2008-08-30

Үхэж үл болно кино үзээд ....


Өчигдөр Үхэж үл болно Чингис хаан киног үзлээ. Үнэхээр тасархай кино болсон байна шүү. Чингис хаан болон түүний анд Жамух нарын хоорондын зөрчил болон монгол ахуйг үнэхээр сайхан гаргасан байна. Жүжигчид нь жаахан хөгшидсөнөөс биш сайхан тоглжээ. Аргагүй чадварлаг байна. Үүнээс юу нь ингэтлээ таалагдаваа гэхээр Жамухын хэлж байгаа үг үнэхээр тухайн үедээ үнэхээр үнэн үг байсан мэт санагдлаа.

Би Тэмүүжиний нөхөр мэт дайсан
Дайсан мэт нөхөр нь явна
Үнэхээр анд болсоны тангараа хувь заяаны эрхээр эвдсэн ч энэ хоёр хүн эцсийн хойчид ямагт анд гэдэгээ санаж нэгнээ уучилж боломж олгож байсан. Энэ ямар нандин чанар бас сайхан нөхөрлөл вэ?

Тэгээд бас сүүлд баригдаад ирэхдээ Чингис хааны би чамайг уучиллаа гэхэд

Миний анд намайг уучилж болох ч
Монголын төр намайг уучилахгүй
Үнэхээр хийсэн юмныхаа арыг дааж чаддаг зоригт эрс басхүү амьдрал хүссэнээр болдгүй гэдгийг үүнээс ойлгож болно. Жамухад алтан улс эвсэл хар хидан улсад гарч амьдарч болно гэж байхад хэлсэн үг үнэхээр сайхан. Гадаад улсыг мөрөөдөж гэртээ хийх юмгүй суудаг нэг нь үүнийг бас бодоосой.

Би харын нутагт ясаа тавих гэж Алтайн уулсын бэлд төрөөгүй. Энэ үгийг бодоод үздээ сайхан хэлсэн байгаа биздээ. Одоо хамгийн их таалагдсан үг гэж байгаа. Энэ юу вэ? гэхээр Жамух болон Чингис хаан нарын сүүлийн яриа гэж болно. Үнэхээр сэтгэл огшхоос аргагүй сайхан үг.

МОНГОЛ МОРИНЫ ТУУРАЙГААР ДЭЛХИЙН ДАЙДЫГ ХЭМЖИЖ
ДОРНООС НАРАН МАНДАЖ ӨРНӨ ХААНА ЖАРГАДГЫГ ҮЗСҮГЭЙ

гэж найздаа сүүлийн үгээ хэлж байгаа юм. Үнэхээр агуу хүн агуу л юм бодож явдаг байгаа бидээ. Өөрөө нэгэнт үүнийг хийж бүтээж чадахгүй болхоороо найздаа захих хэлэх хоёрын дунд хэлж байгаа нь хэдийгээр кино боловч үнэхээр тэгэж хэлсэн мэт санагдаж байсан шүү.
Мөн Суут Богд Эзэн Чингис хааны хэлсэн үг үнэхээр омогшиж бахархахаас аргагүй байдаг билээ.

Ургахуйгаас шингэхгүй хүртэл
Улс иргэнийг хураан явж
Эн олон, бус элэгтний
Элгийг нэгтгэв за би
Тун, бус толгойтын
Толгойг нэгэн болгов за би
Сэтгэл муутан уйдах тэд
Ой муутан чилэх тэд
Ургууд минь та
Ойндоо үл уйдан
Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун

хэмээн захисан байдаг болой. Миний монголын их түүх агуу ажгуу.


4 comments:

Don't worry said...

And mini ene kinogh ahiad uzeerei zarim neg ishlel ni buruu bna

Don't worry said...

shivertei gutliin yalzarsan udeesee ahiad ene kinog uzeerei

noodles kalafatt said...

cok büyük bir türk savaşcısı,

türkiye / istanbul
sinan kalafat
kalafatt@hotmail.com

Уянга said...

Хайран мөнгө үрж утгагүй хийсэн кино шдээ. "Чингисийн нууц түүх" гэдэг номыг нь уншаагүй хүн бол юу ч ойлгохооргүй, бас нэг их зиндаархаж жүжигчидээ сонгосон юм шиг санагдсан. Чингис Бөртэ Жамухын залуугийн дүрийг бүтээчих сайхан залуучууд Монголоос олдоогүй л юм байх даа гэж бодмоор.