компьютер эзэмшигчдээр хязгаарлагдахгvй гар утас хэрэглэгчдийг ч интернэтэд холбох чухал алхам хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй юм.

No comments: