2009-01-22

Чамд таалагдахын тулд

За байз 9-р ангидаа нэгэн алаг нүдтэй хөөрхөн охинд сайн болчоод хэлж чадалгүй их л удаан явсан юмсан. Тэгээд тэр л охинтойгоо долоон жилийн дараа эргээд хамт байж байна. Түүнд таалагдах гэж юу хийж байсанаа санахгүй байнааэ. Гэхдээ үерхэнэ гэж зөвшөөрүүлэх гэж их гуйлгасан шүү миний хайр. Анхны үерхэл, анхны хайр гээд анхны бүхэн минь тэр хүнтэй салашгүй холбоотой. За тэгээл хүний л харилцаа юм болхоор салж нийлэх уурлаж бухимдах юм гараал зөндөө явсан харин бид хоёр нэг ч удаа хэрэлдэж байгаагүй шүү. Магадгүй жаахан хөнгөн гоморхол төрж л байсан байх хэхэ. Энэ хугацаанд амьдрал урсан өнгөрсөн гэхгүй ч гэсэн ямар их санаа вэ. Чоно хамтлагын энэ дууг C1 телевизийн дууны хэсгээр анх сонсын байна. Тэгээд харин хэд хоног сонслоо. Ашгүй дууг нь www.xopom.com дээрээс авчлаа. Тэгээд блог дээрээ дууных нь үгийг ажлын хажуугаар сонсонгоо бичсэний хамт тавлаа. Давгүй дуу байнаа гэжүүгаа.

Чамд таалагдахын тулд

Гараа чичрүүлэн байж харилцуураа аван

Гаднаас ярихыг чинь чагнадагсан

Уйлахгүйн тулд уруулаа зуун байж

Утасны цаанаас амьсгалыг чинь сонсохсон

Чин хүслээ намдаан хүлээсээр хариу дуугарахаар л

Зүсээ улалзуулан ганцаар мөртлөө ичих юм

Чамд таалагдахын тулд би анх удаа

Чандын үгээ бодон байж хэлдэгсэн

Чамд татагдахын тулд би анх удаа

Сэтгэл зүрхээ өгмөөр байна

Сэтгэл минь чамайг хайна

Ямар холын салхи вэ?

Сэрүүндээ нүдийг чинь зүүдлэх юм

Яагаад үнсэж болдгүй юм вэ?

Там биш диваажин биш зуурд нь хаана оршино вэ

Тавин насыг эдэлсэн хойно харамсах юмгүй амьдармаар байна

Чамд таалагдахын тулд би анх удаа

Чандын үгээ бодон байж хэлдэгсэн

Чамд татагдахын тулд би анх удаа

Сэтгэл зүрхээ өгмөөр байна

За таалагдаад болохгүй болхоор нь клипийг нь хийчихлээ. Сонсоод бас үзээд дагаад дуулаад байждээ хэхэ


Цааш унших...

2009-01-11

Яасан хачин хорвоо вэ?

