2007-09-17

Ажилд орсон сэтгэгдэл

Хүний амьдрал гэж сонин юмдаа.Саяхан л ажил хайж хичээллийн хажуугаар хийе гээл гүйж байсан.Гэтэл хүсэж байсан мэргэжлийнхээ ажилд орсон байтал юу ч мэдэхгүй юм шиг санагдаад байх юм.Сургууль дээр сүлжээ гэж ийм байдаг ингэж үйлчилгээ явагддаг энэ тэр гээд юм үздэг боловч онол болон практик хоёр хоорондоо эрс ондоо ялгаатай юм.Энэ ажлийг хийх санал тавьж олж өгсөн Маагаа багшдаа баярлалаа. Урьд нь юм хийж байсан маань голдуу физик орчны ажлууд байсан болхоор хүндрэл бага байсан юм шигээ. Даалгаж өгсөн ажлуудыг уг маш хурдан хийхийг хүсэж байгаа боловч нэгэнт хийгдсэн систем дээр хийх гэж байгаа болхоор магад алдаа гараад ажил цалгардах асуудал үүсэх болов уу гээд эхлээд туршиж үзэж байгаад нэгэнт хийх боломжтой гэж үзвэл хийе гэж хэлье гээд туршиж л байна . Гэр ажил гээл хэхэ.Ойрд PBX судлаж байна тохиргоо энэ тэрийг нь үзээл.Ангийн найзуудынхаа тусламжийг ч бас авах хэрэг гарч байна.Миний мэдэхгүйг тэд мэдэж байх тэднийхийг би ч гэх юм уу дутуугаа нөхөөл явж байна. Одоохондоо туршлага бага болхоор шинэковдож байнаа хэхэхэ.Бас нэг хүнийг хайх юм олдохгүй ярихгүй таг байх юм. Гайхаал гайхаал барахгүйнээ гэж.Өнөөдөр нэг л биш өдөр байнаа магад нөгөө час өдөр гэдэг нь байх.Толгой өвдөөд, тэгээд ахынд бас жаахан асуудал үүссэн байна. Хариад яадаг юм байгаан мэдэх юм алгаа. Бичих гээд суусан чинь дуусчих юмаа.хэхэ

1 comment:

khashochir said...

Харин тиймээ одооноос л эдгээр зүйлсийг мэдэрч эхлэж байх шиг байна .Таны блог их таалагддаг.Амжилт хүсье