2007-06-07

Яана вэ?

Бөөн шуугиан болж байж нэг блог нээчихээд юм бичилгүй их уджээ. Хичээл амарчихлаа дадлагаа хийгээл хажуугаар нь блогоо жаал янзлая байз. Амралтаараа нэг сайхан харих юмсан. Өвлийн амралтаараа гэртээ хариж хоёр хоноод яг шинэ жил болохын өмнөхөн арван хоёр сарын хорин есөнд гараад одоо бараг 6 сар болох гэж байнее. Нутгаа их санаж байна шүү. Одоо ногоороол үнэн гоё байгаадаа. Дөнгөж сая нэг найз маань орж иржийнее маргааш утсаа хэрэглүүлчих гэнээ. За энэ яах вэ? гэрээ, нутгаа үнэндээ их санаж байна шүү. Наадмаар л нутгийн зүг хүлгийн жолоо залаядаа гэж бодож байнаа. Ойрд нэг ажил хийж эхлэх гээд явж байгаа уг нь бүтчихвэл өөрт ч хэрэгтэй бусад найз нарт маань ч гэсэн хэрэгтэй юмсан гэж бодоол бүтээчих санаатай явж байхымдаа. Сургууль дээрээ дадлагаа хийж байгаа болхоор ёстой нэг хийхийг бодож байсан server-үүдээ дураараа тавих болсондоо баярлаад барашгүй байнее.За тэгээд цаашдаа блогоо жаахан идэвхтэй бичнээ.

No comments: