За эрдэнэт ороод ажилаа бүтээчээд өчигдөр шөнө нэг цагт ирлээ. Сайхан ногоон байнаа. Наадам нь өнөөдөр болох гээд эрдэнэтээр нэг хөл хөдөлгөөн болж байна. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан нутаг. Нэг гайхалтай ч гэх юм уу? сонин юм нь юу вэ? гэхээр наашаа гарахын өмнө хоолонд ороод сууж байтал хэдэн охин бас хоол идэх гээд ороод ирлээ. Гэтэл араас нь ээ бурхан минь ТАМТАЙ ӨНДӨР ОХИН хаалгаар нь тонгойгоод ороод ирдэг байнашдээ. Хамт явсан ажлын залуу бид 2 мэл гайхаж байгаан хэхэхэх. Зургын аппараттай байсан бол хамт зургаа авхуулахгүй юу гэж яриал суулаашдээ. За уг нь их юм үзэж харна гэж бодож байсан боловч ажил ихтэй жаахан яаруу явсан болхоор нээх сайхан үзэж амжсангүй. Урьд нь нэг очихдоо шөнө очоол үүрээр эргээд гарсан юмөө. За өнөөдөр орой чинь гэрлүүгээ явна гэж байгаа. Хариж сайхан 2 хоног амарнаа. Сайхан наадаарай миний монголын зовхи нь өөдөө ард түмэн, найз нөхөд, аав ээж минь. Гэрлүүгээ урагшаа. Хариагүй их уджээ. Цааш унших...
2008-07-09
2008-07-07
Эрдэнэтрүү хоёр хоног томилогдлоо гэж
За тэгээд эрдэнэт нэг орох ажилтай болсон бөлгөө. Дээр үед нэг ажилаар очихдоо орой очоод үүрээр гараад ирж билээ. Сайн үзэж чадаагүй юмпаг. Одоо очиж хоёр хонох болхоор нэг сайхан танилцанаа. Магадгүй Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт орчих ч юм бил үү. Кэкэ за тийм ч юм байхгүй бидээ.
Үлдсэн насны амьдралынхаа бараг тэн хагасыг ажил энэ тэр гэсээр байгаад Улаанбаатартаа л үдэх бидээ. Гэхдээ тэгэж гиеүрлийн дээд болохгүйн тулд бас өөрийгөө хөгжүүлэхийн тулд удахгүй дахиад сурнаа. За ер нь бичих юм овоо их болсон юм шиг байна. Эргэж ирээд нэгэн сайхан нартай өдөр үргэлжлүүлэн бичмой. Сайн уу? Эрдэнэт минь. үргэлжлэл бий!!!!
Цааш унших...
2008-07-03
Ажлаас гараал дахиал ажилд орлоодоо
Сайн байцгаана уу? Интернэтээр гэгч том ертөнцийн хаа нэгэн буланд суугаад өнөөдрийн тэмдэглэлийн минь уншиж суугаа миний найз, хамаатан, хамт ажилладаг хүн эсвэл бүр танихгүй хэн нэгэн таньд энэ өдрийн мэнд хүргэе!!! Гадаа нартай сайхан өдөр байнаа. Жаахан зав гарган энэхүү блогоо хөтлөж сууна. Саяхан болтол мэссэнжэрт байнга амьдарч байсан тэр үе дуусгавар болжээ. кэкэкэ. Шинэ газар, шинэ ажил, шинэ албанд томилогдоод ажил ихтэй завгүй байгаа болхоор бодох нь ч ховор байнаа. Би гэдэг хүн өчигдөр тушаалаа гаргуулж албан ёсоор ажилдаа орлоо. За энэ ч яах вэ байдаг л зүйл. Гэхдээ гурван сарын дараа жинхэлтэлээ нэлээд юм үзэх нь дээ. Одоогоор орсон ажлынхаа талаар хэлээд байхад эрт байна. Гэхдээ би мэдээллийн технологоор тэр дундаа сүлжээний инженер гэдэг мэргэжлээр төггсөн болхоор энэ чиглэлээрээ ажиллах хүсэл их байгаа боловч зайлшгүй систем администраторлуу орох хэрэгтэй болчлоо. Одоо хашиж эхлэж байгаа ажил маань Мэдээллийн системийн аюулгүй ажиллагааны администратор гэдэг урт цол гуншинтай. Гэхдээ таг мэдэхгүй ажилаа хийх гэж байгаа биш болхоор нэг их санаа зовохгүй байнаа. Яваандаа мэдэхгүй чадахгүй сурах шаардлагатай зүйлс их л гарч таараа тэр бүгдийн ард гарахын тулд хичээх л үлдэж байнадаа. За тэгээд хийж байгаад албан ёсоор ажилаад ирхээрээ та бүхэнтэй санаа бодол, жаргал зовлонгоо хуваалцнаа. Цаг заваа үрэн бяцхан блогт минь хэдэн хором саатсан таньд баярлалаа.
