2008-08-16

Би яасын болоо

Хүн нэг юмыг эсвэл хүнд хэлэхгүй гээл дотроо бодоол яваад байдаг шүүдээ. Гэхдээ л нэг өдөр яаж тэсэхэвдээ сэдэрдэг л зүйл. Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол яримаар ч юм шиг, эсвэл ганцаараа хүнгүй газар хашхирмаар ч юм шиг сонин байдаг шүүдээ. Гэхдээ би тэглээ гээд хад мөргөж хаалга савж байсангүй, хараал идсэн сэтгэлдээ бүгдийг нь булшлаал явдаг байлаавшд. Оогий Жагаа гээд сайхан андууд байнаа. Санаа сэтгэл тавгүй үедээ уулзаад ганц нэг пиво уухаар сайхан байдын. Сүүлийн үед Жагаатай нэг л таарч өгөхгүй байгаа. Мэссэнжэрээр бичхээр хэрэлдчээд байхын нэг л хэл амаа олох гэж сонин байна. Бид хэд нэлээд хэдэн сарын өмнө нэг орой жаахан ууж сууж байгаад зодолдож билээ. кэкэ гэхдээ тэгэж сүрхий зодоон болоогүй л дээ. Гэвч тэгээл эр улсууд л болсон хойно санаа оноо зөрөх явдал бишгүй л байдаг.Амьдрал тэр чигээрээ сайхан байдаг гэдэг шиг миний амьдрал сайхан л байна. Тэр зодооны маргааш бид хэд юу ч болоогүй юм шиг яасан гайгүй юу сайхан амарсан уу гээд уулзаж байж билээ. Эндээс та нэг зүйлийг ойлгож байгаа байх бусад хүмүүс бол юун мэндлэх бөөн уур хилэн байх байсан биз. Энд л биесээ ойлгох андын нөхөрлөл оршиж байгаа юмшдээ. Би ер нь маш өөдрөг сэтгэлтэй хүн л дээ. Аливаа юмыг өөрөө л хийх гэж зүтгэдэг зантай. Би яаг юу бичихээ нэг л олж чадахгүй байх шиг байнаа. Хүн бүхэн адилгүй хүлэг болгон жороогүй гэдэгчлэн найз нөхдийн талаар элдэв юм сонсох бүрд дотроо өмөөрөвч заримдаа яагаад тэгсэн юм бол гэж гайхаж бас шалтгааныг нь олох гэж оролдовч хүнийг юу хийхийг таашгүй болхоор асуусан болгондоо хариулт олж чадахгүй мухардчих юмдаа. Хүмүүс хэлдэг шүүдээ хэнд ч битий хэлээрэй гэж байгаал юм хэлдэг. Би боддын хэрвээ хүнд хэлэхгүй юм бол надад яагаад хэлээд байгаан бол гэж. Би хүний нууцыг хадгалж чаддаг л даа. Гэвч нээх хүнээс нуугаад байх шаардлагагүй зүйлсыг бас хүмүүс хэлж л байдаг. Гэтэл би тийм энгийн юмыг дотроо бодоол яваад байх утгагүй байдаг болхоор заримдаа хүнд хэлчдийн. Хүн шийдсэн бол хийх л хэрэгтэй гэж би боддог. Би өөрийгөө маш уйдамхай хүн гэдгээ мэдээд байдаг юм. Нэг юм хийх эсвэл бариж аваал явж байхад анхных шигээ сонирхол татахгүй эсвэл нэг л энгийн бол тэгээл өөр юм хиймээр санагдаад явчихдаг юм. Заримдаа зүгээр ч ямар ч зорилгогүй интернэт ухах гоё байдаг шиг юу ч хийхгүй чимээгүй өөрийгөө чагнаж суух сайхан байдаг юм. Яаг одоо бол би ажил дээрээ сууж байна нээх хийсэн юмгүй. Санаанд унасан хэдэн үгээ үсэг холбоод блог дээрээ үлдээж сууна. Бодоод яваад байна гэдэг нэг л тэнэг байхын. Зөрөөд өнгөрсөн болгонд би таалагдах албагүй болхоор миний блогыг уншиж цаг заваа үрэн байгаа танид эсвэл чамд ч адил би таалагдах албагүй бөлгөө. Сайн сайхан бүхнийг хүсье. Бока хэхэ.

1 comment:

Тэгшээ said...

Эрчүүд нармайгаа нээцгээгээд улам сайхан дотно найзууд болдог шиг байгаа юм. Охид арай зодолдохгүй ч ганц хоёр ам зөрөөд улам хөндийрдөг хандлагатай байдаг шиг санагддаг. Эрчүүд шиг сайхан навс гөвөлцөөд, тэгээд тэврэлдэж аваад улам дотносдог бол сайхнаа.... (мөрөөдөв)