2009-10-06

Энийг нэг ойлгох гээд үздээ

Ойрд жаахан асуудал үүсээд нэг серверийн RAID controller шатаад халит аргалчихлаа. Ажил тараад явах гэж байгаад нэг сайт үзсэн ийм юм байна. Нэг л ойлгодгүй ээ хэхэ. Гэхдээ хэрэглэж байгаад нь баяр хүргэе цаашид улам их бичлэг хийгээрэй гэвч чиний санаа Нээлттэй эхийг олон хүнд хүргэх гэж зориж байгаа боловч ойлгоход хэцүү болжээ хө. Эх хувилбарыг нь эндээс унших биздээ http://batubuntu.blogmn.net/ НЭС ийн Хаалттай эхийн систем цаашид ХЭС гэх ээс давуу талууд
НЭС ньҮнэгүй
Код нь нээлттэй
Вирус болон халдан довтлогчид маш бага бараг байхгүй
програм хангамжууд үнэгүй
Хөгжүүлэгчид туршин шалгагчид нь ХЭС -ийнхээс хамаагүй олон
НЭС-д гарсан алдаа дутагдал маш түргэн засварлагдаж байдаг
Жилд 2-3 удаа НЭС шинэчлэгдэн дэшилтэд хувилбарууд гардаг
Интэрнээтээр бүх програм хангамж болон шинэчлэлтээ үнэгүй татаж авдаг
ХЭС ээс хурднйи хувь илүү
Өнгө үзэмж график дизайн гайхмаар
ХЭС д байдаг програм хамгамжуудыг орлохуйц програм хангамжтай
НЭС ийг өөрийн эх хэл дээр ашиглан боломжтой
Нууцлал хамгаалалт өндөр
гэх давуу талуудаас цөөн хэдийг нь дурьдлаа

НЭС ийн сул талууд
ХЭС д байдаг зарим нэг мэргэжлийн програм хангажийг орлуулах програм хараахан гараагүй
Тархац олонтой учир сонголт хийхэд хэцүү
Одоогоор монголд мэргэжлийн төвшинд ашиглаж байгаа хүмүүс ховор учир зарим зүйлийг өөрөө бие даан сурахаас өөр аргагүй
НЭС нь ХЭС ийг бодвол системийн зохион байгуулалт нь энгийн хэрэглэгчид ойлгоход төвөгтөй
гэх мэт дутагдалтай талууд байдаг. Сайхан амраарай харих минь.
Цааш унших...