2008-07-09

Томилолтоос ирсэн тэмдэглэл

За эрдэнэт ороод ажилаа бүтээчээд өчигдөр шөнө нэг цагт ирлээ. Сайхан ногоон байнаа. Наадам нь өнөөдөр болох гээд эрдэнэтээр нэг хөл хөдөлгөөн болж байна. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан нутаг. Нэг гайхалтай ч гэх юм уу? сонин юм нь юу вэ? гэхээр наашаа гарахын өмнө хоолонд ороод сууж байтал хэдэн охин бас хоол идэх гээд ороод ирлээ. Гэтэл араас нь ээ бурхан минь ТАМТАЙ ӨНДӨР ОХИН хаалгаар нь тонгойгоод ороод ирдэг байнашдээ. Хамт явсан ажлын залуу бид 2 мэл гайхаж байгаан хэхэхэх. Зургын аппараттай байсан бол хамт зургаа авхуулахгүй юу гэж яриал суулаашдээ. За уг нь их юм үзэж харна гэж бодож байсан боловч ажил ихтэй жаахан яаруу явсан болхоор нээх сайхан үзэж амжсангүй. Урьд нь нэг очихдоо шөнө очоол үүрээр эргээд гарсан юмөө. За өнөөдөр орой чинь гэрлүүгээ явна гэж байгаа. Хариж сайхан 2 хоног амарнаа. Сайхан наадаарай миний монголын зовхи нь өөдөө ард түмэн, найз нөхөд, аав ээж минь. Гэрлүүгээ урагшаа. Хариагүй их уджээ.

No comments: