2009-07-09

Сайхан наадаарай монголчуудаа

Ойрд хөдөө гадаа томилолт, бас бус хувийн ажил, аялал зугаалга гэж явсаар блогоо хөсөр хаячихсан бээнээшд. Миний явсан газар бүр, миний эх орон ногоороод хур ус нь тэгширээд хааяагүй зуншлага сайхан л байх шиг байна. Өнөөдөр ажилаа дуусхаар автовокзал орж нэг унаа олж суугаад дархан тийш хүлгийн жолоо залнадаа. Тэнд хайртай бүсгүй минь цаг тоолон хүлээж суугаа. Минийн монголын зовхи нь өөдөө монгол түмэн минь сайхан наадаарай. Эх оронтойгоо эс бүхнээрээ нэгэнт л уусаж дэрлэн унах жамтай болхоор та бид МОНГОЛООРОО ГОЁХ нь зүйн хэрэг бизээ. Би Монгол Хүн Би Монгол Цус. Дэнж хотойж Дээлээ сэмэртэл сайхан наадаарай.


Би Монголоороо гоёдог…

Хөх азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандын толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би…
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь би хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаа гоёдог
Би монголоороо гоёдог
Айрганд ардын дуу нь иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвдгөөрөө хоймороо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдийн билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагын харцаар гоёдог
Би монголоороо гоёдог
Ширгэшгүй хэрлэнгийнхээ усыг нь нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нар зөв түшиж гоёдог
Би монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог…


Цааш унших...

2009-05-26

Windows 7 давгүй юм аа

Сая Ээгийг дуйраагаад Windows 7-n туршилтийн хувилбарыг нь татаж аваад суулгаж үзлээ. Үнэхээр дажгүй сайхан хог юм аа. Vista-гаа бодуул гацах, компьютерт өгөх ачаалал энэ тэр нь бага гэж үнэн бололтой минийх дээр гацахгүй ээрэхгүй ил эвлэгхэн бас давгүй хурдан ажиллаад байна. Бас Office 2010-н ерөнхий танилцуулга хэлбэр нь бас гарсан байна тэсэлгүй татаж аваад суулгачихлаа. Нийлээд бас л нэг эцгийн хүүхдүүд гэсэндээ элдэвтэй харагдаж байна.


Манайхан гэж дандаа л Linux-р өвчилцөн гарууд болхоор нээх тоодгүй юм шиг байгаан тэр дундаа Ubuntu-н хүүхэд нь гэхэд хэлсдэхгүй нэг хүн байгаа нь Лхагвасүрэн анд болой эээ дээ бас л Windows-г чинь хэрэглэж байгаагүй юм шиг л ярина шүүдээ дээр үед л тэгэж байсан одоо айхтар Linux хөгжүүлэгч болсон байхөө. Эртээд гэнэт наранд гарч байна хорвоогийн хүн төрөлхтний амьдрал яасан ч сайхан юм нэг таарах уу гэж байсан ээж ирцэн байсан болхоор уулзаж чадаагүй юмсан. Шөнөжин Ээгий, Бучки, Дахаа энэ хэдтэй нийлээд Detroit-с эхлээд за тэгээд хаачсан юм бүү мэд UB хотын умартан ухаан жолоогүй уугаад өглөө нь өөрийгөө таньсан чинь хамаг хүч шавхагдаад яаг үхэх гэж байгаагаа гайхсан хүн байсан сураггүй ээ арай ч үхчээгүй байгаадаа элдэвтэй хог чинь. Нодилон төрсөн өдрөөрөө надад нэг шөнөжин амьдрал, хайр, дурлал, атаа жөтөө гээл баахан сургаал хайралсан шүү миний найз. Өө нээрээ төрсөн өдрийн мэнд андаа. Муу андыгаа дараа нэг КИБОРГ төрхөө гээгээд Ubuntu-гаасаа таван алхам салхаар нь нэг уулзаж чи минь сайн хүн байж билээ гэдгийг нь хэлэхээсдээ. За андынхаа талаар арай л муухай үнэн үгтэй юм биччихлээ байна уучлаарай кккккк. Би бээр интерфэйс энэ тэрд дурлагч нэгэн болхоор Windows болон Linux хоёроо давхар хэрэглэж ид шидийг нь үздэг бөлгөө. Ubuntu 9.04 энэ тэр бас л сайхан болсон байлээ шүү дамшиг чинь. Fedora-г KDE-тай хувилбарыг нь суулгаж жаахан ашигласан чинь харшил хөдлөөд дэмий юм шиг санагдав би Gnome-д хайртай юмшиг байгаан хэхэ. Хэрэглээнд Ubuntu амар санагддын харин сервер талдаа Debian нь амар давгүй бөлгөө. Microsoft.com-с хэрэглэгчийн эрхээрээ татаж авахаар 2010 оны 6 сар хүртэл хэрэглэж болох нэг түлхүүр өгч байна. Хэсэг хэрэглээд үзийдээ. Аан бас драйвэр энэ тэрийг бараг л өөрөө таничихдаг юм байна. Элдвийн зовлонгүй амар ч юм уу? За тэгээд өөрсдөө үзнэ биздээ. Цааш унших...

