2008-12-25

Би үүнийг бичихгүй байж яаж чадах юм бэ?

О.Дашбалбар гуайн шүлгийг мэдэхгүй хүн мөн дараах шүлгийг уншаагүй хүн байхгүй байхаа гэвч үүнийг унших бүр блог дээрээ бичихгүй байж чадахгүйнээ.

Залуус дүү нартаа хүргэх шүлэг

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ
Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлан явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрүүдийн жаргалтай үедээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг чи мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...
"Моод" хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс илүү
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи

Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шүү!
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!
Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас ус уулгахын дайтай
Андуурч эндүүрч явлаа.
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
"Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа"гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Цааш унших...

2008-12-23

Чамд зориулсан дуу...

Хүлээлгэлээ гэж би чамд гомдохгүй
Хүлээхийн жаргалыг сэтгэлээрээ амссан
Удлаа гэж би чамд тунихгүй
Угаас надад хайртайг чинь мэднэ
Амьдрал хэмээх далайгаас хайр гэдэг тороор чамайг би шүүрсэн
Ахин буцааж тавихгүйгээр шийдсэн
Буг бурханаас илүүтэйгээр өөрт чинь би итгэдэг
Бусдын нүднээс харамлаж хайрладаг


"Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна" энэ нэр нь их таалагдлаа байна. Ойрд блогруугаа чи орох завгүй гүйлээ шүү. Ганц орж салхи оруулж тоосыг нь үргээж дөн өвлийн ес эхэлсэн хэлхээснээс жаврыг нь арилгаж ганц шүлэг нэмлээ. Сайхан баярлаарай миний монголын залуусаа.

Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Цагаан бороо гэнэт зүсэрч, сормуусан доторх гэрэлт чулуун дээрээс нойтон шувуу ниснэ
Цахилдагт зуны нов ногоон униар хэц дамнан татаж, булгийн захад хорсон хэсэг бүгээн адуу
Цавьдар дээлээ хийсгэн одоод сэтгэлийн үзүүр дэх нарийн зурай модруу гүелзэн зэрэглээтээд алга болно
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Хэн нэгэн дурласан сэтгэл минь гол мөрөн болж үерлээд, хад чулуу болон хувирна
Хэзээ ч би хайрлахуйн гэгээн цэцэрлэгт саатаагүй мэт солонго болон замхарлаач дурлалт охидынхоо гэзгээр гэрэл гэгээ сүлжинэ
Намрын цэнхэр зөргөөр намрыг хүсэмжилж гэгэлзэж, цасны туяа солонгорон гэрэлтэх ахуйд
Намайг үүрч алхсан өвгөд минь цаг хугацааны зүүд болоод салхи мэт урсахыг үзнэ
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Чамайгаа өдөр бүр өөр уруулаар үнсэж, шанх гэзгийг чинь өөр гараар энхрийлэнэ
Чамин гоё охидыг өнөөдөр хэтэрхий хайрлаж маргааш ор тас мартах болно
Чанх дээрээс минь нар халуунаар төөнөхөд цээжин доторх цэнхэр тайгадаа салхи залгина
Чамд дурласан сэтгэл минь дотроосоо шатан буга урамдах, хөхөө донгодох цагийн хувиралыг нэгэн агшинд үзнэ
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Навчис шаргалтан будрах үдшээр ганихарсан модод түшихдээ хаврын шувуудын ганганаанд зурагдаж
Намуухан уянгалаг шөнө нарны цацраг болон бүсгүйн гэзгэнд солонгорсноо гэнэт тогоруу болоод ниснэ
Өөрт минь өвс ногоо шиг дурлаж дотор биед минь намрын тариа шиг халиурсан ганцаараа тэнгэрийн гүн рүү шидэж
Өөдөөс алхах бүсгүйн гэрэлт хар нүдэнд уусаад царсны хормойд нялх хүүхэд мэт уйлагнан
Гадаа бороо орохыг дотоод оршихуйдаа улирал солигдсноор төсөөлж
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Цааш унших...

2008-11-24

Би зохиол бичнэ

Гайхаж байна уу? хэхэ. Өчигдөр толгой өвдөөд нэг эм уучихаад нэлээд эрт орондоо орсон юм. Ягаад ч юм баахан бодол толгой дотор учир нь олдохгүй эргэлдэж би гэдэг хүн хичнээн удаан өөртэйгээ ярилцаагүй юм бэ? гэж бодлоо. Амьдарсан, амьдарч байгаа, амьдрах гэж яг одоо хорвоод мэндэлж байгаа хэн нэгэн хүү эсвэл охин тэр бас л нийгмийн хүмүүс бидний л нэгэн адил амьдарна. Хүн сайн, муу хүн болохоо өөрөө сонгодог гэдэг шиг та бидний амьдрах хүсэл тавилан бодол санаанаас л шалтгаалдаг юм шиг байна. Чи сайхан зүйлийн талаар бодож, сэтгэж, түүний талаар мөрөөдөж, ирээдүйд ямар байх талаар бодож сэтгэж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Түмэн бодол хөлхөлдсөн шөнийн аниргүйн дунд би удаан хугацааны турш төөрч одсон өөрийгөө оллоо.
Би хэн байсан бэ?
Ээжийгээ найман цаг өвтгөж зовоосоны эцэст бөөн орилоон чарлаантайгаар хорвоод мэндэлсэн гэх. Үеийн хүүхдүүдээс намхан байсан болхоор дээрэлхүүлэхгүй гэж шазруун нэгэн байж цэцэрлэгт байхдаа битүү соривтой нэгэн. Сургуульд ороод ангийнхаа муу сурлагатанаас сарын хугацаанд онцчуудын эгнээнд орж харавсан од гэх. Дунд ангид ороод тэр эрчээ алдаагүй ч сахилгагүй саваагүй хоёр нь дэндсэн даруухан нэгэн. ххахахаха . Том ангид ороод хичээл сурлага нь уруудаж байгаа ч сургууль ангидаа хамгийн хэрэгтэй тэргүүний сурагч. Сургууль төгсөөд өдий болтол гэртээ бараг хариагүй тэнүүлчин. Ажил хийх хэнхэгтэй удах дургүй нэгэн. Гэвч бодоод байхнээ нийгмийн хэмнэлээс холдоод ажил гэдэг тушаалаар сэтгэлээ хуураад завгүй суусан нэгэн болж. Өдөр хоног сум мэт өнгөрөх цагын эргэлтэнд өөд уруугүй нэгэн саарал байшинд гүйсэн хөнгөн атлетикийн тамирчин болж. Өдий болтол сайн муу сайхан муухайн олон ч хүмүүстэй уулзаж, нөхөрлөж явна гэвч амьдралын зам үргэлжилсээр л ... Харин бичих номны маань өмнөх үг л бичигдэж эхлэж байх шиг байна. Дуусхаар нь хүлээсэн хэн нэгэнд өгнө..... Цааш унших...

2008-11-20

Сайхан өглөө байна

Шинэ ажлын өдөр эхэллээ гэж. Өнөөдрөөс эхлээд Domain Name System гэж зүйлийг ухаж эхлэх санаатай нэг компьютер бэлдэх гээд сууж байна. Сүүлийн үед ажил ихтай блогтоо салхи оруулаагүй удсан байна. Аж ахуйн хэлтсийн Золоо эгчид хэдэн CD захисан чинь хэд хоног болж ававдаа бүү мэд хэхэ. Гаднаа дотроо хоёр галт хана тавьчихлаа миний ажил нэлээд цэгцэрч байнаа. Оогий анд ойрд ажил ихтэй завгүй шоудаж байх шиг байна хэхэ. Зоригоо, Гантулга хаана ч яваад байгаан бүү мэдээ. Нөгөө дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд одоо бид бүгдээрээ завгүй эрчүүд болжээ. Оогий анд Жагаа бид хоёрыг шал дэмий газар орсон гээл үглээд байсан одоо гайгүй болжээ. Гэхдээ андаа сонголт ямагт байдаг шүүдээ. Бидэнд орох газар зөндөө л байна айн. Нээрээ уржигдар надад зориулж нэгэн бүсгүй шүлэг тэрэлсийн. Анх удаа хорвоо дээр зөвхөн надад зориулсан дөрвөн мөрт мэндэлсэн нь энэ байлаа. Надад их таалагдсан доор хийчлээ.

SAIHAN ZALUU DERGED MINI BAINA
SAVAAGUITEJ BI TVVNIIG SHINJIN
HOGJILTEI BODOL OVRLOOD
AJIGCH VGUI TVVND HELNE
ASVAAGUI ZANG MINI OILGOOOROI

Хөөрхөн шүлэг байгаа биздээ. Одоо түүний бичсэн бас нэгэн шүлгийг тавилаа.

ZALUU MNI CHAMD BI DURLIY
BVLEEHEN URUULAND CHIN ZOOLON HVRII
BVH L BIE N DEER CHIN HAIRIIN SHVLEG TERLII
OGLOONII NARAN MANDAHAD CHINII DERGED SERIE
OROI BVR CHAMDAA ZORIULJ SHVLEG BICHNEE BI
ONGON ZVRHENDEE DURLALIIN OCHIIG ASAAY BI
ONGODIIG MIN HOGLIJ DERGED MIN CHI BGARAI
SHVLEG HELDEG URUULAARA ZOOLHON VNSEJ CHAMIG ERHLVVLII
NAM GVMHEM ORCHLONG TSOCHOON BAIJ VNSELZIE
VHTELEE BI CHAMTAI HAMT BH GESIIN
NAIRAG SHVLGEE CHAMD L ZORIULJ BI TERLLEE

гэжээ. Тэр томоор бичих дуртай юмшиг байна. Өө мастер кард нь орохгүй байна гэнээ. Бас нэг жижхээн юм нь болохгүй болсон биздээ.
Цааш унших...

2008-10-12

Юм бүхэн өөрчлөгдөж байна

За өнөөдөр чинь амралты өдөр гэж байгаа. Гэртээ амрах гэсэн чинь уйдах шинжтэй болхоор нь хэвлэлийн хүрээлэн дээр ирчээд энэхүү постоо сараачиж сууна. Завгүй завгүй завтай гээл байгаад байх уу? эсвэл амьдралыг арай өөрөөр харж амьдрах хүсэл алга болчоод байнаа. За ямар ч байсан одоо хийж байгаа ажилаа дуусгаадий. Хүн ер нь аливаа ажлыг сонирхож басхүү тэр ажилыг хийх хүсэл нь байвал дуртай нь аргагүй хийнэ шүүдээ. БИ ингэж бодож байна та юу гэж бодож байгааг би таашгүй байна. Яг одоо миний хийж байгаа ажил маань надад маш их таалагдаж би хийхийг хүсэж байгаа болхоор хурдхан дуусгах санаа байна. Гэвч өөр бусад хүмүүсээс хамаарах шалтгаалах юм даанч их байна. Сүүлийн үед зэвүү дургүй хоёр зэрэг зэрэг хөдлөөд байнаа. Андуудын дунд УУЧЛААРАЙ гэдэг үг байдгүй гэж хэзээ ч юм хэн ч юм нээх аймээр эрдэмтэн биш ч нэг хүн хэлсэн тэгээд дараа нь найздаа алуулсан түүх бас л эргэлзээтэй нэгэн цагт бас уншиж байсан санагдана. Оогий анд хэлсэн байдын "Хүний амьдрал амьсгалсан амьсгалын тоогоор бус аз жаргалтай өнгөрүүлсэн мөчүүдээр хэмжигдэнэ" гэжүүгаа. Сүүлийн үед ЯАХОО мессенжер гэж юманд орохоо болихоор шийдээд ажлын цагаар шагайхгүй байгөө. Амар ч юм шиг санагдаад тоохоо ч байсан. Саяханыг болтол интернэт мессенжер хоёр байхгүй бол тэгээл болохгүй мэт санагдаал байлаашдээ. За за орой ч болж үг ч олдож үглэж дуулаад байдаг мэлхий ногоондоо буруу харж чихүүлээд хүний юманд хүрчихгүйн гар холоо хөдөлгөлгүйхэн шиг суугаад харих хэрэгтэй болж байх шиг. Шороо бужигнаад энэ хот гэдэг чинь хуучнийхаар бол жинхэнээсээ түм түчигнэж бум бужигнасан газар болоод ч тэр үү оройд гэртээ хариад тагш хоол ходоодруугаа зүглүүлэхээр шороо нь хамт даялаад хэврэгхэн хэдэн шүдийг минь хагалчих гээд байх юм. Хэцүү ч хорвоо болоод байх шиг байнадаа. Хорвоогоор нэг хэрэгт дуртай гарууд байх юмдаа. Үүнийгээ жаахан хянаж бие болоод сэтгэлийн хөөрлөө дарж хүний мөрөөр замнаж нанжид хүртэхгүй амьдрахын хүсэх байна. Тэгээл би л нэг засрахгүй залрахгүй хойд хар овоохойн мангаа гэсэн шиг энд тэнд үсэрч явахаа болиод арай өөрөөр хорвоог нэг хараад хэн байгаад хэн болсоноо бодуул уг нь арай өөр үр дүн гарах юм шиг санагдаад байх юмдаа. Хүн энэ дэлхий дээр юугаар ч дутахгүй амьдарч болох хэдий ч нэг л юмаар дутаж амьдардаг юмаа санаж яваарай баавгай минь. Сайхан амраарай ALL Цааш унших...

2008-09-28

Сахил хүртээд шал дордов оо гэж?

За энэ чинь харин сонирхолтой санагдаж байх чинь. Ганц өдөр амраад ирсэн чинь блогийн маань загвар байрладаг хостын сарын хязгаар дуусчээ. Нөгөө сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэр жинхэнэ утгаараа биелэв бололтой. Нэг мэдэхнээ ажилд ороод гурван сар болсон байхын сурах ч юм их байна даа. IT нууцлал хамгаалалт гэдэг чинь бас хөөрхөн асуудал байнаа. Өнөөдөр бодуул хурал цуглаан энэ тэр гээд дэмий шахуу өнжих юм шиг байна. Ашгүй нэг ажилчин ч юм шиг алуурчин ч юм шиг гурван сар өнгөрч хийе гэсэн юм аа хийх жаахан эрх дархтай болох юм байнэээ. Хийх, сурах, хөгжих, суралцах, мэдэх, мэдүүлэх юм нь даанч их байгаа сайхан байнаа. Хийх юмгүй тэнгэр харан хэвтэхийн хагас солиорлыг ганц бүтэн сайнд амрахдаа мэдрээд худалч хүн бол нас барах шахлаавд хахаха. За ажилдаа орж тав арван сайт ухчаад хэдэн бомбүтер ухаад, хийх юмаа хийгээд чадахгүй бол бүүүм болгож сайхан дахин эхлүүлхээр болгоод өнөөдрийг дуусганаа.
Энэ хорвоо дээр гурав дөрвөн улаан малгайт байдаг гэдэг байхаа хахахахахах. Зиак урагшаа гэх ч юу юм дайрөөд гэвэл арай эвтэйхэн байх шиг санагдана. Нэг өдөр алдсан ажлын цагаа нөхдөг хэрэгэээ. Интернэтийн буланд шидчихсэн блогоо тэгэж байгаад нэг эргэнээ тэр цагт хөөрхий царай алдсан хувцасыг нь нэг солийдоо. Магадгүй шинэ сар эхлээд хэвэндээ орчуул залхуу хүн чинь тэгээл хаячина даа. За бүгдэнд нь амжилт амжилт амжилт амжилт амжилт гэжээгээээ. Цааш унших...

2008-09-26

Голын тохой дээр

Өнөөдөр гэртээ нэг амарна гэсэн чинь хийх юм олдохгүй ажил дээрээ ирчихлээ. Тэгээд ганц хүнтэй яахоо мэссэнжерээр жаахан бичлээ. Энэ шүлгийг санал болгосын. Би уг БАС Л ЗАВГҮЙ... шүлгүүдийг сонсдог юм аа. Тэгсэн энэ шүлгийг ерөөсөө тогтож сонсож байгаагүй юм байнааа. Сайхан үгтэй шүлэг юм. Миний дуртай нэг дөрвөн мөрт байдын тэгсэн харин энэ шүлгийн хэсэг байсан юм байж. Ингээд та нарыг ч гэсэн уншаад үзээрэй гэсийн. Хэрэв таалагдвал хэлээрэй шүлгийг нь өгч болийшүү.

А. Эрдэнэ-Очир - Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа
Цааш унших...

2008-09-16

Би төвлөрч чадахгүй байна

Хүний амьдрал яасан сонин бас хачин юмдээ. Хүн хийхгүй гэснээ хийж авахгүй гэснээ авч чадахгүй гэснээ чадаж нөгөө давахгүй гэсэн даваагаар ес давна гэдэг ч хоосон үг биш юм аа. Ойр ажил ихтэй байгаа боловч нэг л амжсан юм байхгүй байгаад байхын. Санаа бодол нэг л төвлөрч өгөхгүй байх шиг байна. Элдэв юмаар өөрийгөө сатааруулж завгүй ажилаар булсаар байтал би ч өөрөө хэн болоод байгаагаа бараг мэдэхээ байж байх шиг. Андын тангараг шүтэж амьдрах итгэл надад байдаг шиг хүнд итгэх итгэл бас байдаг. Өчигдөр орой нэгэн андаас минь амьдралд гутарсан хийгээд амьдрах хүсэлгүй байгаагаа хэлээд эцэст найзууддаа хайртай хэмээн нэгэн жижхээн захиа бичээд хараал идсэн мобикомын сүлжээгээр миний гарт байдаг тоосгоны дугаарын цуглуулж хийгээд явуулчиж. Гайхсан би гэдэг хүн юун учрыг бодох манатай аймаар юм бодоол хариу залгадаг юм байгаа бидээ. Гэтэл анд харин уух уу гэж байна. Удаан дуугарсангүй уулзсангүй байж байгаад зүрх авчих шахам гараад ирсэн хүнийг тэгэж хэлхээр үнэндээ баярлсан боловч зөрүүд, гомдсон зан хөдлөөд үгүй гээд хэлчихлээ. Гайхаад Оогийд хэлсэн чинь би их гуйсан одоо л ойлгож байгаа юм бол ямар хулчгар юм бэ? өөрөө хэлнэ биз гэж байна. Үнэндээ юм болуул Жагаа бид л уурлаад муудалцчихдаг байсан чинь Оогий бас уурлаж бас гомджээ. Алсад одсон тэр сайхан нөхөрлөл үерхэлийг өнөөдөр төсөөлөхөд андын дайтай андууд явжээ. Автобусны 200 төгрөгөө надаа өгчөөд 4 замаар дамжаад дэнжийн мянга алхаж байсан тэр үе хайчсан бэ? Үл ойлголцолыг зугатааж нуугдаж давж болох ч эцсийн үр дүн хэнд хэрэгтэй юм. Адилхан л жаахан амьдралын нэгээхэн буланд шигдсэн хадаас бидээ. Завгүй, найзгүй, мөнгөгүй, итгэх итгэлгүй байх нь сэтгэлийн угт хурсан бөөн хар юмны хаана ч хүрэхгүй юмшиг байна. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ гэхдээ тэр бүгдийг ухаалагаар даван туулж өөртөө хэрэгтэй тэр л замыг олж авахад би ганцаараа даанч хүчин мөхөсдөх юм. Саяхан андуудыг гэртээ цуглуулж хоол хийж идээд жаал ярилцалаа сайхан байлаа. Гэхдээ л орон зай ямар их сул байсан гээч тэр жаахан өрөө дүүрэхгүй юм бил ээ. Сүүлдээ яаг юу бичих гээд байгаагаа ч ойлгохоо байгаад байх шиг. За болий өдөр шөнөгүй завгүй ширтэх компьютерээ унтраагаад харих минь........ Цааш унших...

2008-09-10

Зүгээр л бичсийн....

Зунаас үлдсэн бороо зүрх зүсэн намартаа л шивэрнэ
Зүгээр л байсан санаа сэтгэлдээ багтахгүй хаачих нь вэ
Зүүдэндээ ч хараагүй тэр аниргүйн зүг хоосон гиюүрч
Заяа тавиланг өөрийнхөөрөө чиглүүлэх би хүмүүн заяа
Сая сая цэцэгсийн сэтгэл гижигдэх гэгээн мандалыг нүдээр үзэж
Салж чадахгүйн учир бурхантай тэрслэх чөтгөрийн цэрэг би
Санаа алдах мөч бүхэнд хорвоогоос би хормоор холдож байна
Сэтгэл дүүрэн буцах юмсан хүсэл бүхнээ гүйцээгээд
Өврөө ухаад элдвийг гаргах шидтэн биш ээ би хүн за
Өөр хэн нэгэнд гай болохгүй жирийн л нэгэн ард би
Өөрөөсөө тасалсан амийг хэзээ ч үл умартах ээжтэй хүн би
Өтгөс өвгөдийн хайрыг тархинд зангидах шүтээн аавтай хүн би
Өнө мөнхийн хорвоод тохойгоо түшүүлэх хөөрхөн дүүтэй хүн би
Өөрт минь заяаж амьдрал бэлэглэх атга нөжин зүрхтэй хүн би
Өвгөрөөд унатлаа мөрөө гаргах хүй цөгөлсөн эх оронтой хүн би
Өнгө нь мөнх хөхөөрөө зулай ээх, хийморь тахих тэнгэртэй хүн би
Өлмийгөөрөө гишгээд байгаль мэдрэх торгон шар манхантай хүн би
Өөрөөсөө эхлэж мөнхийг дайлах хатан улаан зориг, би эр хүн
Ойрд роутерээ ажиллагаанд оруулах гэсэн чинь нэг л алдаа гараад болохгүй байнаа. Банкны ажил ч бас тэгэж байгаад төвөгтэй юм байна шүү. Саяхан улаан хуаранд дүүтэйгээ нэг хажуу өрөө хөлсөлж орсын тэгсэн орой очоол хийх юм байхгүй сайхан унтдаг л ажилтай болж байндаа. кэкэкэкэ. Энэ амралтийн өдрүүдээр чадуул хэдэн найзаа гэртээ урих санаатай гэхдээ амжих нь уу харин сайн мэддэггүй ээ. Дүү оюутан болоод ирсэн одоо л амьдрал эхлэж байнадаа. Өмнө нь дандаа өөрийнгөө л болгоод байдаг байсан чинь одоо нэг хүн нэмэгдсэн гэж. Ойрд ажил ажил гээд гадуур ч гарах зав хомс байна шүү. Сая сууж байсан хэдэн мөрт санаад буухаар нь биччихлээ. За ажилаа хийедээ гэжуугаа. Цааш унших...

2008-08-30

Үхэж үл болно кино үзээд ....


Өчигдөр Үхэж үл болно Чингис хаан киног үзлээ. Үнэхээр тасархай кино болсон байна шүү. Чингис хаан болон түүний анд Жамух нарын хоорондын зөрчил болон монгол ахуйг үнэхээр сайхан гаргасан байна. Жүжигчид нь жаахан хөгшидсөнөөс биш сайхан тоглжээ. Аргагүй чадварлаг байна. Үүнээс юу нь ингэтлээ таалагдаваа гэхээр Жамухын хэлж байгаа үг үнэхээр тухайн үедээ үнэхээр үнэн үг байсан мэт санагдлаа.

Би Тэмүүжиний нөхөр мэт дайсан
Дайсан мэт нөхөр нь явна
Үнэхээр анд болсоны тангараа хувь заяаны эрхээр эвдсэн ч энэ хоёр хүн эцсийн хойчид ямагт анд гэдэгээ санаж нэгнээ уучилж боломж олгож байсан. Энэ ямар нандин чанар бас сайхан нөхөрлөл вэ?

Тэгээд бас сүүлд баригдаад ирэхдээ Чингис хааны би чамайг уучиллаа гэхэд

Миний анд намайг уучилж болох ч
Монголын төр намайг уучилахгүй
Үнэхээр хийсэн юмныхаа арыг дааж чаддаг зоригт эрс басхүү амьдрал хүссэнээр болдгүй гэдгийг үүнээс ойлгож болно. Жамухад алтан улс эвсэл хар хидан улсад гарч амьдарч болно гэж байхад хэлсэн үг үнэхээр сайхан. Гадаад улсыг мөрөөдөж гэртээ хийх юмгүй суудаг нэг нь үүнийг бас бодоосой.

Би харын нутагт ясаа тавих гэж Алтайн уулсын бэлд төрөөгүй. Энэ үгийг бодоод үздээ сайхан хэлсэн байгаа биздээ. Одоо хамгийн их таалагдсан үг гэж байгаа. Энэ юу вэ? гэхээр Жамух болон Чингис хаан нарын сүүлийн яриа гэж болно. Үнэхээр сэтгэл огшхоос аргагүй сайхан үг.

МОНГОЛ МОРИНЫ ТУУРАЙГААР ДЭЛХИЙН ДАЙДЫГ ХЭМЖИЖ
ДОРНООС НАРАН МАНДАЖ ӨРНӨ ХААНА ЖАРГАДГЫГ ҮЗСҮГЭЙ

гэж найздаа сүүлийн үгээ хэлж байгаа юм. Үнэхээр агуу хүн агуу л юм бодож явдаг байгаа бидээ. Өөрөө нэгэнт үүнийг хийж бүтээж чадахгүй болхоороо найздаа захих хэлэх хоёрын дунд хэлж байгаа нь хэдийгээр кино боловч үнэхээр тэгэж хэлсэн мэт санагдаж байсан шүү.
Мөн Суут Богд Эзэн Чингис хааны хэлсэн үг үнэхээр омогшиж бахархахаас аргагүй байдаг билээ.

Ургахуйгаас шингэхгүй хүртэл
Улс иргэнийг хураан явж
Эн олон, бус элэгтний
Элгийг нэгтгэв за би
Тун, бус толгойтын
Толгойг нэгэн болгов за би
Сэтгэл муутан уйдах тэд
Ой муутан чилэх тэд
Ургууд минь та
Ойндоо үл уйдан
Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун

хэмээн захисан байдаг болой. Миний монголын их түүх агуу ажгуу.


Цааш унших...

2008-08-27

Nice дуу байна. Сонсоогүй нэгэнд нь

Энэ их хөөрхөн дуу байна. Ойрд цаг зав муутай болхоор блог дээрээ юм бичих боломж хомс байнаа. Тэгээд үүнийг цайны цагынхаа багахан хэсгийг ашиглан бичиж сууна. Сонсоогүй нэгэнд таалагдах байхаа. Тун дажгүй дуу байнаа.

Heartbreaker

Where it's at
I know karma's coming to pay me back
Im with the sweetest thang thats on the map
I broke her heart in 30 seconds flat
In 30 seconds flat

Now how did i
Just how did I become that kind of guy
To look at girl and lie right in the eye
My momma told me willy that aint right
Boy now that aint right

Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break your heart [2]
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break ya
B b b b break it baby
Look baby
Im a heartbreaker [6]
Im a heart
A h h h h im a heart
A h h h im a

Where she go
I got some things I gotta let her know
To fix the love now its impossible
But baby baby if we take it slow
If we take it slow
We can make it work
We just cant throw the love down in the dirt
You probly think that im a f**kin jerk cause the way I let you down it made you hurt
[ Heartbreaker lyrics found on http://www.completealbumlyrics.com ]
I didnt mean to make you hurt

Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break your heart [2]
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break ya
B b b b break it baby
Look baby
Im a heartbreaker [6]
Im a heart
A h h h h im a heart
A h h h ima

Break it down
Lets break it down [roughly 15]

So so so sorry
So so so sorry
A la la la
La la la la
La la la la

Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break your heart [2]
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break ya
B b b b break it baby
Look baby
Im a heartbreaker [6]
Im a heart
A h h h h im a heart
A h h h ima
Цааш унших...

2008-08-16

Ээждээ очоод нэг үнсүүлэх юмсан

Би ер гэрсэг хүн л дээ. Арван жилд байхдаа 9-р ангид орхоосоо өмнө гэрээсээ гардгүй ном уншаал суудаг их гэрсэг хүүхэд байлаа. Яагаад ч юм хүүхдүүдийн тоглож байгаа хоккей, хөл бөмбөг энэ тэр нээх их сонирхол татдаггүй байлаа. Бага ангид байхдаа манай ангийнхан хичээл тараад охид хөвгүүдгүй баавгайн чих их тоглдог байлаа. Орой болж байхад гэртээ нээх л хичээл хийсэн хүмүүс яадарсан өлссөнөө гайхаал ордог байлаашд. Бусад ангиуд тэгэж ерөөсөө тоглдоггүй байсан юмдаг. Тэгээл гэртээ ороол ээжийнхаа чанасан хийцтэй эсвэл будаатай цайг амаа олохгүй уудаг байлаавшд. Сайхан байжээ хүүхэд нас минь. Миний аав ээж ч сайхан хүмүүс. Анх хамаатнууд бид гурвыг бужигнуулсан хүнд гарууд гарч ирнэ гэж ярьдаг байсан гэж байгаа. Нэг удаа манай аавын эгч нь өдөр манайд орж ирээд ПӨӨХ ямар цэвэрхэн юм бэ? гээд дуу алдаж байсныг санадаг юм. Миний аав ээж хоёр гурван хүүгээ сайн хүмүүжүүлсэн сайхан ч хүмүүс. Би аав ээжээрээ эх орноороо бахархаж явдаг жирийн нэгэн монгол залуу. Амьдрал хэмээх их далайд хол тавиад удаагүй ч энэ амьдралыг утга төгс амьдрах хүсэл зориг надад маш их байна. Гэхдээ үүний тулд хааяа ч гэсэн эжий аав хоёртоо очоод ганц үнсүүлэх хүсэл төрхийн. Дараах шүлэг үнэхээр эх хүнийг өөгүй сайхан хэлсэн шүлэг. Эжий аав та хоёртоо хүү нь хайртай шүү.
Ц.Хулан : Ганцхан ээждээ унших

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай тєрсєн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж
Балчраас минь єдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж ємнє минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цєхєж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мєртлєє
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан ємгєєлєгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
Цааш унших...

