2009-12-10

Гадаадынхан юм хийхээ больчиж

Манайхан шинэ шинэ юм их хийж байнаа. Харин энэ гадаадынхан чинь шинэ юм хийхгүй болохоор нь манай урлагынхан хуучнаас нь хулгайлдаг болчиж. Classic gem-н энэ дуу таалагдсаан нуугаад яахав тэгсэн гэм нь ориг хувилбарыг нь сонсохоор монголоор дуулаад байгаа юм шиг санагдаад байхыг бодход үнэхээр сайн хулгайлжээ хэхэ. Бодоод байхад ер бол зохиолсон сайхан шүлгэндээ хүмүүс ая зохиодог санагдана, гэтэл одоо бол аянд нь үгээ тааруулж зохиогоод л гүйцээ. Сонсоод үздээ. Юм хөгжинө гэж сайхан юм аа хөг гэж. Би нэг өөртөө зориулж Windows-г Mondows болгоод гаргачих юмсан гэж хүртэл санагдлаа байна. Та нар доорх хоёр клипыг зэрэг сонсоод үзээрэй магад манайхан чинь итал хэл мэддэг эсвэл италчууд монгол хэл мэддэг болж таарлаа, жаахан сэрүүдүүлчихвүү. За ингээд тэртээх 1985 оны Италын алдарт хамтлаг болох Classic gem болон италын алдарт дуучан ZAYA(зэ ай ва а гэсэн байхаа ккккк) нарын хамтран дуулсан Dimmi Quando хэмээх сайхан дууг өдөөгийн монголыл алдарт Ricchi E Poveri хамтлагын Дэндүү давчуу дуутай хамт сонсоё. Манайхан тэргүүн шадар сайд Алтанхуягтан очиж зохиогчын эрх зөрчсөн энэ тэр гэж Ricchi E Poveri хамтлагынханыг торгох ч юм уу ямар нэг юм хийхгүй бол манай хэдэн хамтлаг маань дуусахнээ сайдаа. Яадаж байхад энэ Утаанбаатарын давчуугээ, гэвч эх орон минь болохоор сайхан юмдаа тэгээгүй бол ч ........

Classic Gem & Zaya - Dimmi Quando



Ricchi E Poveri - Denduu davchuu


1 comment:

abcd said...

яанаа эд нар нээрээ ичиж амьдраасай,тэр чигээр нь хулгайлцан байшд тэ?

хм...хэлэх муу үг ч алга