2009-05-21

Ямар халуун өдөр вэ?

Нэг сайхан амарч түйдэг галын хажууд суугаад ганц нэг шорлог хийж өдрийг өнгөрөөх юмсандаа. Зун болоод халуун гэдэг нь ч шатаж өгнөдөө. Ажлын өрөөний халуунийг хэлэх үү яаядаа. Бүүр нойр хүрээд нозоороод залхуутай өдөр гэхэд арай л лазантай өдөр байна. За явж жаахан унтах хэрэгтэй юм шиг байнаадаа. Цайны цаг дуусаагүй бололтой. End bichleg bn Цааш унших...

2009-05-17

Алив нэг хөгжилдийлдөө

Энэ их хөөрхөн санагдсан. Норжмаа үз гэж байж гацан ээрэн байж удаан гэж жигтэйхэн хурдаар үзэж бил ээ. Бүгдэнд нь таалагдах байхаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй олноороо бүгдээрээ бултаараа кккк.


Цааш унших...

2009-05-15

Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л... хайрла л даа!

Энэ ээгийгийн хэлдгээр их үнэн үгтэй шүлэг байна. Хайраа санан бэдэрч яавахдаа нэгэн сайтаас умшсын.



Чи зүгээр л ав л даа
Халасан дахь мөнгө биш ээ
Эргэж нэхэхгүй
Эмнэг гоё сарнайг бүгдээрээ андахгүй ч
Эмэнд ордог цэцэгийн нэрийг хүн мэддэггүй шүү дээ
Миний хайр чамайг баян болгохгүй
Мичид гийсэн үдшээ чи өвөртөлж харихгүй
Зоосон одод гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроо миний чихэнд дуулгахгүй
Дурлал гэдэг хэзээ үүрдийн байлаа?
Чи зүгээр л ав л даа
Дугтуйнд ирдэг захидал шиг уншаад л хаячихна
Сэрүү унахад даардаг навчсыг өрөвддөг байталаа
Сэтгэлд гийсэн зулын гэрлийг хүн мэддэггүй шүү дээ
Амдьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л хайрла л даа!

Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрдөг гэдэг үнэн боловч хүн хийхийг хүсэж байсан зүйлээ хэр хугацаанд хийж сэтгэлээ амраасан бэ гэдэг нь чухал мэт. Харван өнгөрсөн цаг хугацаандаа хожим харамсахгүйн тулд өнөөдөр л хайрла за яахав болохгүй бол өнөө оройноос хайрла. Хайр хүнд аз жаргал, баяр баясал, хөнгөн гуниг, хүнд шаналал, нулимс, хүлээлт, үзэн ядалт гээд хүний амьдралдаа үзэж болох тэр бүх л сэтгэлийн сонин мэдрэмжүүдийг үзүүлдэг болхоор сайханшдээ. Хайрлаж бодож явсан бүхэн чинь хэзээ чинийх болох вэ гээд хүлээж сууснаас ганц удаа сэтгэлийн үгээ хэлээд үзэхээр тэнгэр нурчих гээд байхгүй биздээ. Хэрвээ хэцүү байгаа бол ийшээ ороод Маагаа багшаас хэрхэн тэнгэрлэг байх талаар асуучих. Магадгүй яаж үерхэж тоглодогийг бас хэлээд өгөх ч юм бил үү.

