2008-03-30

Нүд харалган, хулгайч сэргэлэн

За ингээд нэг зөөврийн компьютерийн өрөнд орлоодоо гэж. Хүний анхаарал хайхрамж ямар муу юм бэ? гэдгийг өчигдөр мэдчихлээ. Ёстой нөгөө харсаар байгаад хамар доороосоо алдана гэдэг чинь болж байнадаа. Дөрвөн нөхөр орж ирээл юм асуугаад шалчганаад байсан чинь хулгайлаад гараад явчихсан байдаг байнашдээ. За за гарч ганц нэг зар наахаасдаа гэвч тэгээд амархан олдохгүй биздээ. 799$ гэжийгаа кэкэ. Цааш унших...

2008-03-28

Нохойтой өнгөрүүлсэн нэгэн үдэш

Хахахахахах арай энэ Тогтохоо чинь нохойтой юу яацан юм биш биз гэж бодоогүй биздээ. Хөгжилтэй нэр өгмөөр санагдаад л тэр байхгүй юудээ. Учир юу вэ? гэхээр өчигдөр Жагаа анд маань нэг герман овчарка худалдаж авсан юм. Өнөөдөр тэгээд хүнд зарах гэж байгаа ухаантай. Өчигдөр орой ажил тарж байхад Жагаа яридаг юм байна. Найз нь одоо ажил дээр чинь очлоо байж байгаарай гээд тэгээд би бас жаахан гунигтай байсан нэгэн шалтгаантай. Тэгээд ажил дээр жаахан байж байгаад арагшаа Цаст импекс орж нохойгоо авлаа. За тэгээд нөгөөхийг чинь шөнө хонуулах газар олох гэж асуудал айн кэкэ. Тэгээд гэрлүүгээ аваад явлаа тэгсэн таксинд ороод зүгээр явдаггүй хамаг хувцас гэж авах юм байхгүй болдог юм байна. Гэртээ аваачтал ахын хашааны хоёр нохойтой уралцах гээд талд хийх гэж бас асуудал үүслээ шүү. Арай гэж нүүрсний амбаарлуу хийж аваад санаа амар унтдаг юм байгаа бидээ. Өглөө бас таксинд авчрах гэж саваалаа шүү. Тэгээд эцэст нь би хэзээ ч гэртээ гэрийн тэжээвэр амьтантай болохгүй тэр тусмаа НОХОЙ л биш гэж бодсон шүү. Бас л хэцүү юм билээ амьтан тэжээх. Би ганц орой авч явахдаа үгээ хэлж байгаа юм чинь олон нохойтой хүмүүс яадаг байнаа. Харин яст мэлхий тэжээвэл болчих байхаа кэкэ. За за ажилаа хийедээ гэж байгээ. Цааш унших...

2008-03-27

Би уйдаж бас гуниглаж байна

Яасан хачин өдөр вэ? Нэг хөнгөн гуниг төрсөн өдөр байна. Ээгий ажилаас гараад өрөө нэг л сонин байнаа. Хөгжилтэй юм яриал завгүй инээгээл ажилладаг байсан Норжмаа, Ээгий тэгээд би гэдэг 3 хүн өрөөндөө суудаг байлаа. Манай өрөөнд нэг л дуу хоолой дутаад байна. Хичээлээс ирэхдээ ч хамт явахдаа ч хамт ажилаа ч хамт хийдэг байсан болхоор их л дасал болжээ. Гэхдээ андынхаа шинэ орсон ажилд нь маш их амжилтыг хүсэхийн хамт анд минь чи чаднаа гэж хэлмээр байна. Мэргэжлээрээ ажиллах маш сайхан гэдгийг бас хэлэх байна. Ажилаа хийедээ. кэкэк Цааш унших...

2008-03-26

GSM-н түүх

Нэгэнт WAP-н талаар бичсэн болхоор үүрэн телефоны нэгэн төрөл болох GSM сүлжээний түүхийг энд үлдээлээ.

1980-аад оны эхээр Европт аналоги үүрэн телефоны сүлжээ нэлээн хурдацтайгаар хөгжиж ялангуяа Скандинавийн хойг, Англид хүчтэй дэлгэрч, мөн Франц, Германд хэрэглэгдэж байлаа. Улс болгоны сүлжээ нь хоорондоо таардаггүй, зөвхөн тухайн улс дотроо л хэрэглэх боломжтой байсан нь нэгдсэн нэг гүрэн болж байгаа Европын хувьд хүндрэлтэй асуудал болж байлаа. Ийм төрлийн үйлчилгээ явуулдаг компаниудын хувьд ч энэ нь хязгаарлагдмал зах зээлтэй, бизнесийн хувьд төдийлэн тааламжтай биш байжээ.

Европчууд үүнийг нэлээн эртнээс анзаарч 1982 онд Европын Шуудан Телеграфын Байгууллагын Хуралдаанаар (CEPT) энэ асуудлыг хэлэлцэж, "Groupe Special Mobile" (GSM) хэмээх нэртэй судалгааны хэсгийг байгуулж Европ даяар хэрэглэгдэх нийтийн хөдөлгөөнт холбооны сүлжээг байгуулах үүрэг өгчээ. Yүнд дараах шаардлагуудыг тавьж байжээ:

- хэрэглэгчийн яриаг дамжуулах өндөр чанар
- үйлчилгээний үнийг маш хямд байлгах
- олон улс хоорондын дамжуулан ярих (roaming) боломжтой байх
- энэ сүлжээнд хэрэглэгдэх гар утаснуудыг алганд багтахуйц хэмжээтэй байлгах
- ISDN-нд тохиромжтой байх

1989 оноос энэ ажлыг Европын Цахилгаан холбооны Стандартын Институт (ETSI) үргэлжлүүлэн гүйцэтгэж, 1990 онд анхны GSM-г үүсгэжээ. Харин нийтийн үйлчилгээ нь 1991 оны дундуур эхэлж, 1993 он гэхэд 36 GSM сүлжээг 22 улс оронд хэрэглэж, мөн бусад 25 оронд GSM сүлжээг хэрэглэхээр сонгох буюу сүлжээгээ байгуулж эхлээд байжээ. Эдгээр нь зөвхөн Европын улсууд ч биш - Өмнөд Африк, Австрали, Азийн олон улсууд GSM-г өөрсдийн стандарт сулжээгээр сонгоод байжээ. 1994 оны эхэн гэхэд GSM нь дэлхий даяар 1.3 сая хэрэглэгчтэй болжээ. Мөн GSM-н энэхүү нэрний товчлол нь "Global System for Mobile" болж хувирчээ. Анх GSM-г зохиож байсан хүмүүс тухайн үедээ төдийлөн хөгжөөгүй байсан тоон технологийг (АНУ-н AMPS, Английн TACS гах мэт аналоги сүлжээний эсрэг сөргүүлэн тавьж) хэрэглэхээр сонгосон нь энэ их амжилтын гол үндэс нь болжээ.

Цааш унших...

2008-03-21

WAP гэж юу байгаан гээл

Сайн байцгаана уу? WAP-г сонирхож яваад нэг материал оллоо. Тун дажгүй санагдлаа гэж бэйгээ. Какакак за за олон долоон үгээр яах вэ? Цааш өгүүлэх нь:

WAP буюу Wireless Application Protocol гэдэг нь хамгийн тохиромжтой, ашигтай, хөдөлгөөнт vйлчилгээ юм байна. Энэ хувилбараар мэргэшсэн маш олон программист, вэб мастерууд гарч ирж, WAP-тай холбоотой төрөл бvрийн vйлчилгээг санал болгосон. Тvvгээр ч vл барам нэлээд хэдэн интернэт төслvvд өөрийн сайтын WAP хувилбарыг гаргасан байдаг. Гэвч энэ бvхэн хэр ирээдvйтэй вэ? гэдэг тал дээр хэрэглэгчид тун дурамжхан хандсаныг бид мэдэх билээ. Энэ нь WAP дээр vндэслэгдсэн жинхэнэ сонирхол татахуйц vйлчилгээ гарч ирээгvйтэй холбоотой ч байж болох юм.

WAP vйлчилгээний сул талууд юу вэ?
Шинэ vйлчилгээ болгон ямар нэгэн байдлаар сул талтай байдгийг vгvйсгэх аргагvй. Тэгвэл WAP-ын сул тал буюу өөрөөр хэлбэл энэ vйлчилгээ нийтийг хамарч чадаагvйн шалтгааныг дараах зvйлтэй холбож тайлбарладаг байна. Yvнд:

1. Yнэ өндөр. Утасны шугамаар буюу dial-up-аар холбогдсоноос vvрэн телефоноор интернэтэд холбогдох нь 5-6 дахин илvv vнэтэй гэнэ. Хэн ч гэсэн орой зурагтаар харчихдаг цаг агаарын мэдээ, валютын ханш, цаг vеийн мэдээлэл уншихын тулд тэр болгон өндөр төлбөр төлөхийг хvсэхгvй шvv дээ.

2. Хангалтгvй хурд. WAP vйлчилгээгээр мэдээлэл дамжих хурдны дээд хэмжээ 960 бит/с байдаг аж. Хурдыг нэмэгдvvлэхийн тулд GRPS дээр vндэслэгдсэн өргөн сvлжээг нэвтрvvлснээр энэ асуудлыг шийдэж болох юм байна.

3. HTML файл нээгдэх асуудал. Гар утаснаас харах html хуудсууд WML буюу Wireless Markup Language дээр бичигдсэн байх ёстой гэнэ. «Jataayu Software» хэмээх компани html-файлыг wml-рvv хөрвvvлэх ZAP2WAP програмыг зохиосон хэдий ч вэб сайт боловсруулагчид WML дээр тэр болгон ижилхэн сайт хийдэггvй байна.

4. Хэт жижиг хэмжээтэй гар утас нь хаяг, дамжуулах текст бичихэд тохиромжгvй байдаг аж. Гэхдээ сvvлийн vед Sense Board Virtual Keyboard мэтийн ямар ч гадаргуу дээр бичих боломжтой төхөөрөмжvvд гарч ирсээр байгаа нь энэ хvндрэлийг арилгахад тусалж байгаа аж.

WAP 2.0.-ийн талаар товчхон. Хамгийн анх 1998 онд Wireless Application Protocol 1.0 загвар гарчээ. Улмаар 1.1, 1.2, 1.2.1 хувилбарууд гарсан боловч хэрэглэгчдэд төдийлөн хvрч чадаагvй байна. Тиймээс 2001 онд WAP Forum компани нь WAP 2.0 хувилбарыг гаргасан бөгөөд vvнийгээ шинэ vеийн хэрэглэгчдийн программ гэж нэрлэж байгаа гэнэ. Энэ хувилбар нь дараах онцлог ялгаатай аж. Yvнд:

- WAP 2.0 нь хhtml basic болон CSS mobil profile маягийн технологийг нэвтрvvлдгээрээ онцлогтой юм байна. Хhtml basic бол NTT DoCoMo-н chtml хэл ашигладаг i-mode технологитой нэлээд төстэй. Гэхдээ төхөөрөмжтэй хатуу холболтгvй. CSS нь тухайн хуудсыг mobil төхөөрөмж дээр ямар харагдахыг харуулдаг.

- Зохион байгуулалт. WAP 2.0 нь хавсралтын болон дамжуулах протоколын гэсэн 2 тvвшинтэй. Хавсралтын тvвшин xhtml, wml script, CSSMP-г багтаасан WML-ээс бvрддэг бөгөөд хэрэглэгчийн vйлчлvvлэх vйлдлvvд, хавсралтуудыг хариуцдаг. Дамжуулах протокол WSP, WTP, WTLS болон WDP төвшинтэй. WSP, WTP- текст, зураг, хөгжмийг, WTLS- мэдээллийн аюулгvй байдлыг, WDP нь UTP болон TCP/IP төвшний хавсралтын тохируулгыг хийдэг байна. Долоон тvвшинтэй OSI загварыг CDMA, GSM, CDRS, CDPD зэрэг олон систем дэмждэгээрээ давуу талтай гэнэ.

- Аюулгvй байдал. Энэ нь WAP 2.0 боловсруулагчдын гол бахархал болдог гэнэ. Мэдээлэл дамжих аюулгvй байдлаас гадна электрон гарын vсэг зэрэг хавсралтын аюулгvй байдлыг ч хангах боломжтой. Дотроо шифрлэлтийн симмектрик болон ассимметрик алгоритмтай криптографик сан, WTLS хавсралт дээр vндэслэгдсэн хэрэглэгч, серверийг тодорхойлох механизм, Wireless Identity Model хавсралт дээр vндэслэгдсэн адилтгах механизмтай. Энэ бvхнээс ажиглахад WAP 2.0 хувилбар нь зөвхөн компьютер эзэмшигчдээр хязгаарлагдахгvй гар утас хэрэглэгчдийг ч интернэтэд холбох чухал алхам хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй юм.
Цааш унших...

2008-03-11

Эх орондоо чи зүрхээ өгч чадах уу?

