2008-09-16

Би төвлөрч чадахгүй байна

Хүний амьдрал яасан сонин бас хачин юмдээ. Хүн хийхгүй гэснээ хийж авахгүй гэснээ авч чадахгүй гэснээ чадаж нөгөө давахгүй гэсэн даваагаар ес давна гэдэг ч хоосон үг биш юм аа. Ойр ажил ихтэй байгаа боловч нэг л амжсан юм байхгүй байгаад байхын. Санаа бодол нэг л төвлөрч өгөхгүй байх шиг байна. Элдэв юмаар өөрийгөө сатааруулж завгүй ажилаар булсаар байтал би ч өөрөө хэн болоод байгаагаа бараг мэдэхээ байж байх шиг. Андын тангараг шүтэж амьдрах итгэл надад байдаг шиг хүнд итгэх итгэл бас байдаг. Өчигдөр орой нэгэн андаас минь амьдралд гутарсан хийгээд амьдрах хүсэлгүй байгаагаа хэлээд эцэст найзууддаа хайртай хэмээн нэгэн жижхээн захиа бичээд хараал идсэн мобикомын сүлжээгээр миний гарт байдаг тоосгоны дугаарын цуглуулж хийгээд явуулчиж. Гайхсан би гэдэг хүн юун учрыг бодох манатай аймаар юм бодоол хариу залгадаг юм байгаа бидээ. Гэтэл анд харин уух уу гэж байна. Удаан дуугарсангүй уулзсангүй байж байгаад зүрх авчих шахам гараад ирсэн хүнийг тэгэж хэлхээр үнэндээ баярлсан боловч зөрүүд, гомдсон зан хөдлөөд үгүй гээд хэлчихлээ. Гайхаад Оогийд хэлсэн чинь би их гуйсан одоо л ойлгож байгаа юм бол ямар хулчгар юм бэ? өөрөө хэлнэ биз гэж байна. Үнэндээ юм болуул Жагаа бид л уурлаад муудалцчихдаг байсан чинь Оогий бас уурлаж бас гомджээ. Алсад одсон тэр сайхан нөхөрлөл үерхэлийг өнөөдөр төсөөлөхөд андын дайтай андууд явжээ. Автобусны 200 төгрөгөө надаа өгчөөд 4 замаар дамжаад дэнжийн мянга алхаж байсан тэр үе хайчсан бэ? Үл ойлголцолыг зугатааж нуугдаж давж болох ч эцсийн үр дүн хэнд хэрэгтэй юм. Адилхан л жаахан амьдралын нэгээхэн буланд шигдсэн хадаас бидээ. Завгүй, найзгүй, мөнгөгүй, итгэх итгэлгүй байх нь сэтгэлийн угт хурсан бөөн хар юмны хаана ч хүрэхгүй юмшиг байна. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ гэхдээ тэр бүгдийг ухаалагаар даван туулж өөртөө хэрэгтэй тэр л замыг олж авахад би ганцаараа даанч хүчин мөхөсдөх юм. Саяхан андуудыг гэртээ цуглуулж хоол хийж идээд жаал ярилцалаа сайхан байлаа. Гэхдээ л орон зай ямар их сул байсан гээч тэр жаахан өрөө дүүрэхгүй юм бил ээ. Сүүлдээ яаг юу бичих гээд байгаагаа ч ойлгохоо байгаад байх шиг. За болий өдөр шөнөгүй завгүй ширтэх компьютерээ унтраагаад харих минь........

3 comments:

Anonymous said...

уншаад байхнээ яг надтай адил санагдлаа. хүн чинь тэгээ сэтгэл зүрхтэй амьтан болохоор аргагүй юмаа. залуучууд зовох, наргих үедээ архиар л битгий хачир хийж байгаасай.
Johny -s

Anonymous said...

Biy biyndee xezee boltol tuniraj yavaxiin bee.zugeer l nuur nuuree xaraad uulzaach dee,tegeel nex usvur nasnii xuuxduud shig eeljleed zaxia bicheel suuxiin, xen xen ni bardam zantai, bas zoruud ...sxan noxorlol chini nuraxad oirxon bolson bn shuu dee, tuxtai sxan yariltsaa l gey dee nzuudaa

Anonymous said...

ууж болохгүй