Би яасын болоо

Хүн нэг юмыг эсвэл хүнд хэлэхгүй гээл дотроо бодоол яваад байдаг шүүдээ. Гэхдээ л нэг өдөр яаж тэсэхэвдээ сэдэрдэг л зүйл. Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол яримаар ч юм шиг, эсвэл ганцаараа хүнгүй газар хашхирмаар ч юм шиг сонин байдаг шүүдээ. Гэхдээ би тэглээ гээд хад мөргөж хаалга савж байсангүй, хараал идсэн сэтгэлдээ бүгдийг нь булшлаал явдаг байлаавшд. Оогий Жагаа гээд сайхан андууд байнаа. Санаа сэтгэл тавгүй үедээ уулзаад ганц нэг пиво уухаар сайхан байдын. Сүүлийн үед Жагаатай нэг л таарч өгөхгүй байгаа. Мэссэнжэрээр бичхээр хэрэлдчээд байхын нэг л хэл амаа олох гэж сонин байна. Бид хэд нэлээд хэдэн сарын өмнө нэг орой жаахан ууж сууж байгаад зодолдож билээ. кэкэ гэхдээ тэгэж сүрхий зодоон болоогүй л дээ. Гэвч тэгээл эр улсууд л болсон хойно санаа оноо зөрөх явдал бишгүй л байдаг.Амьдрал тэр чигээрээ сайхан байдаг гэдэг шиг миний амьдрал сайхан л байна. Тэр зодооны маргааш бид хэд юу ч болоогүй юм шиг яасан гайгүй юу сайхан амарсан уу гээд уулзаж байж билээ. Эндээс та нэг зүйлийг ойлгож байгаа байх бусад хүмүүс бол юун мэндлэх бөөн уур хилэн байх байсан биз. Энд л биесээ ойлгох андын нөхөрлөл оршиж байгаа юмшдээ. Би ер нь маш өөдрөг сэтгэлтэй хүн л дээ. Аливаа юмыг өөрөө л хийх гэж зүтгэдэг зантай. Би яаг юу бичихээ нэг л олж чадахгүй байх шиг байнаа. Хүн бүхэн адилгүй хүлэг болгон жороогүй гэдэгчлэн найз нөхдийн талаар элдэв юм сонсох бүрд дотроо өмөөрөвч заримдаа яагаад тэгсэн юм бол гэж гайхаж бас шалтгааныг нь олох гэж оролдовч хүнийг юу хийхийг таашгүй болхоор асуусан болгондоо хариулт олж чадахгүй мухардчих юмдаа. Хүмүүс хэлдэг шүүдээ хэнд ч битий хэлээрэй гэж байгаал юм хэлдэг. Би боддын хэрвээ хүнд хэлэхгүй юм бол надад яагаад хэлээд байгаан бол гэж. Би хүний нууцыг хадгалж чаддаг л даа. Гэвч нээх хүнээс нуугаад байх шаардлагагүй зүйлсыг бас хүмүүс хэлж л байдаг. Гэтэл би тийм энгийн юмыг дотроо бодоол яваад байх утгагүй байдаг болхоор заримдаа хүнд хэлчдийн. Хүн шийдсэн бол хийх л хэрэгтэй гэж би боддог. Би өөрийгөө маш уйдамхай хүн гэдгээ мэдээд байдаг юм. Нэг юм хийх эсвэл бариж аваал явж байхад анхных шигээ сонирхол татахгүй эсвэл нэг л энгийн бол тэгээл өөр юм хиймээр санагдаад явчихдаг юм. Заримдаа зүгээр ч ямар ч зорилгогүй интернэт ухах гоё байдаг шиг юу ч хийхгүй чимээгүй өөрийгөө чагнаж суух сайхан байдаг юм. Яаг одоо бол би ажил дээрээ сууж байна нээх хийсэн юмгүй. Санаанд унасан хэдэн үгээ үсэг холбоод блог дээрээ үлдээж сууна. Бодоод яваад байна гэдэг нэг л тэнэг байхын. Зөрөөд өнгөрсөн болгонд би таалагдах албагүй болхоор миний блогыг уншиж цаг заваа үрэн байгаа танид эсвэл чамд ч адил би таалагдах албагүй бөлгөө. Сайн сайхан бүхнийг хүсье. Бока хэхэ. Цааш унших...

2008-08-12

Ах нь та нарт гимнастик заамой дагаад хий!!!

За тэгээд дагаад хийгээрэй найзуудаа. Яагаад ингэж байна гэхээр найзууд минь ялангуяа манай ангийнхан бүгдээрээ надшиг суудаг ажилтай бөлгөө. Тэгээл өдөржин нэг тооны машин ширтэж суусаар ядарч байгаа байх гээд миний зүгээс та бүхэнд дасгал зааж өгмөөр санагдав. За тэгээд дараагийн олимпд орчих ч юм бил үү. кэкэкэкэ. Яагаав нэг үг байдагдаа чи компьютерээс салж чадахгүй бол компьютер чамаас салахгүй гэж. хахаха. Дагаад хийгээрэй. Нэг.. Хоёр.. Гурав.. гээл урагшаа.

Бүү санаа зөв та нар чаднаа. Дагаад хийгээрэй. Цааш унших гэсэн дээр дарж үргэлжлэл уншина уу! ДЭМИЙ ЮМ ХИЙЖ БАЙХААР АЖИЛАА ХИЙ АЙН Цааш унших...

2008-08-11

Нэг юм хайж байсан чинь ийм шүлэг оллоо

Үзэсгэлэн
Утас зүү бариад үйл мэтгэх чинь үзэсгэлэн
Уянгалаг зөөлөн хоолойгоор бүүвэй аялах чинь үзэсгэлэн
Нар шиг инээдийг чинь үзчихээд сар шиг гуниг тээдэг
Намайг үхэж гэж зүүдлээд нулимстай сэрэх чинь үзэсгэлэн

Улсаас нуугдан байж учирал хүсэх чинь үзэсгэлэн
Уруул уруулаа шүргэн байж уулзан жаргах үзэсгэлэн
Дуундаа хүртэл сэтгэлээн шингээж уянгалах чинь үзэсгэлэн
Дурлал гээд хэлчихэж чадахгүй ичингүйрэх чинь үзэсгэлэн

Цав цагаан шөнө сэтгэлд чинь үүрлэсэн байдаг үзэсгэлэн
Цаг хугацаа хийгээд бүхнийг мартаж дурладаггүй чинь үзэсгэлэн
Хархан үс нүд уруул сэтгэл чинь үзэсгэлэн
Хаана ч хэлнэ чи бүхлээрээ миний ганц үзэсгэлэн

Цааш унших хэсэг дээр дарж үргэлжлүүлнэ үү!

Энэ шүлэг маш их таалагдсын хэрвээ илүү их уншмаар бол дараах http://zaya13.blogspot.com/ хаягаар ороод умшчаарай. Сая роутерын замчлалын талаар юм ухаж яваад олсын тэгээд энэ шүлгийг уншсан чинь хайраа аймээр их саначихлаа. Ойрын үед нэг л сонин байгаа би ажилтай болхоороо өдрийн цагаар яриад смс илгээгээд байж чадахгүй юмөө. Тэгсэн хайр нь харин орой ярихаар өнөөдөр бараг смс бичсэнгүй шүү гээл өөлхөн гоморхохын. Хошуу нь унжаад ямар хөөрхөн байдаг гээч миний аз жаргал нь. Миний хайр чинь бас их ичэмхий байгаа юм өө тэгсэн мөртлөө чамаас юунаас нь ичдийн гээл сүрхий хэлдийн. Хүмүүс хайртай хүнтэйгээ хамт байгаал жаргалтай байдаг байхлдаа. За яах вэ өнөөдөр бид хоёр хамт байж чадахгүй байгаач удахгүй ээ. Гурван жил хэлээгүй байж сэтгэлдээ бодоод хүлээнэ гэж бодоогүй байж хүлээж бодож яваад чадсан юм чинь одоо жаахан хүлээхэд алзахгүй ээ. Миний аз жаргал чамдаа би хайртай шүү.
Цааш унших...

2008-07-21

Ажилын цаг дуусчээ. Харийдаа

Өнөөдөр cisco-н firewall жаахан харж суулаа бас хэрэглээний компьютерээ сайхан янзалж авлаа байна. Ажилд орсоноос хойш янзан бүрийн юм хийж байнаа кэкэкэ. Найман сарын нэгнээс өмнө Cisco 2611 XM нэг замчлагч ажиллагаанд оруулах хэрэгтэй болсон тэгээл цаг зав гарган харж байнаа. Сурч байсан үеийн дэвтэрүүд хэрэг болж байна шүү. Сүлжээ, нууцлал хамгаалалт, төхөөрөмж гээл овоо хэдэн дэвтэрээ эргүүлж тойруулж жаал харлаа умшлаа. Бас их юм мартсан байна шүү. Сүлжээний төхөөрөмжийн хуучин дэвтрийн арын хэдэн хуудас дээр одоогоос яг жилийн өмнө зохиосон хэдэн мөр шүлэг байхын тэгээд уншиж байсан чинь миний хөөрхөн хайртай холбоотой нэг шүлэг байнээ. Кэкэ гэхдээ тэр үед чинь бид хоёр нийлээгүй таг байсан үе шүүдээ. Доор нь 2007-08-02 гээд гарын үсгээ зурсан байхын. Хэрэндээ шүлэгч болох гэж үзсэн бололтой. Ингэж бичсэн байна.

Чамаас буцсан миний сэтгэл хур болон эргэж буухгүй ч
Чин зүрхний минь хайр байсан болхоор би мартахгүй ээ
Чамайг бодсон бодолд хязгаар байгаагүй болхоор би чадаагүй
Тэр л сэмхэн гуниглах сэтгэлийн угт чи л байсан байх
Гал шиг асах арван долоон насанд минь чи хайраар бялхааж
Гэнэн найзын дүрээр сэтгэлд ирсэн анхны хайр
Хорвоод би хос жигүүртэй болж ниссэн санагдана тэр үед
Хажууд минь байсан ч санасан мэт санагдана тэр л үед
Дурлалд шатсан зүрхэндээ гурван оныг тээж өнгөрөөсөн
Дэндүү хайртай түүнээс дүр нь л үлдээд холджээ
Бүсгүйн заяаг өөрөөсөө түлхсэн бардам занг яалтай
Бүүдгэр шөнийн тэнгэр доор бачимдаж хашгирсан хоолой
Буцаад очиж чадаагүй бардам сэтгэлийг яалтай
Бундан улаан зүрх удаан ганцаарддаггүй болхоор
Бусдын хайрыг даагаад жаргах тавиланг ерөөе, би холдлоо ...

гээл дуусгацан байна. Бодуул цааш нь үргэлжлүүлэх санаатай байсан байхдаа кэкэк. Тэнэгтээд хэлсэн үгэндээ ороогдоод эргэж очиж чадалгүй яваад өгдөг хүнийг та нар яах байсан бэ? Ямар нэгэн засваргүйгээр тэр үед бичсэнээр л орууллаа. Хүн гэж ямар сонин юм бэ? хайртайгаа мэдсээр байж хэлчиж чадахгүй арчаагүй царайлаал удаан явсан байгааз. Ойрд ер нь юм бичих гэхээр эхлээл овоо явж байгаал хайрлуу хазайгаад орчихоод байхын нөгөө сэтгэлээ бариж чадахгүй гээч нь болж байгаа юм болов уу? Аку-д хайртай болсон миний буруу гээд биччүүл хайр нь уншаад гомдчих юм болов уу? кэкэк. Хайраа саначихлаа байна. Өчигдөр ахынх дэлгүүрээ томсгоод тэгээд амралтын өдөр болхоор тусалсан чинь өнөөдөр бие булраад жирэмсэн бүсгүй шиг л гэдийгээл явах гэж савааж байнаа. Цаг орой болжээ хайртайгаа ярилгүй өдөр өнгөрөх шахсан байнашдээ. Постоо дуусгачихаад ажилаас гарахдаа ярина.
Цааш унших...

