2008-11-24

Би зохиол бичнэ

Гайхаж байна уу? хэхэ. Өчигдөр толгой өвдөөд нэг эм уучихаад нэлээд эрт орондоо орсон юм. Ягаад ч юм баахан бодол толгой дотор учир нь олдохгүй эргэлдэж би гэдэг хүн хичнээн удаан өөртэйгээ ярилцаагүй юм бэ? гэж бодлоо. Амьдарсан, амьдарч байгаа, амьдрах гэж яг одоо хорвоод мэндэлж байгаа хэн нэгэн хүү эсвэл охин тэр бас л нийгмийн хүмүүс бидний л нэгэн адил амьдарна. Хүн сайн, муу хүн болохоо өөрөө сонгодог гэдэг шиг та бидний амьдрах хүсэл тавилан бодол санаанаас л шалтгаалдаг юм шиг байна. Чи сайхан зүйлийн талаар бодож, сэтгэж, түүний талаар мөрөөдөж, ирээдүйд ямар байх талаар бодож сэтгэж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Түмэн бодол хөлхөлдсөн шөнийн аниргүйн дунд би удаан хугацааны турш төөрч одсон өөрийгөө оллоо.
Би хэн байсан бэ?
Ээжийгээ найман цаг өвтгөж зовоосоны эцэст бөөн орилоон чарлаантайгаар хорвоод мэндэлсэн гэх. Үеийн хүүхдүүдээс намхан байсан болхоор дээрэлхүүлэхгүй гэж шазруун нэгэн байж цэцэрлэгт байхдаа битүү соривтой нэгэн. Сургуульд ороод ангийнхаа муу сурлагатанаас сарын хугацаанд онцчуудын эгнээнд орж харавсан од гэх. Дунд ангид ороод тэр эрчээ алдаагүй ч сахилгагүй саваагүй хоёр нь дэндсэн даруухан нэгэн. ххахахаха . Том ангид ороод хичээл сурлага нь уруудаж байгаа ч сургууль ангидаа хамгийн хэрэгтэй тэргүүний сурагч. Сургууль төгсөөд өдий болтол гэртээ бараг хариагүй тэнүүлчин. Ажил хийх хэнхэгтэй удах дургүй нэгэн. Гэвч бодоод байхнээ нийгмийн хэмнэлээс холдоод ажил гэдэг тушаалаар сэтгэлээ хуураад завгүй суусан нэгэн болж. Өдөр хоног сум мэт өнгөрөх цагын эргэлтэнд өөд уруугүй нэгэн саарал байшинд гүйсэн хөнгөн атлетикийн тамирчин болж. Өдий болтол сайн муу сайхан муухайн олон ч хүмүүстэй уулзаж, нөхөрлөж явна гэвч амьдралын зам үргэлжилсээр л ... Харин бичих номны маань өмнөх үг л бичигдэж эхлэж байх шиг байна. Дуусхаар нь хүлээсэн хэн нэгэнд өгнө.....

4 comments:

Anonymous said...

ee dee chi mini odoo yu l bicheed baidiim be dee. Uuland suusan dayanch lam aytai l baixiin

Anonymous said...

uuland suusan dayanch bishee icheendee orson baavgai gej

Anonymous said...

chi ene deeree hair ntriinhaa tuhai jaakhan bichil dee zurag ntriig ni tawichhad yadiiin sonii shdee

Эрдэнэбат said...

em baawgai haitsiin be