Цааш унших...
2008-06-25
Өнөөдөр ажлын сүүлийн өдөр
Гадаа нар төөнөөд сайхан өдөр болж байна аа. Хийж байсан ажилаа хүлээлгэж өгөх сүүлийн өдөр. Анх ажилд орохдоо ямар их догдолж байсан гээч. Гарахад харин жаахан гунигтай юмаа. Гэхдээ би харамсаж байна гэж хэлээгүй шүү. Сайхан хамт олонтой байсан болхоор л тэгэж байгаа юм аа. Гэхдээ дахиал шинэ хүн болоод шинэ хүмүүсийн дунд удахгүй орж ажиллана. Гэхдээ цаашид хөгжих маш их боломжтой учраас хийх хүсэл их байнаа. За тэгээд хуучин ажилаасаа ял хийж байсан юмшдээ л нэг зөөврийн компьютерийн өртэй саллаадаа. Гэвч яах вэ? эндээ байлаа гээд төлчих биш кэкэ. Хамт сайхан нөхөрлөж, инээж, гуниглаж, баярлаж байсан хамт олондоо та нараас би их юм сурсан шүү гэж хэлмээр байна. Хөвөх далай мэт энэ их амьдралын замд мэргэжлээрээ ажил хийхэд хамгийн сайханаар туслаж байсан та нартаа баярлалаа. Норжмаа, Эбо, Ганчулуун, Бурмаа гээл бусад нь нэр нь ороогүй байна гэж битий гомдоорой жаахан залхуурчихлаа найзуудаа. Мэргэжлээрээ ажиллах ямар сайхан байсан гээч.
Байгууллага хамт олон энэ бол хүн төлөвшиж болох хамгий сайхан орчин юм байна. Та нартаа бүгдэнд нь баярлалаа.
Цааш унших...
2008-06-18
Галт үнэгийн шинэ хувилбар албан ёсоор гарлаа
Firefox буюу бидний хэлж заншсанаар Галт үнэгний сүүлийн хувилбар болох Firefox-3 албан ёсоор гарчээ. Энэхүү хувилбар нь нэлээд удаан хугацааны дараа гарч байгаа боловч маш их туршигдаж байж гарч ирж байгаа бөгөөд би ч гэсэн яг одоо энэхүү хөтөчийн сүүлийн хувилбарыг ашиглан блогоо бичиж сууна. Та бүгд сайн мэдэж байгаа Галт үнэг нь Mozilla Corporation-с хөгжүүдэг үнэгүй ашиглаж болох вэб хөтөч билээ. За тэгэхээр шинэ Галт үнэгт маань дараах шинэ нэмэлт боломж болон хамгаалалтууд оржээ.
1. Та өөрт таалагдсан сайтын хаягаа маш амарханаар bookmark-даа хийх боломжтой болсон. Энэ нь хэрвээ та уг хаягыг урьд нь нэмж байгаагүй бол bookmarks дээр дархад шууд нэмэгдэх болно.
2. Сайт үзэхдээ ZOOM хэрэглэх буюу хэмжээг нь дурын хэмжээгээр харах боломж
3. Шинэ төрлийн нэмэлтүүд ашиглах боломж илүү сайн болсон
4. Санамсаргүй болон хаагдсан сайтуудыг эргүүлэн сэргээж нээх ажиллгаа нь хурдан болсон
5. Download manager нь илүү уян хатан болсон.
6. Нэмэлтээр суулгаж болох нэмэлт тоноглолууд нь илүү боломжын бөгөөд бусад төрлийн багажнуудаас нэмж ашиглах боломжтой.
7. Password manager нь сайжирсан
8. График орчин илүү сайжирсан бөгөөд CSS-н дүрслэл сайжирсан ба зурагны өнгөний дүрслэл сайжирсан байна.
За тэгээд маш их хүлээгдэж байж гарсан болхоор хүмүүс туршиж үзнэ биздээ. Дараах холбоос дээр дарж өөртөө хэрэгтэйгээ ЭНД ДАРААД татаад авна биздээ.
Цааш унших...
2008-06-13
Зорилгын утгыг асуух нь юу вэ?
Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гэж нэг сайхан үг байдаг байхаа. Амьдралд хүн юу эсийг хийж бас алдаж эндэх вэ. Хүн болгон адилгүйн утгаар бодвол хүсэл зорилго гэгч нь гагцхүү хэн нэгэн хувь хүн Баттогтох ч юм уу? эсвэл та ч байж болох сэтгэлийн хүсэл зорилгын нэгээхэн хэсэг юм шигээ. Хүний өмнөө тависан зорилго одоо биелэхгүй ч магад амьдрал тэмцлийн замын аль нэгэн уулзвар дээр тэрхүү зорилготойгоо нүүр тулан яахаа бодох цаг зайлшгүй ирнэ гэдэгт би яагаад ч юм итгэдэг юм. Амьдрал санасанаар болдгүй гэж хүн бүхэн яридаг ч хэрхэн зүглэх нь миний эсвэл таны л мэдэх хэрэг шүүдээ. Үүгээрээ юу хэлэх гээд байнаа гэхээр цаг нь болоогүй бол санаагаа нууж зорилгоо ухаарах хэрэгтэй гэж хэлэх гэсийн. Тиймдээ ч Зорисон зорилгоос буцаах зам мянга байдаг Харин зорилгодоо хүрэх зам ганц байдаг гэж хэн нэгэн хүн хэлсэн болов уу? Тэгээд энэ асуултыг асуусан найздаа бодох хэрэгтэй шүү гээд нэгэн жижхээн шүлэг зориулая.
Хүмүүн заяаг олж ховоод чамайг ирэхэд хэн баярлав
Хөрстийг таниж ядан хоёр хөл дээрээ тэнцэхэд чинь хэн түшив
Хэнээ таниж ядан хэдэн үг унагахад чамтай анх хэн ярисан вэ?
Хоёр алаг нүдэнд чинь хэн хамгийн дулаахан харагддаг байсан бэ?
Чи мэдэх үү анд минь
Хоёр ясөө хувааж төрүүлсэн эжий чинь баярлаж байсан юм анд минь
Хүүгээ таслаж амилуулсан эжий чинь эндэх вий гэж чамайг түшсийн
Хэлээ булталзуулан чамайг бувтнахад эжий чинь бүүвэйн дуу аялсан шүү андаа
Хүсэл зорилго нь бүү унтраасай гэсэндээ эжий чинь чамайг дөлгөөхөн хардаг байсын
Чи мэдэх үү анд минь
Сайнтай муутай хорвоод чи хэний нэрийг хэлэхдээ хамгийн ихээр омогшдог вэ?
