2008-06-13

Эмэйл ямар ашигтай вэ?

Эмэйл нь бизнэсийн байгууллагуудын интернэтд холбогдох болон түүгээрээ дамжуулан ашиг олох болон үйл ажиллагаагаа сурталчилах нэг сайхан арга хэрэгсэл болоод байна. Энэ нь дэлхий даяар байгаа хүмүүст мэдээллээ хүргэх энгийн бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Америкийн Нэгдсэн Улсад дотоодын телефоны ихэнх хэсэг нь үнэгүй байдаг ба энэ нь мэдээллээ алс хол зайд үр ашигтай дамжуулах сайхан боломж байдаг. Эмэйлийг хэрэглэснээр телефон утасныхаа тооцоог мэдэгдэхүйц багасгаж болно. Ихэнх тогтвортой ажиллагаатай арилжааны байгууллага нь эмэйл үйлчилгээг маш ихээр ашигладаг. Эмэйл нь уламжлалт цаасаар дамжуулдаг шуудангийн үйлчилгээтэй системтэй ерөнхийдөө адилхан. Эмэйл шууданг илгээснээр ямар ч цаг хугаанд байсан дэлхий хаана ч ямар ч байгууллагад ажиллаж байсан хамаагүй ажилчин, группын болон бусад хэсэг бүлгээрээ ажилладаг хүмүүс илгээгчийн шууданг хүлээн авч унших боломжтой юм. Шуудан нь явсан болон зөв хүндээ илгээгдсэний баталгаа бол тухайн шуудан очсон хүнээс хариу ирэх эвсэл эх хувь нь таны компьютер дээр хадгалагдан үлдсэн байдал юм. Хүлээн авагч нь таны илгээсэн тэдгээр эмэйлүүдийг цуглуулах эсвэл ангилан хадгалж авах боломж байгаа нь бас нэгэн давуу тал юм. Гар утас хэрэглэгчид нь мөн таны илгээсэн эмэйлүүдийг үзэх эсвэл дурын газар орон байрлалаас эмэйл үйлчилгээндээ хандах боломж нь нээлттэй болсон. Хэн нэгэн таньд эмэйл илгээсэн бол та энэ дэлхийн хаана ч явж байсан нууц үг болон хэрэглэгчийн бүртгэлээ ашиглан эмэйл үйлчилгээнд нэврэн шалгаж болно. Гол санаа маш энгийн бөгөөд нөхөрсөг ба хүсвэл та өөрийн эмэйл шуудангуудаа хадгалахгүй эсвэл өөр төрлийн компьютерийн сул зайтай хэсэгт хуулж үлдээж болох юм.

No comments: