2009-12-10

Гадаадынхан юм хийхээ больчиж

Манайхан шинэ шинэ юм их хийж байнаа. Харин энэ гадаадынхан чинь шинэ юм хийхгүй болохоор нь манай урлагынхан хуучнаас нь хулгайлдаг болчиж. Classic gem-н энэ дуу таалагдсаан нуугаад яахав тэгсэн гэм нь ориг хувилбарыг нь сонсохоор монголоор дуулаад байгаа юм шиг санагдаад байхыг бодход үнэхээр сайн хулгайлжээ хэхэ. Бодоод байхад ер бол зохиолсон сайхан шүлгэндээ хүмүүс ая зохиодог санагдана, гэтэл одоо бол аянд нь үгээ тааруулж зохиогоод л гүйцээ. Сонсоод үздээ. Юм хөгжинө гэж сайхан юм аа хөг гэж. Би нэг өөртөө зориулж Windows-г Mondows болгоод гаргачих юмсан гэж хүртэл санагдлаа байна. Та нар доорх хоёр клипыг зэрэг сонсоод үзээрэй магад манайхан чинь итал хэл мэддэг эсвэл италчууд монгол хэл мэддэг болж таарлаа, жаахан сэрүүдүүлчихвүү. За ингээд тэртээх 1985 оны Италын алдарт хамтлаг болох Classic gem болон италын алдарт дуучан ZAYA(зэ ай ва а гэсэн байхаа ккккк) нарын хамтран дуулсан Dimmi Quando хэмээх сайхан дууг өдөөгийн монголыл алдарт Ricchi E Poveri хамтлагын Дэндүү давчуу дуутай хамт сонсоё. Манайхан тэргүүн шадар сайд Алтанхуягтан очиж зохиогчын эрх зөрчсөн энэ тэр гэж Ricchi E Poveri хамтлагынханыг торгох ч юм уу ямар нэг юм хийхгүй бол манай хэдэн хамтлаг маань дуусахнээ сайдаа. Яадаж байхад энэ Утаанбаатарын давчуугээ, гэвч эх орон минь болохоор сайхан юмдаа тэгээгүй бол ч ........

Classic Gem & Zaya - Dimmi Quando



Ricchi E Poveri - Denduu davchuu


Цааш унших...

Хэсэг хугацааны дараа


Нэг мэдсэн шинэ жил болох гэж байна. Бас энд миний гэсэн тодотголтой нэгэн блог бас байна гээл нэг мэлэрсэн мэдрэл гар шиг бичээл байвал саваана биз айн. Блогтоо салхи оруулалгүй нэлээд уджээ. Ер нь тэгээд ажил төрөл энэ тэр гээд нээх л завгүй байв уу гэтэл бас үгүй ээ. Нөгөө завгүй завгүй гэдэг хүмүүс хамгийн завтай байдаг гэж бас үнэн бололтой. Ууж идэж, унтаж хэвтэх болохоор яваад байх юм аа хэхэ. Саяхан эх орны баруун хязгаарт хэд хоног албан ажилаар яваад ирсэн сайхан нутаг байнаа. Зун очсон бол илүү сайхан байх байлаа гэж хүн болгон хэлж байхын гэхдээ яахав маш сайхан газар байна. Баячууд нь бол дэндүү л амьдардаг юм байна. Юун тэр UB-д байдаг хаусууд, дандаа Ланд л унадаг хүмүүс бололтой юм аа өлгийчүүд. Хөгжилтэй юм нэлээд болсоон, хамт очсон ажлын хоёрын хамт халуун ус мөрөөдөж, үсээ угаалгах хүсэлд хөтлөгдсөн гурван нөхөр буудлаасаа гараад алхлаа, замаараа баншны кафе орж сайхан шөл уучаад, тэгсэн дотор байсан зараанууд харин тайвшрах шиг хахаха. Замд таарсан хоёр хүүхэнээс үсчин асуутал нэлээд гайхаж харснаа хойшоо л зааж байна. Заасан зүгт явсаар ардчилсан намын байранд үсчин байнаа, даанч хаачиж. Үүдэнд зогсох нэгэн жаалаас бидэн дундаа л казак хэлтэй нь болох Ааяа асууж байна. ҮСЧИН КАЙДА гэж байна нөгөөх нь өөдөөс бас казакаар юм хэлсэн ойлгодгүй ээ таг болсон хахах. Аймгийн төвөөр үсчин хайсан олсонгүй, тэгээд нэгэн бодол төрлөө цаад Баян-Өлгийнхөн чинь үс нь ургадгүй юм байна хэхэ. Бас нэг сайхан юм нь хоол нь үнэхээр хямдхан. Дөрвөн хүн ороод нэг, хоёрдугаар хоол идээд гархад 8000 гаран төгрөг болж байна. Энд бол ингэж идүүл лав 20 элбэг хол гарнадаа.


За тэгэж байгаад дахин таарий. Өглөөний мэнд.
Цааш унших...