2007-06-18

Сүлжээний талаарх бодол

Өнөөдөрийг хүртэл гурван жилийн турш сүлжээний инженер гэдэг мэргэжлээр сурж байна. Гэвч яг мэргэжлийн хичээлүүдээ энэ жилээс л үзэж эхлэж байна. Бас өөртөө, үзэл бодлоо илэрхийлэх индэр болгох гэж нэгэн блог нээгээд хоёр сар гаран болж байна энэ хугацаа богинохон биш ч өөрийнхөө мэргэжилтэй холбоотой юм бичсэн нь цөөхөн байх юм. Ингээд энэ бодлынхоо үүднээс ер нь сүлжээтэй болон комьпютертэй холбоотой хүн болгоны бараг өдөр тутамдаа сонсож мэдэж байх хэрэг гардаг порт болон протокол гэж юу байдаг талаар уншиж сонирхож байсан юмаа чадан ядан бичье. Магад алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй тул уучлах буйза.

Бид өөрсдийнхөө өдөр тутмын амьдралыг комьпютер болон интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Тэгэхээр интернэт сүлжээ гэж ярихад магадгүй бидний зарим нэгний маань мэддэггүй эсвэл сонирхон үзэж байгаагүй тийм одоо арын албанд зогсдог төхөөрөмжүүд байдаг. Сүлжээний үндсэн төхөөрөмжүүд бол PC, HUB, SWITCH, ROUTER, REPEATER, CABEL за одоо үед кабель ашиглахгүйгээр утасгүй сүлжээ буюу WIRELESS NETWORK бас өргөнөөр ашиглах болсон байна. За тэгээд сүлжээг том жижгээс нь хамаараад LAN (байгууллагын сүлжээ) , MAN (хотын сүлжээ), WAN (дэлхийн сүлжээ) хэмээн ангилж үздэг. Сүлжээг зохион байгуулж байгаа хэлбэр буюу геометр зураглалаар нь гэх юмуудаа топологоор BUS, STAR, RING , HIERARCHIC гэж ангилдаг. За эдгээр хэлбэрүүдийг бас хооронд нь нийлүүлсэнээр бас илүү ашигтай сүлжээний хувилбарыг гарган авч болдог.

BUS топологи -бүх PC-нүүд нэг ерөнхий шугаманд холбогдсон сүлжээ ингэснээр сүлжээний бүх PC-нүүд хоорондоо шууд холбогдож болно.

RING топологи -PC бүр нь дараалан холбогдох бөгөөд энгийнээр бол тойрог байдлаар холбогдоно. Ингэснээр PC бүр нь тухайн сүлжээндээ зэргэлдээ хоёр PC-тэй л холбогдох бөгөөд бусадтайгаа тэдгээрээр дамжиж холбогддог.

STAR топологи -Нэг PC нь бусад бүх PC-үүдтэйгээ холбогдсон байдаг.

HIERARCHIC топологи -Энэ бол мэдээж нэг нь нөгөөгөөсөө удамшсан буюу шаталсан хэлбэртэй байдаг.

Өнөөдөр өгөгдлийн холбоонд TCP/IP загварыг өргөн ашиглаж байна. Энэ нь маш олон тооны протоколуудын цуглуулга юм. Анх энэ загвар маань 1970-аад оноос DoD (Departmentnof Defense) гэсэн нэртэй төсөл хэрэгжсэнээр үүссэн түүхтэй. TCP/IP протокол нь дөрвөн түвшинтэй байдаг. Ер нь сүлжээний протоколыг түвшингүүдэд хувааж хөгжүүлсэнээр протоколуудыг тус тусад нь хөгжүүлэх боломж олгодог.

1. Application буюу Хэрэглээний түвшин

Төгсгөлийн хэрэглэгчид мэдээллийг үзүүлэх болон доод түвшинд өгөгдлийн дамжуулдаг. Үндсэндээ мэдээллийг харуулах, кодлолийг тайлах, харилцааг хянах болон хэрэглээг зохицуулдаг.

2. Trancport буюу Дамжуулалын түвшин

Сүлжээний тогтвортой байдлыг хангах болон сегментийг шууд тогтсон холболтон дээгүүр дамжуулдаг. Үүрэг нь алдааг илрүүлэх , хянах болон өгөгдлийг сегментэд хуваах болон нийлүүлэх болно.

3. Internet буюу Харилцан холболт

Дээд түвшинээс ирсэн сегментийг пакеть болгон дамжуулдаг. IP хаяг ашиглан замчилдаг бөгөөд энэ нь тогтвортой бус буюу найдвар муутай холболт юм.

4. Network Access буюу Сүлжээнд хандах

Физик түвшинд битүүдийг дамжуулдаг бөгөөд сүлжээний хост бүрийн MAC хаягаар нь өгөгдлийг дамжуулдаг.

Эдгээр түвшингүүд нь өөр өөрийн тогтсон хэлэлцээр буюу протоколууд ашигладаг. Үүнд: Application layer: -File Transfer Protocol (FTP) -Hypertext Transfer Protocol(HTTP) -Simple Mail Transfer Protocol(smtp) –Domain Name Service(DNS) –Trivial File Transfer Protocol(TFTP)

Transport layer: -Transport Control Protocol(TCP) -Uder Datagram Protocol(UDP)

Interner layer: -Internet Protocol(IP)

Network layer: -Ethernet протокол бүр нь өөр өөрийн портыг чагнаж түүгээр өгөгдлийг дамжуулдаг.

Портууд

TCP болон UDP нь портуудын тусламжтайгаар мэдээллийг солилцдог. Хэдийгээр бид тухайн өгөгдлийг дамжуулахдаа IP хаягыг ашигладаг боловч ямар портоор уг өгөгдөл очихыг мэдэхгүй бол мэдээлэл дамжихгүй. Жишээ нь бидний сайн мэдэх вэб сервер 80-р порт дээр ажилладаг билээ. Нэг PC-нээс гарсан өгөгдөл нөгөө PC-д очихдоо тухайн өгөгдөл анх гарахад нь тодорхойлж өгсөн портоор л дамжигддаг. Дамжуулалд 2-н 16 зэрэг буюу нийт 65535 порт ашиглагддаг бөгөөд тэдгээрийн 0-1024 хүртэлх портуудыг администраторын буюу үндсэн хэрэглээнд стандарт болгон ашигладаг. Үлдсэн портуудыг хэрэглэгчид хуваан хэрэглэдэг. За ингээд зарим өргөн хэрэглэгддэг портуудын жагсаалтыг харуулъя.

No comments: