2008-06-13

Зорилгын утгыг асуух нь юу вэ?

Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гэж нэг сайхан үг байдаг байхаа. Амьдралд хүн юу эсийг хийж бас алдаж эндэх вэ. Хүн болгон адилгүйн утгаар бодвол хүсэл зорилго гэгч нь гагцхүү хэн нэгэн хувь хүн Баттогтох ч юм уу? эсвэл та ч байж болох сэтгэлийн хүсэл зорилгын нэгээхэн хэсэг юм шигээ. Хүний өмнөө тависан зорилго одоо биелэхгүй ч магад амьдрал тэмцлийн замын аль нэгэн уулзвар дээр тэрхүү зорилготойгоо нүүр тулан яахаа бодох цаг зайлшгүй ирнэ гэдэгт би яагаад ч юм итгэдэг юм. Амьдрал санасанаар болдгүй гэж хүн бүхэн яридаг ч хэрхэн зүглэх нь миний эсвэл таны л мэдэх хэрэг шүүдээ. Үүгээрээ юу хэлэх гээд байнаа гэхээр цаг нь болоогүй бол санаагаа нууж зорилгоо ухаарах хэрэгтэй гэж хэлэх гэсийн. Тиймдээ ч Зорисон зорилгоос буцаах зам мянга байдаг Харин зорилгодоо хүрэх зам ганц байдаг гэж хэн нэгэн хүн хэлсэн болов уу? Тэгээд энэ асуултыг асуусан найздаа бодох хэрэгтэй шүү гээд нэгэн жижхээн шүлэг зориулая.
Хүмүүн заяаг олж ховоод чамайг ирэхэд хэн баярлав
Хөрстийг таниж ядан хоёр хөл дээрээ тэнцэхэд чинь хэн түшив
Хэнээ таниж ядан хэдэн үг унагахад чамтай анх хэн ярисан вэ?
Хоёр алаг нүдэнд чинь хэн хамгийн дулаахан харагддаг байсан бэ?
Чи мэдэх үү анд минь
Хоёр ясөө хувааж төрүүлсэн эжий чинь баярлаж байсан юм анд минь
Хүүгээ таслаж амилуулсан эжий чинь эндэх вий гэж чамайг түшсийн
Хэлээ булталзуулан чамайг бувтнахад эжий чинь бүүвэйн дуу аялсан шүү андаа
Хүсэл зорилго нь бүү унтраасай гэсэндээ эжий чинь чамайг дөлгөөхөн хардаг байсын
Чи мэдэх үү анд минь
Сайнтай муутай хорвоод чи хэний нэрийг хэлэхдээ хамгийн ихээр омогшдог вэ?
Санаа оноо хоёрыг чинь хэн чиглүүлж хорвоог таниулав анд минь мэдэх үү?
Сайн сайхан явахдаа чи хэний нүүрнээс аз жаргалыг мэдэрдэг вэ?
Санасан бүхнээ бүтээх зоригыг хэн чамд өгсныг анд минь нэг удаа бодов уу?
Чи мэдэх үү анд минь
Нартад чи нэрээ дуурсгах дуудуулах тоолонд чамаар аав чинь бахархдийн
Нэг л амьдрах хорвоод хангай шиг түшигтай байх ухааныг аав чинь заасан андаа
Намар оройн хяруунд аавдаа нэг очоод үнсүүлээрэй андаа чи тэгэхэд жаргал мэдэрнэ
Нэгэнт эхэлсэн ажилаа дуусгах тэр л нандин чанарыг чи ааваасаа авсан шүү
Чи мэдэх үү анд минь
Хорвоогийн эгэл тоосон дундаас чи хэнийг түшихээ мэдэх үү?
Хамгийн үнэтэй зүйлсээ олж авахад чамд хэн туслах вэ? андаа
Харанхуй ч юм шиг санагдан амьдралд хааяа бүдчих цагтаа чи хэнийг дурсдаг вэ?
Хормын төдийд чамайг аз жаргалтай болгох хүчийг чи хэзээ мэдэрсэн вэ?
Чи мэдэх үү анд минь
Андын тангараг шүтсэн нөхөд чинь чамайг амьдралын замд хаяахгүй ээ
Ахиад алдахгүй байх сэтгэлийн тэнхээг чи андуудаасаа сурна итгэж болно
Амьдалд хүрч болох тэр оргил өөд мацахад андууд чинь зориг нэмнээ
Андын хувьд чамд би зөвлөх гэсийн зорилго чинь цээжийг чинь дэлсэх үед ухаарна
Магад санасан болгоноо би шүлгээр өгүүлэээд байж болох ч хүн чи, та, би нэг л амьдардгыг мэдэх толгой учраас чи юу хүсч мэдэрмээр байгаа бол чамд гүн цэнхэр шөнө, гиеүүрч хулжсан нойр чинь хэрэг болноо андаа.

No comments: