2009-04-01

Тайвшрал

Блог гэж ертөнцийг мартаад нэлээд удчихсан байна. Гүүгле-н савны буланд удаан хэвтээд хуудас шарлаад ирмэг нь сэмэрчихсэн харагдана. Эзэн нь ч ялгаагүй шарлаж сэмэрч элэгдэж байгаа бололтой юм. Сэтгэлд нэг л юм бугшаад яаг юу вэ гэдгийг нь мэдэхгүй юм нэг л уур уцаартай болоод хэсэг хугацаа өнгөрчээ. Хүний сэтгэлийн асуудал гэдэг яасан ч төвөгтэй юм. Ямар нэгэн юмыг бодож бясалгаж басхүү тэр хэмжээгээр айх инээх ичих уйлах гэх мэтийн түмэн өнгө аялгуутай сэтгэлийн мэдрэмж санаашрал гуниг гутралыг ойр орчиндоо мэдрүүлэх юм. Ганцаардаад байгаа юм болов уу гэхээр тийм биш хайр дурлалаас болоод байна уу гэхээр бас л тийм биш. Гэхдээ л нэг л хачин байнадаа ягаад ч юм сэтгэл хөндүүр оригоод би нэг зүйлээс айгаад ч байгаа юм шиг санагдаад байхын. Би аливаа зүйлийн эцсийн үр дүнг үзэх сэтгэлийн тэнхээ байна уу ч гэж бодогдох юм. Өөрийнхөөрөө хэт зөрүүд зантай давилуун байсан үе байгүй болоод байх шиг олон хүмүүсийн дунд ороод ирхээр тэдэнд уусаж тэдний сэтгэлгээгээр амьдраад ч байгаа юм шиг санагдаад би гэдэг хүн хувь хүн цор ганц байгаа гэдгээ мартаад ч байгаа юм шиг санагдана. Айсан чичирсэн сэтгэлээр анх удаа аймшгийн кино үзээд түүнд итгэн гэрээсээ ч гарч чадахгүй сууж байсайн хүүхэд нас минь ч ийм байгаагүй болов уу? би одоо бүх юмнаас айж байна. Яагаад гэдэг асуултууд ар араасаа хөврөөд л харин түүнд хариу олох гэж өдөр өнжин ажиллаад байгаа юм уу? ер нь ингэхэд стресс гэж яг юу вэ? үүнд хүн болгон өртөх ёстой юм болов уу? заримдаа ийм хачин байдалд орж байсан уу? Миний бодсон бодол надад тийм хүндээр тусаад тэрийгээ би өөр дээрээ тусгаж аваад байгаа нь галзуурсаны шинж юм уу? Нийгмийн сэтгэл зүй хүмүүсийн бодол санаа нэг нэгнээ ойлгох ойлголцол гэж юу вэ? Би уг нь хүн бүрийн амьдралдаа хийдэг бидний нүдэнд харагдаж чихэнд сонсогддог тэр л нийтлэг алдаа дутагдалуудыг харсаар байж давтаж өөртөө мэдрэхийг хүсдэггүй гэвч ягаад ч юм яг би тэр эргүүлэгт өөрөө ороод сууцан юм шиг мэдрэмж төрөөд байх боллоо. Вооов овоо дээрдэж байх чинь энэ магадгүй миний сэтгэлд бодогдоод байсан тэр бугшмал санаа бодол байсан юм уу сайхан гүнзгий амьгаа аваад хоолонд орлоо. Жаахан тайшралыг эндээс олох байжээ гэж. Цааш унших...