2007-06-21

Линуксын талаарх бодрол

Миний хувьд Линукс гэж үйлдлийн системийг сонирхох болсоноор багагүй хугацаа өнгөрчээ. Саяхан нэгэн найз маань энэ Линукс гэдэг чинь Виндоуз шиг үйлдлийн систем юм уу гэж асуусан юм. Хариу болгож өөрийнхөө мэдэж байгаа болон хэрэглэснээс хойшхи үлдсэн бодол сэтгэгдэлээ бичие гэж бодлоо. Анх Линукс Торвалдс гэдэг оюутан залуу тухайн үед Миникс гэж Юникс суурьтай үйлдлийн систем байсаныг эх кодонд нь засвар хийж түүнийгээ Линукс хэмээн нэрийдэж кодыг нь нээлттэй тавьсанаар дэлхий даяар байгаа олон мянган кодерууд түүнийг өөр өөрийнхөөрөө хөгжүүлж түүнд байгаа алдаа дутагдал болон цоорхойг олж түүнийг хэрхэн засварлсан талаарх мэдээллээ солилцон өнөөдрийн хүртэл хөгжүүлж байна. Тийм ч учраас өнөөдөр Линуксийн маш олон хувилбарууд оршин байж тэдгээрийг маш олон сайн дурын кодерууд хөгжүүлж байна. Үүнд та ч бас оролцож түүнийг ашиглаж туршиж үзээд ямар нэгэн цоорхой илрэх юм бол түүнийгээ дэлхий даяар байгаа Линуксын сонирхогч нартай хуваалцвал та түүний хөгжилд өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулж байна хэмээн ойлгож болох юм. Мэдээж хүн л хийж байгаа юм чинь алдаа байж таараа түүнийг нь илэрүүлж засахад таны оролцоо хэрэгтэй юм. Гэхдээ энэ бол Майкрософт-н Виндоуз үйлдпийн системтэй харьцуулвал тийм ч том зүйл биш юм. Та интернэттэй бол анзаарсан байх Виндоуз чинь байнга сайжруулалт хий гээл байдаг гэтэл та Виндоуз-г худалдаж аваагүй бол мөнгөө нэхээл хамгаалалт энэ тэр найдах юм байхгүй болж байгаа биз. Тэгвэл Линукс дээр тийм хэрэг гарвал та интернэтрүү ороол өөрт тулгараад байгаа асуудлаа бусад хүмүүст дуулгахад таниас юу ч шаардахгүйгээр хэлээд яаж хэрхэн шийдвэрлэх арга замыг заагаад өгнө. Энэ бол нотлох албагүй ҮНЭН . Магадгүй та илүү их сонирхож байвал түүнийг өөрийн дураараа өөрчлөн эх кодонд нь өөрчлөлт хийснээр өөрийн гэсэн Линукс үйлдлийн системтэй болох боломжтой юм. Энэ бол та бидэнд олдож байгаа асар том боломж бололцоо гэж би бодож байна. Гэтэл бидний ихэнхийн маань өдөр тутмын хэрэглцээ болсон Виндоуз-н хувьд энэ маань боломжгүй зүйл юм. Яагаад гэж та бодож байж болох юм. Нэгэн жишээ авъя: энэ хоёр үйлдлийн системийг талхтай зүйрлэх юм бол Виндоуз маань нэгэнт идэхэд бэлэн болсон барьсан талх гэж болно. Түүнийг хийхэд тухайн Майкрософт компанид ажиллаж байгаа ажилчид бүх орц найрлага жорыг нь тааруулж удаан хугацаанд хийгээд болгоод бэлэн болсон талх буюу бүтээгдэхүүнийг таньд өгч байгаа юм. Тэгвэл Линукс таны гар дээр түүхий гурил чигээрээ очдог гэж бодвол ямар байна. Та түүгээр бөөрөнхий, гурвалжин гэх мэт хүссэн хэлбэрийн талхыг өөрийн дураараа барих боломжтой. Мэдээж ийм байлаа гээд таньд ажиллахгүй алдаагаар дүүрэн хэцүүхэн үйлдлийн систем очиж байна гэж бодож болохгүй шүү. Яагаад гэвэл энэ маань эх код нь нээлттэй үйлдлийн системтэйгээ хамт түгээгддэг онцлогтой. Түүнийг хэрэглэснээс гарсан алдаа дутагдалыг хэн нэгэн хүлээдэггүй тэгэх ч боломжгүй юм. Учир юу хэмээвээс Линуксийг хэрэглэхийг хэн нэгэн таньд тулгахгүй бөгөөд та зөвхөн өөрийнхөө хүслээр хэрэглэдэг болно. Үйлдлийн системтэй хамт яригддаг нэг зайлшгүй зүйл бол түүн дээр ажилладаг хэрэглэгчийн программ хангамж байдаг. Найзын маань асуусан шиг Виндоуз дээр ашигладаг Microsoft office, Photoshop, Yahoo messenger гэх мэт түүнд зориулсан программууд нь Линукс дээр ажиллах боломжгүй юм. Шалтгаан нь энгийн бөгөөд энэ хоёр системийн маань цөм нь өөр өөр байдагт оршино. Түрүүчийн талхаар зүйрлэх юм бол түүнийг барьсан технологи болон хөөлгөгч нь өөр гэж болох юм. Харин Виндоуз дээр ажилладаг программуудтай ижилхэн ашиглагддаг программууд байдаг. Жишээ нь: дээрх гурван программтай адилхан Линукс дээр хэрэглэгддэг программ бол OpenOffice, GIMP, Gaim messenger за мөн график зурагтай ажилладаг Виндоуз-н VISIO шиг Линукс дээр DIA гэж программ байдаг гэх мэтчилэн маш олоныг дурьдаад байж болох юм. Хамгийн гол хэрэглэгчдэд хэрэгтэй тал гэвэл энэхүү ЛИНУКС гэдэг үйлдлийг систем нь ҮНЭГҮЙ тараагддаг бөгөөд дагалдах хэрэглээний программууд нь бас ҮНЭГҮЙ түгээгддэг болно. Магадгүй та ҮНЭГҮЙ юм чинь муу гэж бодож байж болох юм. Таньд тийм биш, энэ бол зүгээр төөрөгдөл гэж хэлмээр байна бас хэрэглэж үзээд өөрийн дүгнэлтээ дараа нь хийгээрэй гэж хэлмээр байна. Таньд ИНТЕРНЭТ байхад та ЛИНУКС-г олж болно. Мөн Линуксын дагалдах программ хангамжуудыг та татаж аваад интернэт байхгүй тохиолдолд хэрэглэж болох юм. Нэг жишээ дурьдахад Линуксын нэг хувилбар болох ГНЮ/Линукс Дебиан гэж байдаг би өөрөө ашигладаг. Үүний сүүлийн хувилбар нь гэхэд 22 CD байх бөгөөд дотроо суулгаж ашиглаж болох 24000 орчим программуудыг агуулсан байдаг ба та тэдгээрээс өөрийн хүссэн программаа суулган ашиглаж болох юм. Мөн түүний талаарх заавар зөвөлгөө болон санал бодлоо www.debian.mn сайтаар зочилоод мэдэж үлдээж болох юм. Бас яагаад олон хувилбар гараад ирвээ гэж бодож болох юм. Виндоуз маань мөн Windows2000, WindowsXP гэх мэт олон хувилбар байдаг шүүдээ түүнтэй адилаар Линукс маань Дебиан, Өбөнтө,Федора гэх мэт хэд хэдэн хувилбар байдаг. Мөн Линукс төрлийн үйлдлийн систем хэрэглэснээр та бид өдөр тутмын асуудал болсон ВИРУС-с санаа зовохгүй байж болох юм. Энэ үйлдлийн систем маань ВИРУС-тэх МАГАДЛАЛ нь ТЭГ ХУВЬ-тай гэж үзэгддэг. Энэ бол маш том давуу тал биш гэж үү? Өнөөдөр та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ИНТЕРНЭТЛИНУКС байхгүйгээр төсөөлөх аргагүй юм. Маш өндөр системийн хамгаалалт, хурдан шуурхай ажиллагаа, маш бага үзүүлэлт шаардах техникийн шаардлага нь түүнийг гол үйлчилгээ үзүүлэгч СЕРВЕР болгон ашиглах нэгээхэн шалтгаан болж байна гэж би боддог. Анх энэ үйлдлийн систем нь график хэсэггүй байсан нь зөвхөн өндөр түвшиний мэргэжилийн хүмүүс хэрэглэдэг байсаных юм. Энэ нь энгийн хэрэглэгчид хэрэглэглэхэд хүндрэлтэй байдгыг харгалзан график хэсэг нэмж суулгасанаар хэрэглэхэд хялбар болсон. Мөн та энэхүү системийг тэкст болон график орчины аль алинд нь ашиглах боломжтой. Энэхүү зүйлийг бичихдээ аль нэг үйлдлийн системийг муулаж нөгөөг нь сайшаах гэж бичсэнгүй зүгээр л өөрийн бодож явдаг бодлоо чадан яадан эвлүүлэн үсэг холболоо. Гэхдээ эцэст нь нэг зүйл хэлэхэд бид яагаад заавал өндөр үнэтэй систем хэрэглэж мөнгөө гарздах хэрэгтэй гэж БИДЭНД ӨӨР СОНГОЛТ БАЙНА!!! гэж хэлмээр байна. Цаг заваа гарздан энэхүү бодролыг маань уншсан таньд баярлалаа. Мөн өөрийн үзэл бодлоо хуваалцаж санаа оноогоо хэлнэ гэдэгт найдаж байна.

3 comments:

Anonymous said...

Здравствуйте,

Надежная и проверенная [url=http://popplers.ru/]партнерка[/url] [b]Popplers.ru[/b] предлагает Вам сотрудничество на выгодных условиях. Мы покупаем ваш ру трафик по выгодным ценам. Владельцам сайтов, вебмагазинов и веб мастерам мы предоставляем выгодные условия, отзывчивую поддержку и проффесиональный подход в нелегком бизнесе рунета.
отличная возможность быстро заработать, выгодная рефферальная программа, направьте ваш ру трафик в нужное русло, в русло прибыли которое принесет вам [url=http://popplers.ru/]Партнерка[/url] [b]Popplers.ru[/b] . Вывод средств в WebMoney или PayPal, возможность срочных выплат в любой день недели, персональный подход к каждому адверту.

Наши расценки за 1k:

DoorWays - 6у.е.
Popunder - 5у.е.
CJ - 5 у.е.
Clickunder - 4 у.е.

Ждем Вас в наших рядах!

Support: 498994074

Anonymous said...

Хурц тод ойлгомжтой ... сайхан бичжээ

Unknown said...

sain baina uu chinii blog uneheer taalagdaj bna nad shig hun ih l nemer bolohoor blog bna daa chamaas baga saga asuuh yum ih l bna daa bolomjtoi bol mail haygaa ogooch gj guih gsn yum oor olon zuiliig blogtoo nemeerei bi buh nz nartaa chinii blogiig taniulah bolnoo