2008-05-31

Би одоо ч хүүхэд

Алиахан жаахан дүү нартайгаа ах нь барьцсан юм биш ээ!
Аниргүй зүүдэндээ цагаахан байдаг болхоор нь атаархсын
Аав ээжээсээ халамж нэхэн өмөлзөх тэр хөөрхөн уруул
Ах эгчээсээ чихэр гуйн гуниглах тэр залитай харцыг
Дахиад хэзээ ч гаргаж чадахгүй болхоороо өнөөдөр л жаахан атаархая
Санаанаас гардгүй дурсамжын цаана хүүхэд нас л хамт байдаг
Салж чадахгүй ээжийгээ уурлуулж байхдаа жаалхан нас минь жаргалтай байж
Сайран гартай элсэн дээр тонгочиж байсан нас хүүхэд л байсан
Санахын би багадаа дэггүй хүүхэд байждээ багшдаа загнуулаал
Дахиад би тэгэхгүй гэж амлаж байж гэртээ хариж байсан санагдана
Оддын дунд мөлхөө чигээрээ үлдсэн хүүхэд нас минь
Орчлонгын хаа нэгтээ гэнэн хонгор дуутай минь үлдсэн байхдаа
Он жилүүдийн ардаас эргээд нэг хархад өлгийний минь үнэр арилаагүй ч юм шиг
Орилж ирсэн орчлонгын тавилан тэр л хэвээрээ үргэлжилж байна
Даанч би эргээд өлгийндөө багтахгүй ч эжийдээ л жаахан үлджээ
Хорвоод мэндэлсэн цагын ган эрчис шиг хоолой одоо хаана байгаан
Харваад одсон хүүхэд насны дурсамжыг эргээд би олохгүй болжээ
Хүн л юм чинь мөлхөж тэнцэнэ өвдөгний шалбархаа хаана байгаан
Хүн болсон ховорхон заяанд хүүхэд нас минь жаргалтай байжээ
Давчуу ч гэлээ хорвоод хөлийн минь мөр бойтогтойгоо хамт үлджээ
Нар шарсан өдрийн халуунд гэрийн сүүдэрт лав би унтаж байсан биз
Намайг тэгээл ялаа шумуул хазаж л байсан байж таараа
Нам унталгүй эжийгээ хичнээн шөнө зовоосон бол бас ядраасан бол
Намар оройн хяруунд би даараагүй ээ, ээжийнхээ өвөрт дулаахан байсан юм
Даанч би жаахан байж ээжийнхээ нөмөрч хоргодоод хүүхэд нас минь дулаахан байж
Бодоод байхад хүүхэд нас яасан хурдан ямар жаргалтай өнгөрөө вэ? Инээсэн, уйлсан, баярлсан хүүхэд нас сайхан байжээ. Одоо тэгээд ээжийнхээ сэтгэлд л жааханаараа үлдсэн байнадаа. За Хорвоогийн сайхан ээжүүд, хонгорхон жаахан дүү нартаа баярын мэнд хүргэе? Цааш унших...