2008-07-13

Би аз жаргалаа олсоооооооооооон

Сайн уу? интернэтээр хэрэн хэсч яваа анд найз эсвэл атаатан хэн ч байсан яахавдээ энэ өдрийн мэнд хүргэе? Та нар намайг яагаад ингэж бичэв гэж гайхаж байж болох юм. Ойрд ер нь тэмдэглэл маань дандаа санаа оноо сэтгэл хөдлөлөө бичээд байгаа бил ээ. Кэкэ. Гэртээ хариад сайхан наадаад бас хайртай хүнтэйгээ сайхан салхинд гараад ирлээ. Цаг хугацаа их өнгөрчээ, хүний амьдралд зөндөө л өөрчлөлт гардагч бас өөрчлөгддөггүй юм гэж байдаг юм байна. Энэ бол хайр за магадгүй хүний сэтгэл эсвэл бүр санааных байх. Анх 9-р ангид байхдаа нэгэн охиныг маш ихээр боддог болж билээ. Найзууд маань бүгд мэддэг ч гэсэн би өөрөө очоод хэлж чадахгүй бас л удаан явсандаа. Анх түүнтэйгээ уулзах гэж оччихоод хаалган дээр нь гучин минут зогсож билээ. Анхны хайр бүтдэггүй гэж хүмүүс ярьдаг ч бас бүттдэг нь байдаг юм байнааааааааа. Сайн сайханд тэмүүлэх сэтгэлийн их тэмүүлэлийг хүн, хүнээсээ олдог юм байна. Би энд хотод нэг л орчинд нэг л дадал зуршил дунд нэг л хэвийн амьдарсаар байгаад урсгалаар хөвдөг завь л болсон байснаа ойлголоо. Хүн гэдэг орчинтойгоо зохицон амьдрах болоод бусад хүчин зүйлсийн дунд л сайхан санааг олдог байна. Гэхдээ энэ бүгдийн дундаас хүн сэтгэл амар, тэр амар амгалан тайвшралыг би нэг л хүнээс оллоо. Би удаан хүлээсэн бас удаан бодсон, цаг хугацаа ч асар их өнгөрсөн, энэ бүхэн магад шалгуур болсон байж мэдэх юм эсвэл түүний минь хэлсэнээр ингэх ёстой байсан юм бил үү. Би яг одоо маш их баяр хөөртэй, басхүү аз жаргалтай байна. Хотын гудамжаар хөтөлцөн алхах хосуудыг хараад хааяахан атаархдаг байсан тэр үе юу байсан аэ? би одоо харин атаархахгүй байна. Яагаад гэвэл би сэтгэлдээ түүнтэйгээ хамт, түүнийгээ бодож яваа болхоор илүү жаргалтай алхаж байна. Би аз жаргалыг дэндүү холоос эсвэл арай өөр газраас олох юм шиг байсан маань эндүүрэл байсан. Аз жаргал минь харин өөрөө наддаа хүрээд ирлээ. Тэр минь хэдийгээр надаас хол өдөр болгон уулзаж хамт байж, биесээ харж чадахгүй ч гэсэн бид нэг л үед бодож бас үгүйлж байгаа ч нэг ч агшинд хамт байхгүй байна гэж гуниглахгүй байна. Хамт байгаагүй, хамтдаа өнгөрөөж чадаагүй цаг хугацааны агшин бүрээр би түүнийгээ хайралмаар байна. Алслан одсон мөч бүхэнд би түүнийг л бодож түүн шиг л хэн нэгнийг хайж байсан шүүдээ. Харин энэ бүхэн надад санаанд оромгүй сайхан зүйлийг түүнтэй минь хамт авчирлаа. Дэндүү их хайртай болхоороо чамдаа хайртай гэдэг үгийг хүртэл хамаагүй хэлхээр үнэ цэнээ алдчих юмшиг санагдаад байхын. Гэхдээ хэлээгүй байсан ч чи минь мэдэж байгаа гэдэгт би итгэдэг. Шаналал дунд өнгөрөөсөн тэр хором хугацаа салхинд туугдсан мэт өнгөрчээ. Түүнд минь ямар хэцүү бас гунигтай байсныг таашгүй. Би одоо л эхлэж байна би одоо л хайрлаж байна энэ бүхэн дуусахгүй үргэлжилнэ. Би одоо дахиж чамайгаа алдахгүй, тийм болчимгүй зүйл дахиж хийхгүй ээ. Магад тэгүүл би өөрөө тэсэхгүй байх. Надад аз жаргалыг эргүүлэн авчирсан болхоор би чамайгаа улам ихээр хайралнаа. Чамайгаа орхиод наашаа явхад ямар хэцүү байсан гээч амралтын өдрүүд даанч цөөхөн хамт байсан мөчүүд дэндүү жаргалтай байлаа. Би өдий болтол үүнийг л хүсч чинийхээ гарыг атгаад хаашаа ч гэдгээ мэдэхгүй хамт алхахыг л хүсч байсан. Чамтай өнгөрүүлсэн хором бүр найзад нь хамгаас илүү сайхан байсан өмнө нь ч одоо ч цаашдаа ч тийм л байх болно. Чамайгаа өвөр дээрээ суулгаад хуучин цэцэрлэгийн хашаанд сууж байхдаа би ямар жаргалтай байсан гээч. Ямар урт хугацаа өнгөрсөн юм вэ? магадгүй өглөө болтол суух байсан байхаа. Богинохон юм шиг мөртлөө уртаас урт түүх, гунигтай мөртлөө хэтэрхий жаргалтай мөчүүд, уйтгартай юм шиг мөртлөө баяр хөөртөй өнгөрөөсөн мөчүүд бидний дунд их байсан. Тэр бүгдийг дурсаад хэвтэж байхдаа би чамтайгаа уулзсан юмшиг болж нойр хулжсан үдэш нэг бус удаа байсан. Энэ блогийг минь уншиж байгаа дэлхийн өнцөг буланд суугаа хэн нэгэн мэдээсэй тэгээд асар удаан хугацааны дараа надад эргэж ирсэн аз жаргалд минь улам сайхныг хүсээсэй гэж би бодож байна. Тэгээд намайг чамдаа ямар их ХАЙРТАЙ гэдгийг бас мэдээсэй.

Хацрыг чинь гараараа илж суухад
Хайрын бурхан алганд минь амилдаг
Энхрийлэлд уяссан чинийхээ нүдийг хараад
Энэ хорвоогийн сайхан бүгдэд итгэдэг

Ариухан тансаг биеийг чинь тэврээд
Амьдралыг үнэн сэтгэлээсээ биширдэг
Хүнлэг сэтгэлийг чамаасаа олж харахлаар
Хүн болгоныг тэвэрч үнсмээр санагддаг

Чинийхээ барааг холоос ч болов харахад
Цэв хүйтэн тэнгэрт нар мандах шиг болдог
Арван тавны сар дэрэн дээр минь туяарахад
Амьдрал заримдаа үлгэрээс ч гоё байдаг


Энэ хорвоо ямар гайхалтай юм вэ? Цааш унших...

2008-07-09

Томилолтоос ирсэн тэмдэглэл

За эрдэнэт ороод ажилаа бүтээчээд өчигдөр шөнө нэг цагт ирлээ. Сайхан ногоон байнаа. Наадам нь өнөөдөр болох гээд эрдэнэтээр нэг хөл хөдөлгөөн болж байна. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан нутаг. Нэг гайхалтай ч гэх юм уу? сонин юм нь юу вэ? гэхээр наашаа гарахын өмнө хоолонд ороод сууж байтал хэдэн охин бас хоол идэх гээд ороод ирлээ. Гэтэл араас нь ээ бурхан минь ТАМТАЙ ӨНДӨР ОХИН хаалгаар нь тонгойгоод ороод ирдэг байнашдээ. Хамт явсан ажлын залуу бид 2 мэл гайхаж байгаан хэхэхэх. Зургын аппараттай байсан бол хамт зургаа авхуулахгүй юу гэж яриал суулаашдээ. За уг нь их юм үзэж харна гэж бодож байсан боловч ажил ихтэй жаахан яаруу явсан болхоор нээх сайхан үзэж амжсангүй. Урьд нь нэг очихдоо шөнө очоол үүрээр эргээд гарсан юмөө. За өнөөдөр орой чинь гэрлүүгээ явна гэж байгаа. Хариж сайхан 2 хоног амарнаа. Сайхан наадаарай миний монголын зовхи нь өөдөө ард түмэн, найз нөхөд, аав ээж минь. Гэрлүүгээ урагшаа. Хариагүй их уджээ. Цааш унших...

2008-07-07

Эрдэнэтрүү хоёр хоног томилогдлоо гэж

За тэгээд эрдэнэт нэг орох ажилтай болсон бөлгөө. Дээр үед нэг ажилаар очихдоо орой очоод үүрээр гараад ирж билээ. Сайн үзэж чадаагүй юмпаг. Одоо очиж хоёр хонох болхоор нэг сайхан танилцанаа. Магадгүй Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт орчих ч юм бил үү. Кэкэ за тийм ч юм байхгүй бидээ.


Үлдсэн насны амьдралынхаа бараг тэн хагасыг ажил энэ тэр гэсээр байгаад Улаанбаатартаа л үдэх бидээ. Гэхдээ тэгэж гиеүрлийн дээд болохгүйн тулд бас өөрийгөө хөгжүүлэхийн тулд удахгүй дахиад сурнаа. За ер нь бичих юм овоо их болсон юм шиг байна. Эргэж ирээд нэгэн сайхан нартай өдөр үргэлжлүүлэн бичмой. Сайн уу? Эрдэнэт минь. үргэлжлэл бий!!!! Цааш унших...

2008-07-03

Ажлаас гараал дахиал ажилд орлоодоо

Сайн байцгаана уу? Интернэтээр гэгч том ертөнцийн хаа нэгэн буланд суугаад өнөөдрийн тэмдэглэлийн минь уншиж суугаа миний найз, хамаатан, хамт ажилладаг хүн эсвэл бүр танихгүй хэн нэгэн таньд энэ өдрийн мэнд хүргэе!!! Гадаа нартай сайхан өдөр байнаа. Жаахан зав гарган энэхүү блогоо хөтлөж сууна. Саяхан болтол мэссэнжэрт байнга амьдарч байсан тэр үе дуусгавар болжээ. кэкэкэ. Шинэ газар, шинэ ажил, шинэ албанд томилогдоод ажил ихтэй завгүй байгаа болхоор бодох нь ч ховор байнаа. Би гэдэг хүн өчигдөр тушаалаа гаргуулж албан ёсоор ажилдаа орлоо. За энэ ч яах вэ байдаг л зүйл. Гэхдээ гурван сарын дараа жинхэлтэлээ нэлээд юм үзэх нь дээ. Одоогоор орсон ажлынхаа талаар хэлээд байхад эрт байна. Гэхдээ би мэдээллийн технологоор тэр дундаа сүлжээний инженер гэдэг мэргэжлээр төггсөн болхоор энэ чиглэлээрээ ажиллах хүсэл их байгаа боловч зайлшгүй систем администраторлуу орох хэрэгтэй болчлоо. Одоо хашиж эхлэж байгаа ажил маань Мэдээллийн системийн аюулгүй ажиллагааны администратор гэдэг урт цол гуншинтай. Гэхдээ таг мэдэхгүй ажилаа хийх гэж байгаа биш болхоор нэг их санаа зовохгүй байнаа. Яваандаа мэдэхгүй чадахгүй сурах шаардлагатай зүйлс их л гарч таараа тэр бүгдийн ард гарахын тулд хичээх л үлдэж байнадаа. За тэгээд хийж байгаад албан ёсоор ажилаад ирхээрээ та бүхэнтэй санаа бодол, жаргал зовлонгоо хуваалцнаа. Цаг заваа үрэн бяцхан блогт минь хэдэн хором саатсан таньд баярлалаа.

Цааш унших...

2008-06-25

Өнөөдөр ажлын сүүлийн өдөр

Гадаа нар төөнөөд сайхан өдөр болж байна аа. Хийж байсан ажилаа хүлээлгэж өгөх сүүлийн өдөр. Анх ажилд орохдоо ямар их догдолж байсан гээч. Гарахад харин жаахан гунигтай юмаа. Гэхдээ би харамсаж байна гэж хэлээгүй шүү. Сайхан хамт олонтой байсан болхоор л тэгэж байгаа юм аа. Гэхдээ дахиал шинэ хүн болоод шинэ хүмүүсийн дунд удахгүй орж ажиллана. Гэхдээ цаашид хөгжих маш их боломжтой учраас хийх хүсэл их байнаа. За тэгээд хуучин ажилаасаа ял хийж байсан юмшдээ л нэг зөөврийн компьютерийн өртэй саллаадаа. Гэвч яах вэ? эндээ байлаа гээд төлчих биш кэкэ. Хамт сайхан нөхөрлөж, инээж, гуниглаж, баярлаж байсан хамт олондоо та нараас би их юм сурсан шүү гэж хэлмээр байна. Хөвөх далай мэт энэ их амьдралын замд мэргэжлээрээ ажил хийхэд хамгийн сайханаар туслаж байсан та нартаа баярлалаа. Норжмаа, Эбо, Ганчулуун, Бурмаа гээл бусад нь нэр нь ороогүй байна гэж битий гомдоорой жаахан залхуурчихлаа найзуудаа. Мэргэжлээрээ ажиллах ямар сайхан байсан гээч.


Байгууллага хамт олон энэ бол хүн төлөвшиж болох хамгий сайхан орчин юм байна. Та нартаа бүгдэнд нь баярлалаа. Цааш унших...

2008-06-18

Галт үнэгийн шинэ хувилбар албан ёсоор гарлаа

Firefox буюу бидний хэлж заншсанаар Галт үнэгний сүүлийн хувилбар болох Firefox-3 албан ёсоор гарчээ. Энэхүү хувилбар нь нэлээд удаан хугацааны дараа гарч байгаа боловч маш их туршигдаж байж гарч ирж байгаа бөгөөд би ч гэсэн яг одоо энэхүү хөтөчийн сүүлийн хувилбарыг ашиглан блогоо бичиж сууна. Та бүгд сайн мэдэж байгаа Галт үнэг нь Mozilla Corporation-с хөгжүүдэг үнэгүй ашиглаж болох вэб хөтөч билээ. За тэгэхээр шинэ Галт үнэгт маань дараах шинэ нэмэлт боломж болон хамгаалалтууд оржээ.


1. Та өөрт таалагдсан сайтын хаягаа маш амарханаар bookmark-даа хийх боломжтой болсон. Энэ нь хэрвээ та уг хаягыг урьд нь нэмж байгаагүй бол bookmarks дээр дархад шууд нэмэгдэх болно.
2. Сайт үзэхдээ ZOOM хэрэглэх буюу хэмжээг нь дурын хэмжээгээр харах боломж
3. Шинэ төрлийн нэмэлтүүд ашиглах боломж илүү сайн болсон
4. Санамсаргүй болон хаагдсан сайтуудыг эргүүлэн сэргээж нээх ажиллгаа нь хурдан болсон
5. Download manager нь илүү уян хатан болсон.
6. Нэмэлтээр суулгаж болох нэмэлт тоноглолууд нь илүү боломжын бөгөөд бусад төрлийн багажнуудаас нэмж ашиглах боломжтой.
7. Password manager нь сайжирсан
8. График орчин илүү сайжирсан бөгөөд CSS-н дүрслэл сайжирсан ба зурагны өнгөний дүрслэл сайжирсан байна.
За тэгээд маш их хүлээгдэж байж гарсан болхоор хүмүүс туршиж үзнэ биздээ. Дараах холбоос дээр дарж өөртөө хэрэгтэйгээ ЭНД ДАРААД татаад авна биздээ. Цааш унших...

2008-06-13

Зорилгын утгыг асуух нь юу вэ?

Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гэж нэг сайхан үг байдаг байхаа. Амьдралд хүн юу эсийг хийж бас алдаж эндэх вэ. Хүн болгон адилгүйн утгаар бодвол хүсэл зорилго гэгч нь гагцхүү хэн нэгэн хувь хүн Баттогтох ч юм уу? эсвэл та ч байж болох сэтгэлийн хүсэл зорилгын нэгээхэн хэсэг юм шигээ. Хүний өмнөө тависан зорилго одоо биелэхгүй ч магад амьдрал тэмцлийн замын аль нэгэн уулзвар дээр тэрхүү зорилготойгоо нүүр тулан яахаа бодох цаг зайлшгүй ирнэ гэдэгт би яагаад ч юм итгэдэг юм. Амьдрал санасанаар болдгүй гэж хүн бүхэн яридаг ч хэрхэн зүглэх нь миний эсвэл таны л мэдэх хэрэг шүүдээ. Үүгээрээ юу хэлэх гээд байнаа гэхээр цаг нь болоогүй бол санаагаа нууж зорилгоо ухаарах хэрэгтэй гэж хэлэх гэсийн. Тиймдээ ч Зорисон зорилгоос буцаах зам мянга байдаг Харин зорилгодоо хүрэх зам ганц байдаг гэж хэн нэгэн хүн хэлсэн болов уу? Тэгээд энэ асуултыг асуусан найздаа бодох хэрэгтэй шүү гээд нэгэн жижхээн шүлэг зориулая.
Хүмүүн заяаг олж ховоод чамайг ирэхэд хэн баярлав
Хөрстийг таниж ядан хоёр хөл дээрээ тэнцэхэд чинь хэн түшив
Хэнээ таниж ядан хэдэн үг унагахад чамтай анх хэн ярисан вэ?
Хоёр алаг нүдэнд чинь хэн хамгийн дулаахан харагддаг байсан бэ?
Чи мэдэх үү анд минь
Хоёр ясөө хувааж төрүүлсэн эжий чинь баярлаж байсан юм анд минь
Хүүгээ таслаж амилуулсан эжий чинь эндэх вий гэж чамайг түшсийн
Хэлээ булталзуулан чамайг бувтнахад эжий чинь бүүвэйн дуу аялсан шүү андаа
Хүсэл зорилго нь бүү унтраасай гэсэндээ эжий чинь чамайг дөлгөөхөн хардаг байсын
Чи мэдэх үү анд минь
Сайнтай муутай хорвоод чи хэний нэрийг хэлэхдээ хамгийн ихээр омогшдог вэ?
Санаа оноо хоёрыг чинь хэн чиглүүлж хорвоог таниулав анд минь мэдэх үү?
Сайн сайхан явахдаа чи хэний нүүрнээс аз жаргалыг мэдэрдэг вэ?
Санасан бүхнээ бүтээх зоригыг хэн чамд өгсныг анд минь нэг удаа бодов уу?
Чи мэдэх үү анд минь
Нартад чи нэрээ дуурсгах дуудуулах тоолонд чамаар аав чинь бахархдийн
Нэг л амьдрах хорвоод хангай шиг түшигтай байх ухааныг аав чинь заасан андаа
Намар оройн хяруунд аавдаа нэг очоод үнсүүлээрэй андаа чи тэгэхэд жаргал мэдэрнэ
Нэгэнт эхэлсэн ажилаа дуусгах тэр л нандин чанарыг чи ааваасаа авсан шүү
Чи мэдэх үү анд минь
Хорвоогийн эгэл тоосон дундаас чи хэнийг түшихээ мэдэх үү?
Хамгийн үнэтэй зүйлсээ олж авахад чамд хэн туслах вэ? андаа
Харанхуй ч юм шиг санагдан амьдралд хааяа бүдчих цагтаа чи хэнийг дурсдаг вэ?
Хормын төдийд чамайг аз жаргалтай болгох хүчийг чи хэзээ мэдэрсэн вэ?
Чи мэдэх үү анд минь
Андын тангараг шүтсэн нөхөд чинь чамайг амьдралын замд хаяахгүй ээ
Ахиад алдахгүй байх сэтгэлийн тэнхээг чи андуудаасаа сурна итгэж болно
Амьдалд хүрч болох тэр оргил өөд мацахад андууд чинь зориг нэмнээ
Андын хувьд чамд би зөвлөх гэсийн зорилго чинь цээжийг чинь дэлсэх үед ухаарна
Магад санасан болгоноо би шүлгээр өгүүлэээд байж болох ч хүн чи, та, би нэг л амьдардгыг мэдэх толгой учраас чи юу хүсч мэдэрмээр байгаа бол чамд гүн цэнхэр шөнө, гиеүүрч хулжсан нойр чинь хэрэг болноо андаа. Цааш унших...

Эмэйл хаяг гэж юу вэ

Жишээ нь дараах эмэйл хаяг байна.

bataa@msuljee.net

Энэ хаяг нь хоёр хэсгээс тогтож байна.

Хэрэглэгчийн нэр(bataa)

Хэрэглэгчийн эмэйл хаяг бөгөөд энэ нь msuljee.net эмэйл сервертэй харилцах түлхүүр нь болдог.

Домэйн нэр(@msuljee.net)

Энэ бол таны бүртгэлтэй сервер бөгөөд таны интернэтд хандах боломжыг олгодог. Домэйн нь дээр дурдсанчлан өөр өөр байх боломжтой бөгөөд жишээ нь: mcs.com, magicnet.nm

Хэрвээ хэрэглэгч эсвэл компани нь өөрийн домайн бүртгүүлээгүй бол өөрсдийн хэрэглэж байгаа Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчийн (ISP) домэйнийг ашиглах боломжтой. Жишээ нь: magicnet.mn, mobicom.mn, ulusnet.mn гэх мэт байж болно.
Хэдийгээр энэ нь бага үнэтэй домэйн нэрийн бүртгэлийг санал болгодог боловч та ямар ч үед зөвхөн тухайн Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчийн
(ISP) домэйнийг л хэрэглэх хэрэг гардаг. Эмэйл хаяг бол таныг интернэт хэмээх агуу том ертөнцөд хөтлөх бас нэгэн гайхамшигтэй боломж бас технологийн дэвшил, дэлхий ертөнцөөс хоцрохгүй байх нэг боломж юм.

Цааш унших...

Домэйн нэрнүүдийн талаар

Домэйн нэрүүд нь “Local.Office.A” , “Local.Office.B” , “New.York.Office” гэх мэт олон янз байдаг. Эдгээр нь компанийн хувьд энгийн сайхан боловч энэ нь интернэтд ямар нэгэн мэдээлэл өгч чадахгүй. Хэдийгээр энэ нь тухайн домэйн нэрийн систем нь ямар нэг мэдээлэл өгч чадахгүй боловч цорын ганц давтагдашгүй хаягыг үүсгэх боломжтой. Мөн өөрийн домэйнаа өргөтгөн дэд домэйнууд үүсгэж болох бөгөөд жишээ нь: “New.York.Office” домэйнд багтсан дэд домэйнууд болох “ny.office.company.com” домэйны хувьд bataa@ny.office.company.com гэх мэт хэрэглэгчдийг үүсгэн эдгээр хэрэглэгчид нь энэхүү бүртгэлээ ашиглан эмэйл илгээх болон хүлээн авах боломжтой. Хэрвээ та дээрх эмэйл хаягыг сайн тогтоож зөв бичиж явуулах юм бол өөр буруу хүнд илгээсэн шуудан чинь очих болно.

Жишээ нь: bataa@office.company.com гэх юм бол тухайн компанийн ерөнхий домэйн дээрх үүсгэсэн хэрэглэгчрүү эмэйл маань чиглүүлэгдэх болно. Хэрвээ таны домэйн хаяг чинь “com” гэсэн өргөтгөлтэй байх юм бол үүнийг тодорхойлох эсвэл байрлалыг нь тогтооход энгийн хялбар бөгөөд энэ төрлийн домэйн нэр нь дээд түвшинийдомэйнүүд хэмээн тооцогддог. “com” нь “COMmercial organization” гэсэн үгний товчлол бөгөөд анх амеркийн компаниуд хэрэглэж байсан бөгөөд одоо өөр хүссэн байгууллага, компаниуд хэрэглэж болно. Гэхдээ интернэтийн үйл ажиллагаа нь цорын ганц гэсэн зарчмаар явагддаг учраас таны хүссэн нэртэй домэйн хаягыг хэн нэгэн хувь хүн эсвэл өөр байгууллага авсан бол та өөр нэртэй домэйн хаяг сонгохоос өөр аргагүй эсвэл тухайн домэйнийг эзэмшигчээс нь дахин худалдаж авч хэрэглэж болох юм.

Бусад төрлийн дээд түвшиний домэйнүүдэд дараах домэйн хаягууд ордог.

GOV

Government

ORG

Үгүйn-Profit Organisation

EDU

Education Establishment

Саяхан эдгээр дээд түвшиний домэйнүүдэд шинээр хэд хэдэн төрлийн домэйнүүдийг нэмсэн бөгөөд эдгээр нь нээх өргөн хэрэглэгддэггүй. Эдгээр нь: firm, store, web, arts, rec, info, nom болно.

Бусад улс орнуудын сүлжээнд хоёр үсгээс тогтсон домэйн хэрэглэдэг бөгөөд дараах хэлбэртэй байна. Энэ нь тухайн улс бүр өөр өөрийн гэсэн домэйнтэй байх боломжыг олгодог бөгөөд манай монгол улсын хувьд “MN” гэсэн домэйнийг эзэмшдэг билээ.

MN

Mongolia

UK

United Kingdom

JP

Japan

GM

Gambia

AQ

Antarctica

RU

Russia

Эдгээр дээд түвшиний домэйнүүдээс гадна бас энгийн “Company” буюу “co” гэсэн болон хоёр өөр домэйнуудыг хослуулан хэрэглэх нь бусад газар орнуудад нэлээд өргөн болоод удаж байна. Жишээ нь:

open.gov.mn

Монгол Улсын Засгийн Газрын сайт

msc.co.mn

Монголын MSC group-н сайт г.м

Цааш унших...

Эмэйл ямар ашигтай вэ?

Эмэйл нь бизнэсийн байгууллагуудын интернэтд холбогдох болон түүгээрээ дамжуулан ашиг олох болон үйл ажиллагаагаа сурталчилах нэг сайхан арга хэрэгсэл болоод байна. Энэ нь дэлхий даяар байгаа хүмүүст мэдээллээ хүргэх энгийн бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Америкийн Нэгдсэн Улсад дотоодын телефоны ихэнх хэсэг нь үнэгүй байдаг ба энэ нь мэдээллээ алс хол зайд үр ашигтай дамжуулах сайхан боломж байдаг. Эмэйлийг хэрэглэснээр телефон утасныхаа тооцоог мэдэгдэхүйц багасгаж болно. Ихэнх тогтвортой ажиллагаатай арилжааны байгууллага нь эмэйл үйлчилгээг маш ихээр ашигладаг. Эмэйл нь уламжлалт цаасаар дамжуулдаг шуудангийн үйлчилгээтэй системтэй ерөнхийдөө адилхан. Эмэйл шууданг илгээснээр ямар ч цаг хугаанд байсан дэлхий хаана ч ямар ч байгууллагад ажиллаж байсан хамаагүй ажилчин, группын болон бусад хэсэг бүлгээрээ ажилладаг хүмүүс илгээгчийн шууданг хүлээн авч унших боломжтой юм. Шуудан нь явсан болон зөв хүндээ илгээгдсэний баталгаа бол тухайн шуудан очсон хүнээс хариу ирэх эвсэл эх хувь нь таны компьютер дээр хадгалагдан үлдсэн байдал юм. Хүлээн авагч нь таны илгээсэн тэдгээр эмэйлүүдийг цуглуулах эсвэл ангилан хадгалж авах боломж байгаа нь бас нэгэн давуу тал юм. Гар утас хэрэглэгчид нь мөн таны илгээсэн эмэйлүүдийг үзэх эсвэл дурын газар орон байрлалаас эмэйл үйлчилгээндээ хандах боломж нь нээлттэй болсон. Хэн нэгэн таньд эмэйл илгээсэн бол та энэ дэлхийн хаана ч явж байсан нууц үг болон хэрэглэгчийн бүртгэлээ ашиглан эмэйл үйлчилгээнд нэврэн шалгаж болно. Гол санаа маш энгийн бөгөөд нөхөрсөг ба хүсвэл та өөрийн эмэйл шуудангуудаа хадгалахгүй эсвэл өөр төрлийн компьютерийн сул зайтай хэсэгт хуулж үлдээж болох юм. Цааш унших...

2008-06-09

Үнэн тас дуу байна аа айн.

Хамт ажилладаг нэгэн Норжмаа гэдэг бүсгүйн компьютер дээрээс сонсоод маш ихэд таалагдсан тул блог дээрээ тавиж над шиг сонсож амжаагүй яваа нэгэнд нь сонсогдог гээд тавичихлээ. Бас үгийг нь plugn болгоод хийчий. Нэгэн бүсгүй энэ тэр гээд биччихээр ууралчих байхдаа кэкэ. Санаа үнэндээ нийлдэг жинхэнэ элдэв аашгүй сайхан монгол бүсгүй байгаа юмаа. Ярилцахад хүртэл амар гээч, гэхдээ мэдээж зөрүүд зөн гэж байлгүй яахав кээкэк. За үг олдож үхэр холдлоо дуугаа хийчий.




Apologize lyrics

I'm holding on your rope,
Got me ten feet off the ground
I'm hearin what you say but I just can't make a sound
You tell me that you need me
Then you go and cut me down, but wait
You tell me that you're sorry
Didn't think I'd turn around, and say...

It's too late to apologize, it's too late
I said it's too late to apologize, it's too late

I'd take another chance, take a fall
Take a shot for you
And I need you like a heart needs a beat
But it's nothin new - yeah yeah
I loved you with a fire red-
Now it's turning blue, and you say...
"Sorry" like the angel heaven let me think was you
But I'm afraid...

It's too late to apologize, it's too late
I said it's too late to apologize, it's too late

It's too late to apologize, it's too late
I said it's too late to apologize, it's too late
It's too late to apologize, yeah
I said it's too late to apologize, yeah-
I'm holdin on your rope, got me ten feet off the ground... Цааш унших...

Эмэйл сервер гэж юу вэ?

За танд эмэйл уншиж бичих боломж олгодог email client программ байлаа гэхэд, тэр программ чинь ямар нэгэн email server-т холбогдох хэрэгтэй болно. (харин Hotmail, Yahoo гэх мэт vнэгvй вэб эмэйл vйлчилгээнvvд бол цаад компанийхаа серверийг хэрэглэж байгаа гэсэн vг). Интернэтэд холбогдсон компъютерт тусгай программ хангамжыг суулгаад server болгон ашиглаж болно. Ингэвэл бусад хvмvvс энэ компъютер луу хандаж ямар нэгэн мэдээлэл авах боломжтой болно.

Эмэйл сервер бол эмэйл шуудангуудыг бусад үйлчлэгч эсвэл өөр серверүүдийн хооронд дамжуулах болон хадгалах ажиллагааг хэрэгжүүлж ажлын голыг нугалдаг. Мэйл сервер нь хадгалах зай болон хэрэглэгчийн шуудандаа хандах дүрмийг тодорхойлох мөн хэрэглэгчдийн жагсаалт бас холболтын модулиудаас тогтдог.

Хадгалах зай нь дотоод хэрэглэгчдийн шууданг хадгалах бөгөөд шуудангуудыг бусад газруудруу дамжуулан өнгөрүүлэх ба тэдгээрийг түр зуур хадгалах үйлчилгээтэй. Энэ нь ихэвчлэн энгийн өгөгдлийн сангийн мэдээлэл байдаг. Бүртгэгдсэн хэрэглэгчдийн илгээх гэж байгаа шуудангуудыг аюултай эсвэл сэжигтэй гэж үзвэл серверийн эзэмшигч нь явуулах эсэхийг нь шийдэж болно. Жишээ ямар нэгэн хэрэглэгч нь тусгай хаягт болон компанид шуудан илгээж болох эсэхийг шийдэж болно.

Хэрэглэгчдийн жагсаалт нь эмэйл серверийн өгөгдлийн санд бүртгэлтэй байгаа хэрэглэгчдийн байрлал болон хоорондын холболтыг хангадаг.

Холболтын модуль нь шуудан зөв дамжигдсан баталгаа болон бусад эмэйл үйлчлэгчид болон серверүүдийн хоорондын холболтыг хангах харилцааг зохицуулдаг.

Эмэйл серверийн гол шаардлага нь программ, модулиудыг суулгаж ашиглахад амар байх явдал байдаг. Хэрэглэгчид заримдээ эмэйл серверийн зохион байгуулагчруу тэдгээрийн хэрэглэгчийн жагсаалтанд бүртгэлтэй хэрнээ дээрх үйлчилгээг дэмжихгүй байна хэмээн гомдолдог. Ихэнх мэйл серверүүд нь гаднаас хэвийн үйл ажиллагааг нь хангахад зориулагдан тохируулагдсан байдаг. Энэ нь заримдаа шуудан илгээх болон бусад зарим үйл ажиллгаанд саад болох эсвэл ийм байдал үүсч болзошгүй нөхцлийг урьдаас тогтоосон байдаг.

Ихэнх эмэйлийн хувьд хэрэглэгчид төдийлэн мэдээд байдаггүй зүйл бол эмэйлийг хэрхэн дамжуулж байгаа болон түүн дээр ажиллаж байгаа протоколууд юм. Мөн зарим хэрэглэгчид эмэйлийг хаана хадгалагдаж байдаг талаар муухан төсөөлөлтэй байдгаас эмэйл нь байнга л байж байдаг зүйл мэт санадаг. SMTP, POP3 болон IMAP протоколууд нь маш нарийн ажиллагаатай учраас э-мэйл шуудангийнхаа толгойн хэсэгт дараах хэд хэдэн чухал шаардлагатай мэдээллийг агуулж дамжуулдаг.

· Server IP – Серверийн IP хаяг

· Client IP – Харилцагчийн IP хаяг

· Server Port – Серверийн портын дугаар

· Client Port – Харилцагчийн портын дугаар

· E-mail protocol ID – Эмэйл протоколын дугаар

· E-mail Sender – Эмэйл илгээгч

· E-mail Recipient List – Эмэйл хүлээн авагчын жагсаалт

· Total Recipient Count – Нийт хүлээн авагчын тоо

· Message ID – Шуудангийн дугаар

· Status – Төлөв байдал

Эдгээр нь тухайн эмэйлийг хүлээн авах ёстой хэрэглэгчийн эмэйл сервер хүртэл үнэн зөв дамжигдах хүртэлх бүх л мэдээллийг сүлжээний түвшин бүрд дамжуулахад маш чухал байдаг. Энэ эмэйл нь хүлээн авах хүний хувийн шуудангийн хайрцагт хүрч хадгалагдах болон тухайн шууданг ирсэн эсэхийг шалгах хүртэл нэлээдгүй олон эмэйл серверийг дамжин өнгөрөх бөгөөд тэр хэрээрээ мөн эрсдэлд өртөх магадлал нь өсдөг. Иймээс эмэйл сервертэй албан байгууллага Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчид бүгдээрээ тэдгээрийн нууцлалын асуудал дээр маш их анхаарч ажиллах хэрэгтэй болдог.


Цааш унших...

Эмэйл үйлчлэгч гэж юу вэ?

Магадгvй та єнєєдєр хэд хэдэн найзаасаа эмэйл хvлээж авсан бизээ. Тэдгээр захиагаа vзэхдээ та ямар нэгэн тєрєлийн email client (эмэйл vйлчлэгч) хэмээх программ хангамж хэрэглэсэн байгаа. Олон хvмvvс Microsoft Outlook, Outlook Express, Eudora, Pegasus, Thunderburd гэх мэт email client (stand-alone) программ хэрэглэдэг, мєн Hotmail, Yahoo гэх мэт vнэгvй эмэйл хэрэглэдэг хvмvvсийн хэрэглэдэг email client нь вэб хуудас байдалтай байна. Аль ч тєрлийхийг нь хэрэглэсэн байлаа гэсэн email client-vvд нь дараах vндсэн vvргvvдийг гvйцэтгэдэг.

- Таны шуудангийн хайрцаганд (mailbox) байгаа захиануудын гарчиг, хэнээс ирсэн, хэзээ ирсэн гэх мэт мэдээлэлийг буюу ер нь ирсэн захиануудын header (толгой) хэсэгvvдийг жагсаалт байдалаар vзvvлнэ.

- Дээрхи жагсаалтаас та уншихыг хvссэн эмэйлаа сонгон бvтэн эхийг нь унших боломжтой.

- Та шинэ захиа бичиж, илгээж болно.

- Мєн ихэнх email client-vvд танд явуулж буй захиандаа хавсралт (attachment) маягаар текст бус тєрєлийн мэдээлэлийг дамжуулах боломжийг бас олгодог.

Үйлчлэгч нь голдуу энгийн тэкст бичигч болон хаягын дэвтэр, архивийн хэсэг, холболтын хэсгүүдээс тогтож байгааг та харж байна.

1.4.1 Тэкст засварлагч

Тэкст засварлагч нь шуудангийн биеийг бүтээх болон голдуу шуудангийн бичсэн биеийг хэлбэржүүлэхэд ашиглагддаг. Мөн шууданд файл болон баримтуудыг хавсаргаж явуулах зэргийг хариуцдаг. Жишээ нь: диаграмм болон схемүүдийг эмэйл шууданд хавсаргах мөн ирсэн эмэйлүүдийн ажиллагааг удирдах процесс болон тэдгээрт хариу илгээх гэх мэт.

1.4.2 Хаягын дэвтэр

Хаягын дэвтэр нь мэдээж тэдгээр эмэйлүүдийн хаягыг хадгалахаас гадна тэдгээрийн энгийн хэлбэрт оруулах болон хаягын алдааг засах боломж олгодог.

1.4.3 Архивийн хэсэг

Архивийн хэсэг нь тэдгээрийг хадгалах болон илгээсэн ба хүлээн авсан эмэйлүүдээс хайх ажиллагаа ба устсан шууданг энгийнээр сэргээхэд ашиглагддаг. Мэдээж эдгээр эмэйл үйлчлэгч программуудад нь бодит харилцаа холбоонд хамгийн энгийнээр ашиглагдахын тулд эмэйл сервер хэрэгтэй.

Цааш унших...

Хэн нэгэнд нь хэрэг болох юм уу?

Ойрд ер нь жаахан завгүй байсан болхоор хааяа бичхээрээ бодлын ертөнцөө нээсэн байна. Дээр үед хэлж байснаараа эмэйлийн талаар багахан цуврал бичхээр шийдлээ. Магад хэн нэгэнд нь хэрэг болж болох юм. Энэ сэдвээр дипломын ажилаа хийсэн боловч ажил энэ тэр гээд сайн дуусгаж чадаагүй ороод хөөрхөн хэдэн оноо алдсан бөлгөө. кэкэк за олон үгээр яах вэ? ажилдаа ормой.

Оршил

Эмэйл гэж юу вэ?

Эмэйл нь богино хугацаанд дан тэкст мэдээллийг бусад хэрэглэгчийн компьютерийн систем болон ямар нэгэн компьютерийн сүлжээг ашиглан илгээх бөгөөд түүнийг хүлээн авагч нь төвөггүй уншиж чадна. Эмэйл хэрэглэгч нь хувийн эмэйл системээс бүрддэг бөгөөд эмэйл серверийн систем нь зөвхөн илгээсэн болон ирсэн эмэйлийг ямар нэгэн эмэйл хэрэглэгчийн программ хангамжыг ашиглан эмэйл хайрцаг эзэмшигчид нь үзүүлдэг. Єнєєдєр эмэйл нь интернэтийн сvлжээнvvдэд хамгийн их ачаалал vvсгэдэг программ хангамжуудын нэг. Ер нь жирийн захиаг бодвол хурдан, хямдхан гээд олон талын давуу талтай билээ. Интернэт өргөжин тэлэхийн хэрээр үйлдвэрлэгчид нь өөрийн гэсэн эмэйл системийг интернэтд холбон маш чадварлагаар шуудан дамжуулахаас гадна дотоод сүлжээндээ ашиглаж байна.

Энэхүү дүр төрх нь программ хангамжаар дотоод шуудангын стандартад хөврүүлэн интернэтээр дамжуулах чадвартай байдаг илүү тохиромжтой сайшаалтай юм. Энэ систем нь нийтээр байгуулан ашигласан хамгийн урт эмэйл дамжуулах болон дэлхий нийтээр интернэтд эмэйлд хандах хамгийн бага асуудалтай арга юм.

Интернэт хөгжиж эхэлсэн цагаас хойш нийтээр хэрэглэдэг системүүд маш түгээмэл болсон нь ихэнх бизнэсийн байгууллагууд интернэтийн стандартаар дамжуулан дотоод майл үйлчилгээг хийж эхэлсэн. Энэ нь хямд үнэтэй бөгөөд худалдаалагчид нь эмэйл үйлчлэгчийн программ хангамж эсвэл бусад төрлийн техник хангамжын орчингуудаас сонгон мэдээллийн технологийн зохицуулалт хийх боломжтой байдаг.
Цааш унших...