Амьдралд би гутарсан юм биш ээ! зүгээр л гунигласан юм
Атгахан зүрхний үгээ гунигийн цаахан нуугдсан сэтгэлийн угаас олсон юм
Андийн тангараг шүтэж хорвоогийн жамыг туулах хүч надад байна
Ариун бүхний дээд эжий ааваа шүтэх итгэл надад байна
Аргамаг хүлэгийн зоо шиг нутгаан хайрлах чин хүсэл байна
Арвин энэ хорвоогоос миний л гэж овоглогдох эх оронтой хүн би
Алдаа онооны дэнс болж мөнхөд надтай цохилох хүрэн зүрхээ
Адын биенээс нь гаргаад чамд л өгч чадна эх орон минь
Зон олны сэтгэлд итгэл гэрэлтэж байгаа цагт чи тайван байж болно
Занасан бүхнээ бодоод би бурхантай цусаараа дайтах цагт
Заяа тавилантай эвлэрч сүүдэр минь чи л надтай хамт үлдэнэ
Зовлонт биеээ чи алтаар хучих уу? чи амь хуваасан хүний хэлтэрхий бие минь
Хорвоод төрөөд буцахад ертөнц намайг энэ чигээр минь үдхийн учир
Хөөрүү загнаж хэн нэгэнээс хайр гуйх хэрэггүй ээ сэтгэл нь л чамтай үлдэг
Хөндий цээжнээс цэцэн үгс унагах гэж тарчлах зохиолч биш болхоор тархиа цэгнэе
Хүнээс хэзээ ч гуйхгүй ганц л юм байдаг юм сэтгэлээ чимээгүй сонс
Хэнээс олоогүй асуултын хариултаа ухаантайгаа тэрсэлж чи олноо надад итгэ
Элсэн дээр гишгэж гаргасан мөрөө эргэж битий хараарай алдаагаа тэнд нь үлдээ
Эргээд эхлэлд нь очиж чадахгүй тул урагшаа алхахдаа итгэл бүү алдар
Босох тэнхээгүй болсон ч өөрийгөө бүү зэмлэ чамаас өөр туслагч олдохгүй
Болох болохгүйн дундаас чи хорвоо ямар харгисийг ойлгох болно
Бор хоног шар өдрийг тархиараа цэгнэж сөрөхийн учир номоор түүнийгээ ух
Барагдашгүй мэт санагдавч тэнгэр тулах хүчтэй бай чи л үүнийг чадна
Бодол санааны угт элдвийг үлдээх дургүй ээ би ганц л төрнө бас үхнэ
Сайхан найз гэсэн болгон сэтгэлд үлддэггүй болохыг чи ч мэдэж байгаа
Саваагүйтэж хэлсэн бүгдээсээ хожимдсон ч уучлал гүйх тэнхээг тэд чамд өгөхгүй
Салаа зам таарвал чамтай л хамт явах нь ховор тул өөрийгөө хянаж сур сэтгэл минь
Шаналсан сэтгэлдээ юм бодхоор хэцүү байна уу? бодохоос бүү ай чи л өөрөө шүүдээ
Шанх даган урсах хөлсөө юуных болохыг мэдэж байвал чи хүн шиг амьдарч байна
Санаанаас гардаггүй зүйл байдаг л шүүдээ дурсамжиндаа хийгээд үлдээчих
Сар жилийн уртад чамтай хамт өтөлнө энэ амьдрал энгийн байх тусмаа амар
Ая эвийг нь олох гэж олонтой чи тэрсэлдэх хэрэггүй ээ үзэлдээ үнэнч бай зориг чамтай байна
Атгаг санаа мэдсэн бол хашгирч битгий хэл аяндаа тэсэхгүй цухалзана
Аясаар нь явбал тавилан чамайг нухчина сэтгэлийн тэнхээтэй амьдар санаагаа нуу
Амьнаас тасарсан биеээ жаргалтай байлгая гэвэл надшиг бай гунигаа үлдэн хөө.
Би зохиолч биш ээ гэхдээ шүлгэнд дуртай болохоор бодлоос урсах санааны үзүүрээ таван үг хэлхэж блогийн буландаа үлдээлээ. Цааш унших...

2008-03-05

Шал утгагүй өдөр байна

Өнөөдөр ямар сонин залхуутай өдөр вэ?Ажлынхан уйтгарлаал би нойрмоглоол нэг л уйтгартай байх чинээ. Аяга сайхан кофе уучаад ажилаа хийх хэрэгтэй болж байнадаа дараа үргэлжлүүлэн сараачаядаа гэж байгаа. Цааш унших...