Санаа оноо хоёрыг чинь хэн чиглүүлж хорвоог таниулав анд минь мэдэх үү?
Сайн сайхан явахдаа чи хэний нүүрнээс аз жаргалыг мэдэрдэг вэ?
Санасан бүхнээ бүтээх зоригыг хэн чамд өгсныг анд минь нэг удаа бодов уу?
Чи мэдэх үү анд минь
Нартад чи нэрээ дуурсгах дуудуулах тоолонд чамаар аав чинь бахархдийн
Нэг л амьдрах хорвоод хангай шиг түшигтай байх ухааныг аав чинь заасан андаа
Намар оройн хяруунд аавдаа нэг очоод үнсүүлээрэй андаа чи тэгэхэд жаргал мэдэрнэ
Нэгэнт эхэлсэн ажилаа дуусгах тэр л нандин чанарыг чи ааваасаа авсан шүү
Чи мэдэх үү анд минь
Хорвоогийн эгэл тоосон дундаас чи хэнийг түшихээ мэдэх үү?
Хамгийн үнэтэй зүйлсээ олж авахад чамд хэн туслах вэ? андаа
Харанхуй ч юм шиг санагдан амьдралд хааяа бүдчих цагтаа чи хэнийг дурсдаг вэ?
Хормын төдийд чамайг аз жаргалтай болгох хүчийг чи хэзээ мэдэрсэн вэ?
Чи мэдэх үү анд минь
Андын тангараг шүтсэн нөхөд чинь чамайг амьдралын замд хаяахгүй ээ
Ахиад алдахгүй байх сэтгэлийн тэнхээг чи андуудаасаа сурна итгэж болно
Амьдалд хүрч болох тэр оргил өөд мацахад андууд чинь зориг нэмнээ
Андын хувьд чамд би зөвлөх гэсийн зорилго чинь цээжийг чинь дэлсэх үед ухаарна
Магад санасан болгоноо би шүлгээр өгүүлэээд байж болох ч хүн чи, та, би нэг л амьдардгыг мэдэх толгой учраас чи юу хүсч мэдэрмээр байгаа бол чамд гүн цэнхэр шөнө, гиеүүрч хулжсан нойр чинь хэрэг болноо андаа.
Цааш унших...
Эмэйл хаяг гэж юу вэ
Жишээ нь дараах эмэйл хаяг байна.
Энэ хаяг нь хоёр хэсгээс тогтож байна.
| Хэрэглэгчийн нэр(bataa) | Хэрэглэгчийн эмэйл хаяг бөгөөд энэ нь msuljee.net эмэйл сервертэй харилцах түлхүүр нь болдог. |
| Домэйн нэр(@msuljee.net) | Энэ бол таны бүртгэлтэй сервер бөгөөд таны интернэтд хандах боломжыг олгодог. Домэйн нь дээр дурдсанчлан өөр өөр байх боломжтой бөгөөд жишээ нь: mcs.com, magicnet.nm |
Хэрвээ хэрэглэгч эсвэл компани нь өөрийн домайн бүртгүүлээгүй бол өөрсдийн хэрэглэж байгаа Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчийн (ISP) домэйнийг ашиглах боломжтой. Жишээ нь: magicnet.mn, mobicom.mn, ulusnet.mn гэх мэт байж болно.
Хэдийгээр энэ нь бага үнэтэй домэйн нэрийн бүртгэлийг санал болгодог боловч та ямар ч үед зөвхөн тухайн Интернэт Үйлчилгээ Үзүүлэгчийн (ISP) домэйнийг л хэрэглэх хэрэг гардаг. Эмэйл хаяг бол таныг интернэт хэмээх агуу том ертөнцөд хөтлөх бас нэгэн гайхамшигтэй боломж бас технологийн дэвшил, дэлхий ертөнцөөс хоцрохгүй байх нэг боломж юм.