Зун цаг ч болж байна хааяадаа нэг нимгэн нойтон хувцас өмсөөд хайраа хөтлөөд бороонд нэг алхаач Улаанбаатрын бүүдгэр өдрүүдийг нэг удаа ч гэсэн өөдрөгөөр төсөөлөлөөд үзүүл яаж байна. Удахгүй хайраа ирэхээр нь би ч бас нэг тэгэж алхий гэж хүсэж байгаа. Бороо нь нэг сайхан асгараасай хөлийн дор газар мэдрэгдэхгүй болтол нэг асгараасай.

Гэв гэнэт бороо асгаж
Гэзгийг чинь норгосон тэнгэрт баярлана
Уянгат байгалийн нойтон үзэсгэлэн
Улам ч яруу улам ч энхрий

Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална

Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн
Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг

Бороонд цэцэг ургадаг гэсэн яасан үнэн бэ
Бороонд норсон миний цэцэг ямар үзэсгэлэнтэй вэ
Тэвэрт минь дүүлэх шувуухай минь битгий нисээрэй
Тэнгэрээс асгарах шидэт бороо минь битгий зогсоорой

Шүлгийг http://zaya13.blogspot.com/-с авсан болой
Цааш унших...

2009-05-14

GFI LANguard буюу нүх хайдаг эд


Энэ программ нь тун давгүй санагддаг. Анх Оюунболд андаас авч хэрэглэж байсан санагдаж байна. Нэлээд хэрэглэдэг болхоор магад хэн нэгэнд нь хэрэг болох байх гээд тавчихлаа. Сүүлийн энэхүү хувилбар нь өөрийнхөө баздаа 15000 орчим Sans.org-с гаргадаг системийн нүхнүүдийн цуглуулгатай гэж байна. Дотор нь түлхүүр нь байгаа. Бид ямар үнэтэй юм хэрэглэж мэдэх биш хэхэ. Тайлбар хийх нь илүүц биз өөрсдөө сайтаар нь ороод умшчих. Энд дарж татаарай Цааш унших...

2009-05-07

Network Magic гэж бас л Crack-тэй хэхэ


Би ер нь их муухай хүн юм аа. Компьютертэй нөхөрлөж эхэлсэнээс хойш нэг ч программыг худалдаж авч үзсэнгүй. Дандаа нөгөө хугацаа энэ тэрээ мартчихсан про-нуудыг хэрэглэж бас бусдтай нийлж хулгайлж хэрэглэсээр л хэхэ. Гэвч тэгээд болий гэсэн бодол нээх төрөхгүй юм хэхэ. За энэ программыг Cisco-s гаргасан эд байгаан 50$-н үнэтэй бас их хөөрхөн ажиллагаатай энгийн мөртлөө надад маш их таалагдсан бөгөөд дараах боломжуудтай гэж байгаа.

Орчуулхаас залхуу хүрчлээ үнэндээ орчуулж мэдэхгүй хэрэглэж мэдэх юм байнаа ккк
#
Easy to Use- No IT Expertise Needed
#
Connect to the network
#
Share Folders & Printers
#
Protect
#
Monitor and Control
#
Manage and Troubleshoot
#
Cross-platform Support
#
Тэгээд өөрсдөө суулгаад ид шидийг нь үзнэ биздээ төхөөрөмжүүдээ нэмээд тэгээд сайхан ангилаад цэгцэлчих Cisco төхөөрөмжүүд байвал шууд л таниад ороод ирнэ. Бусдыг нь өөрсдөө нэмчихнэ биздээ. Crack-г нь хийхдээ programm files дотор чинь Pure Network гэсэн дотор суудаг шүүдээ. За тэгээд суулгаад сонирхоно биздээ залуус.


Энд дарж татмой.
Цааш унших...