2008-06-18

Галт үнэгийн шинэ хувилбар албан ёсоор гарлаа

Firefox буюу бидний хэлж заншсанаар Галт үнэгний сүүлийн хувилбар болох Firefox-3 албан ёсоор гарчээ. Энэхүү хувилбар нь нэлээд удаан хугацааны дараа гарч байгаа боловч маш их туршигдаж байж гарч ирж байгаа бөгөөд би ч гэсэн яг одоо энэхүү хөтөчийн сүүлийн хувилбарыг ашиглан блогоо бичиж сууна. Та бүгд сайн мэдэж байгаа Галт үнэг нь Mozilla Corporation-с хөгжүүдэг үнэгүй ашиглаж болох вэб хөтөч билээ. За тэгэхээр шинэ Галт үнэгт маань дараах шинэ нэмэлт боломж болон хамгаалалтууд оржээ.


1. Та өөрт таалагдсан сайтын хаягаа маш амарханаар bookmark-даа хийх боломжтой болсон. Энэ нь хэрвээ та уг хаягыг урьд нь нэмж байгаагүй бол bookmarks дээр дархад шууд нэмэгдэх болно.
2. Сайт үзэхдээ ZOOM хэрэглэх буюу хэмжээг нь дурын хэмжээгээр харах боломж
3. Шинэ төрлийн нэмэлтүүд ашиглах боломж илүү сайн болсон
4. Санамсаргүй болон хаагдсан сайтуудыг эргүүлэн сэргээж нээх ажиллгаа нь хурдан болсон
5. Download manager нь илүү уян хатан болсон.
6. Нэмэлтээр суулгаж болох нэмэлт тоноглолууд нь илүү боломжын бөгөөд бусад төрлийн багажнуудаас нэмж ашиглах боломжтой.
7. Password manager нь сайжирсан
8. График орчин илүү сайжирсан бөгөөд CSS-н дүрслэл сайжирсан ба зурагны өнгөний дүрслэл сайжирсан байна.
За тэгээд маш их хүлээгдэж байж гарсан болхоор хүмүүс туршиж үзнэ биздээ. Дараах холбоос дээр дарж өөртөө хэрэгтэйгээ ЭНД ДАРААД татаад авна биздээ.

1 comment:

Мөнхбаатар said...

Тэр Address Bar дээрээ хэдхэн үсэг бичээд л өмнө нь зочилж байсан хаяг руугаа ордог нь үнэхээр таалагдаад байгаа юм. Тэрнээс болоод Firefox 2 дээр ажиллахаар болхи санагдаад байдаг болчихсон байна лээ.

Харин тэр Zoom хийдгийг нь анзаараагүй юм байна. Оролдож үзлээ. Гоё санагдлаа.