Зүгээр ч дуугүй салгалаад оногдсон ажилаа хийж болохгүй яасан самарсан хорвоо вэ? Тамтай ч юм шиг тамгатай ч юмшиг хаашаа юм бүгдийг нь нэг хэвэнд цутгаж байгаад хуулцан гэмээр. Новш гэхээр соёлгүй болчих гээд сонин юм. Би бодохдоо аливаа албан байгууллагын ажилчид нь хэтийн хөгжлийн төлөвийг урьдчилан харж тэр хэрээрээ амжилт бүтээлтай байх болов уу гэж бодох юм. Гэтэл манай дээр яаж байна хувцас, сандал ширээ, интэрнэт гэсэн одоогоор бол кофе тойрсон үзэг цаасны, илжирсэн бодлын хэрүүл хийгээл тэгээд дээр нь бас түмэн янзын нөхөрсөг ч гэнэ үү нэртэй үзэн ядалтын үгсээ чулуудаад байгаа ч юмшиг. Удаан л дуугүй явлаа. Би ямар гуйж орсон биш нэгэнт л ажиллаад үзье гэж шийдээд орсон хийсэн, хийж байна, цаашдаа ч хийнэ. Зүгээр ч санаа амар ажиллаж болохгүйнээ. Нэгэнт хэдэн ажил эхлүүлсэн байгаа тэгээд энэ газрын IT-г бусдын өмнө нүүр улайхааргүй болгоод хамгаалчих санаа байгаад байдаг. Гэхдээ л нэг л биш ээ. Удаан жил болсон хүмүүсийн хувьд хэн нэгэн орж ирээд учиргүй өмнө нь болоод байсан юмнуудыг нь ухаж төнхөөд байгааг гайхаад байгаа юм уу галзуу зан нь хөдлөөд байгаа юм уу бүү мэд. Нэг л том хүмүүс байхын. Хэлэхгүй бичихгүй байя гэхээр хэл ам даривганаад тасарчих гээд байхын. Яадаж байхад шуудхан хэлчихдэг болоод ч тэр үү. Аятайхан шиг хийх юм аа хийчихээд гарах юмсан. Сүүлд нь хийсэн ажилтай хэлэх үгтэй амьдрах сайхан гэж бодоод тэгээд ч мэдээллийн технологи гэгч нь өдөр хоногоор хөгжиж байгаа одоо цагт банкны IT-г энэ бүх шинэчлэл хурднаас хоцроохгүй явуулчих хүсэл даанч их байна. Нэг л төгс хүн гэж байхгүйтэй адил аливаа юмыг хийхдээ эхлээд уншиж байж дараа тухайн зүйлийнхээ талаар мэдээлэлтэй болж байж яримаар санагдаад байдын. Тэгэхгүй учиргүй л энэ ч чиний юм тэр ч чинийх гээд нээх л эрт урьдын амрагууд шиг хөрөнгөө хуваах гээд байгаа юм уу хаашаа юм. Надад жаахан ажил хийх урам хэрэгтэй ч юм уу оогий андаа хэхэ. Санаа амрав... go work Цааш унших...

2008-12-25

Би үүнийг бичихгүй байж яаж чадах юм бэ?

О.Дашбалбар гуайн шүлгийг мэдэхгүй хүн мөн дараах шүлгийг уншаагүй хүн байхгүй байхаа гэвч үүнийг унших бүр блог дээрээ бичихгүй байж чадахгүйнээ.

Залуус дүү нартаа хүргэх шүлэг

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ
Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлан явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрүүдийн жаргалтай үедээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг чи мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...
"Моод" хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс илүү
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи

Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шүү!
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!
Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас ус уулгахын дайтай
Андуурч эндүүрч явлаа.
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
"Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа"гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Цааш унших...

2008-12-23

Чамд зориулсан дуу...

Хүлээлгэлээ гэж би чамд гомдохгүй
Хүлээхийн жаргалыг сэтгэлээрээ амссан
Удлаа гэж би чамд тунихгүй
Угаас надад хайртайг чинь мэднэ
Амьдрал хэмээх далайгаас хайр гэдэг тороор чамайг би шүүрсэн
Ахин буцааж тавихгүйгээр шийдсэн
Буг бурханаас илүүтэйгээр өөрт чинь би итгэдэг
Бусдын нүднээс харамлаж хайрладаг


"Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна" энэ нэр нь их таалагдлаа байна. Ойрд блогруугаа чи орох завгүй гүйлээ шүү. Ганц орж салхи оруулж тоосыг нь үргээж дөн өвлийн ес эхэлсэн хэлхээснээс жаврыг нь арилгаж ганц шүлэг нэмлээ. Сайхан баярлаарай миний монголын залуусаа.

Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Цагаан бороо гэнэт зүсэрч, сормуусан доторх гэрэлт чулуун дээрээс нойтон шувуу ниснэ
Цахилдагт зуны нов ногоон униар хэц дамнан татаж, булгийн захад хорсон хэсэг бүгээн адуу
Цавьдар дээлээ хийсгэн одоод сэтгэлийн үзүүр дэх нарийн зурай модруу гүелзэн зэрэглээтээд алга болно
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Хэн нэгэн дурласан сэтгэл минь гол мөрөн болж үерлээд, хад чулуу болон хувирна
Хэзээ ч би хайрлахуйн гэгээн цэцэрлэгт саатаагүй мэт солонго болон замхарлаач дурлалт охидынхоо гэзгээр гэрэл гэгээ сүлжинэ
Намрын цэнхэр зөргөөр намрыг хүсэмжилж гэгэлзэж, цасны туяа солонгорон гэрэлтэх ахуйд
Намайг үүрч алхсан өвгөд минь цаг хугацааны зүүд болоод салхи мэт урсахыг үзнэ
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Чамайгаа өдөр бүр өөр уруулаар үнсэж, шанх гэзгийг чинь өөр гараар энхрийлэнэ
Чамин гоё охидыг өнөөдөр хэтэрхий хайрлаж маргааш ор тас мартах болно
Чанх дээрээс минь нар халуунаар төөнөхөд цээжин доторх цэнхэр тайгадаа салхи залгина
Чамд дурласан сэтгэл минь дотроосоо шатан буга урамдах, хөхөө донгодох цагийн хувиралыг нэгэн агшинд үзнэ
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Навчис шаргалтан будрах үдшээр ганихарсан модод түшихдээ хаврын шувуудын ганганаанд зурагдаж
Намуухан уянгалаг шөнө нарны цацраг болон бүсгүйн гэзгэнд солонгорсноо гэнэт тогоруу болоод ниснэ
Өөрт минь өвс ногоо шиг дурлаж дотор биед минь намрын тариа шиг халиурсан ганцаараа тэнгэрийн гүн рүү шидэж
Өөдөөс алхах бүсгүйн гэрэлт хар нүдэнд уусаад царсны хормойд нялх хүүхэд мэт уйлагнан
Гадаа бороо орохыг дотоод оршихуйдаа улирал солигдсноор төсөөлж
Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна
Цааш унших...

2008-11-24

Би зохиол бичнэ

Гайхаж байна уу? хэхэ. Өчигдөр толгой өвдөөд нэг эм уучихаад нэлээд эрт орондоо орсон юм. Ягаад ч юм баахан бодол толгой дотор учир нь олдохгүй эргэлдэж би гэдэг хүн хичнээн удаан өөртэйгээ ярилцаагүй юм бэ? гэж бодлоо. Амьдарсан, амьдарч байгаа, амьдрах гэж яг одоо хорвоод мэндэлж байгаа хэн нэгэн хүү эсвэл охин тэр бас л нийгмийн хүмүүс бидний л нэгэн адил амьдарна. Хүн сайн, муу хүн болохоо өөрөө сонгодог гэдэг шиг та бидний амьдрах хүсэл тавилан бодол санаанаас л шалтгаалдаг юм шиг байна. Чи сайхан зүйлийн талаар бодож, сэтгэж, түүний талаар мөрөөдөж, ирээдүйд ямар байх талаар бодож сэтгэж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Түмэн бодол хөлхөлдсөн шөнийн аниргүйн дунд би удаан хугацааны турш төөрч одсон өөрийгөө оллоо.
Би хэн байсан бэ?
Ээжийгээ найман цаг өвтгөж зовоосоны эцэст бөөн орилоон чарлаантайгаар хорвоод мэндэлсэн гэх. Үеийн хүүхдүүдээс намхан байсан болхоор дээрэлхүүлэхгүй гэж шазруун нэгэн байж цэцэрлэгт байхдаа битүү соривтой нэгэн. Сургуульд ороод ангийнхаа муу сурлагатанаас сарын хугацаанд онцчуудын эгнээнд орж харавсан од гэх. Дунд ангид ороод тэр эрчээ алдаагүй ч сахилгагүй саваагүй хоёр нь дэндсэн даруухан нэгэн. ххахахаха . Том ангид ороод хичээл сурлага нь уруудаж байгаа ч сургууль ангидаа хамгийн хэрэгтэй тэргүүний сурагч. Сургууль төгсөөд өдий болтол гэртээ бараг хариагүй тэнүүлчин. Ажил хийх хэнхэгтэй удах дургүй нэгэн. Гэвч бодоод байхнээ нийгмийн хэмнэлээс холдоод ажил гэдэг тушаалаар сэтгэлээ хуураад завгүй суусан нэгэн болж. Өдөр хоног сум мэт өнгөрөх цагын эргэлтэнд өөд уруугүй нэгэн саарал байшинд гүйсэн хөнгөн атлетикийн тамирчин болж. Өдий болтол сайн муу сайхан муухайн олон ч хүмүүстэй уулзаж, нөхөрлөж явна гэвч амьдралын зам үргэлжилсээр л ... Харин бичих номны маань өмнөх үг л бичигдэж эхлэж байх шиг байна. Дуусхаар нь хүлээсэн хэн нэгэнд өгнө..... Цааш унших...

2008-11-20

Сайхан өглөө байна

Шинэ ажлын өдөр эхэллээ гэж. Өнөөдрөөс эхлээд Domain Name System гэж зүйлийг ухаж эхлэх санаатай нэг компьютер бэлдэх гээд сууж байна. Сүүлийн үед ажил ихтай блогтоо салхи оруулаагүй удсан байна. Аж ахуйн хэлтсийн Золоо эгчид хэдэн CD захисан чинь хэд хоног болж ававдаа бүү мэд хэхэ. Гаднаа дотроо хоёр галт хана тавьчихлаа миний ажил нэлээд цэгцэрч байнаа. Оогий анд ойрд ажил ихтэй завгүй шоудаж байх шиг байна хэхэ. Зоригоо, Гантулга хаана ч яваад байгаан бүү мэдээ. Нөгөө дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд одоо бид бүгдээрээ завгүй эрчүүд болжээ. Оогий анд Жагаа бид хоёрыг шал дэмий газар орсон гээл үглээд байсан одоо гайгүй болжээ. Гэхдээ андаа сонголт ямагт байдаг шүүдээ. Бидэнд орох газар зөндөө л байна айн. Нээрээ уржигдар надад зориулж нэгэн бүсгүй шүлэг тэрэлсийн. Анх удаа хорвоо дээр зөвхөн надад зориулсан дөрвөн мөрт мэндэлсэн нь энэ байлаа. Надад их таалагдсан доор хийчлээ.

SAIHAN ZALUU DERGED MINI BAINA
SAVAAGUITEJ BI TVVNIIG SHINJIN
HOGJILTEI BODOL OVRLOOD
AJIGCH VGUI TVVND HELNE
ASVAAGUI ZANG MINI OILGOOOROI

Хөөрхөн шүлэг байгаа биздээ. Одоо түүний бичсэн бас нэгэн шүлгийг тавилаа.

ZALUU MNI CHAMD BI DURLIY
BVLEEHEN URUULAND CHIN ZOOLON HVRII
BVH L BIE N DEER CHIN HAIRIIN SHVLEG TERLII
OGLOONII NARAN MANDAHAD CHINII DERGED SERIE
OROI BVR CHAMDAA ZORIULJ SHVLEG BICHNEE BI
ONGON ZVRHENDEE DURLALIIN OCHIIG ASAAY BI
ONGODIIG MIN HOGLIJ DERGED MIN CHI BGARAI
SHVLEG HELDEG URUULAARA ZOOLHON VNSEJ CHAMIG ERHLVVLII
NAM GVMHEM ORCHLONG TSOCHOON BAIJ VNSELZIE
VHTELEE BI CHAMTAI HAMT BH GESIIN
NAIRAG SHVLGEE CHAMD L ZORIULJ BI TERLLEE

гэжээ. Тэр томоор бичих дуртай юмшиг байна. Өө мастер кард нь орохгүй байна гэнээ. Бас нэг жижхээн юм нь болохгүй болсон биздээ.
Цааш унших...

2008-10-12

Юм бүхэн өөрчлөгдөж байна

За өнөөдөр чинь амралты өдөр гэж байгаа. Гэртээ амрах гэсэн чинь уйдах шинжтэй болхоор нь хэвлэлийн хүрээлэн дээр ирчээд энэхүү постоо сараачиж сууна. Завгүй завгүй завтай гээл байгаад байх уу? эсвэл амьдралыг арай өөрөөр харж амьдрах хүсэл алга болчоод байнаа. За ямар ч байсан одоо хийж байгаа ажилаа дуусгаадий. Хүн ер нь аливаа ажлыг сонирхож басхүү тэр ажилыг хийх хүсэл нь байвал дуртай нь аргагүй хийнэ шүүдээ. БИ ингэж бодож байна та юу гэж бодож байгааг би таашгүй байна. Яг одоо миний хийж байгаа ажил маань надад маш их таалагдаж би хийхийг хүсэж байгаа болхоор хурдхан дуусгах санаа байна. Гэвч өөр бусад хүмүүсээс хамаарах шалтгаалах юм даанч их байна. Сүүлийн үед зэвүү дургүй хоёр зэрэг зэрэг хөдлөөд байнаа. Андуудын дунд УУЧЛААРАЙ гэдэг үг байдгүй гэж хэзээ ч юм хэн ч юм нээх аймээр эрдэмтэн биш ч нэг хүн хэлсэн тэгээд дараа нь найздаа алуулсан түүх бас л эргэлзээтэй нэгэн цагт бас уншиж байсан санагдана. Оогий анд хэлсэн байдын "Хүний амьдрал амьсгалсан амьсгалын тоогоор бус аз жаргалтай өнгөрүүлсэн мөчүүдээр хэмжигдэнэ" гэжүүгаа. Сүүлийн үед ЯАХОО мессенжер гэж юманд орохоо болихоор шийдээд ажлын цагаар шагайхгүй байгөө. Амар ч юм шиг санагдаад тоохоо ч байсан. Саяханыг болтол интернэт мессенжер хоёр байхгүй бол тэгээл болохгүй мэт санагдаал байлаашдээ. За за орой ч болж үг ч олдож үглэж дуулаад байдаг мэлхий ногоондоо буруу харж чихүүлээд хүний юманд хүрчихгүйн гар холоо хөдөлгөлгүйхэн шиг суугаад харих хэрэгтэй болж байх шиг. Шороо бужигнаад энэ хот гэдэг чинь хуучнийхаар бол жинхэнээсээ түм түчигнэж бум бужигнасан газар болоод ч тэр үү оройд гэртээ хариад тагш хоол ходоодруугаа зүглүүлэхээр шороо нь хамт даялаад хэврэгхэн хэдэн шүдийг минь хагалчих гээд байх юм. Хэцүү ч хорвоо болоод байх шиг байнадаа. Хорвоогоор нэг хэрэгт дуртай гарууд байх юмдаа. Үүнийгээ жаахан хянаж бие болоод сэтгэлийн хөөрлөө дарж хүний мөрөөр замнаж нанжид хүртэхгүй амьдрахын хүсэх байна. Тэгээл би л нэг засрахгүй залрахгүй хойд хар овоохойн мангаа гэсэн шиг энд тэнд үсэрч явахаа болиод арай өөрөөр хорвоог нэг хараад хэн байгаад хэн болсоноо бодуул уг нь арай өөр үр дүн гарах юм шиг санагдаад байх юмдаа. Хүн энэ дэлхий дээр юугаар ч дутахгүй амьдарч болох хэдий ч нэг л юмаар дутаж амьдардаг юмаа санаж яваарай баавгай минь. Сайхан амраарай ALL Цааш унших...