Өнөөдөр гэртээ нэг амарна гэсэн чинь хийх юм олдохгүй ажил дээрээ ирчихлээ. Тэгээд ганц хүнтэй яахоо мэссэнжерээр жаахан бичлээ. Энэ шүлгийг санал болгосын. Би уг БАС Л ЗАВГҮЙ... шүлгүүдийг сонсдог юм аа. Тэгсэн энэ шүлгийг ерөөсөө тогтож сонсож байгаагүй юм байнааа. Сайхан үгтэй шүлэг юм. Миний дуртай нэг дөрвөн мөрт байдын тэгсэн харин энэ шүлгийн хэсэг байсан юм байж. Ингээд та нарыг ч гэсэн уншаад үзээрэй гэсийн. Хэрэв таалагдвал хэлээрэй шүлгийг нь өгч болийшүү.
А. Эрдэнэ-Очир - Голын тохой дээр
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө
Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов
Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү
Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов
Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа
Цааш унших...
2008-09-26
Голын тохой дээр
2008-09-16
Би төвлөрч чадахгүй байна
Хүний амьдрал яасан сонин бас хачин юмдээ. Хүн хийхгүй гэснээ хийж авахгүй гэснээ авч чадахгүй гэснээ чадаж нөгөө давахгүй гэсэн даваагаар ес давна гэдэг ч хоосон үг биш юм аа. Ойр ажил ихтэй байгаа боловч нэг л амжсан юм байхгүй байгаад байхын. Санаа бодол нэг л төвлөрч өгөхгүй байх шиг байна. Элдэв юмаар өөрийгөө сатааруулж завгүй ажилаар булсаар байтал би ч өөрөө хэн болоод байгаагаа бараг мэдэхээ байж байх шиг. Андын тангараг шүтэж амьдрах итгэл надад байдаг шиг хүнд итгэх итгэл бас байдаг. Өчигдөр орой нэгэн андаас минь амьдралд гутарсан хийгээд амьдрах хүсэлгүй байгаагаа хэлээд эцэст найзууддаа хайртай хэмээн нэгэн жижхээн захиа бичээд хараал идсэн мобикомын сүлжээгээр миний гарт байдаг тоосгоны дугаарын цуглуулж хийгээд явуулчиж. Гайхсан би гэдэг хүн юун учрыг бодох манатай аймаар юм бодоол хариу залгадаг юм байгаа бидээ. Гэтэл анд харин уух уу гэж байна. Удаан дуугарсангүй уулзсангүй байж байгаад зүрх авчих шахам гараад ирсэн хүнийг тэгэж хэлхээр үнэндээ баярлсан боловч зөрүүд, гомдсон зан хөдлөөд үгүй гээд хэлчихлээ. Гайхаад Оогийд хэлсэн чинь би их гуйсан одоо л ойлгож байгаа юм бол ямар хулчгар юм бэ? өөрөө хэлнэ биз гэж байна. Үнэндээ юм болуул Жагаа бид л уурлаад муудалцчихдаг байсан чинь Оогий бас уурлаж бас гомджээ. Алсад одсон тэр сайхан нөхөрлөл үерхэлийг өнөөдөр төсөөлөхөд андын дайтай андууд явжээ. Автобусны 200 төгрөгөө надаа өгчөөд 4 замаар дамжаад дэнжийн мянга алхаж байсан тэр үе хайчсан бэ? Үл ойлголцолыг зугатааж нуугдаж давж болох ч эцсийн үр дүн хэнд хэрэгтэй юм. Адилхан л жаахан амьдралын нэгээхэн буланд шигдсэн хадаас бидээ. Завгүй, найзгүй, мөнгөгүй, итгэх итгэлгүй байх нь сэтгэлийн угт хурсан бөөн хар юмны хаана ч хүрэхгүй юмшиг байна. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ гэхдээ тэр бүгдийг ухаалагаар даван туулж өөртөө хэрэгтэй тэр л замыг олж авахад би ганцаараа даанч хүчин мөхөсдөх юм. Саяхан андуудыг гэртээ цуглуулж хоол хийж идээд жаал ярилцалаа сайхан байлаа. Гэхдээ л орон зай ямар их сул байсан гээч тэр жаахан өрөө дүүрэхгүй юм бил ээ. Сүүлдээ яаг юу бичих гээд байгаагаа ч ойлгохоо байгаад байх шиг. За болий өдөр шөнөгүй завгүй ширтэх компьютерээ унтраагаад харих минь........ Цааш унших...
2008-09-10
Зүгээр л бичсийн....
Зунаас үлдсэн бороо зүрх зүсэн намартаа л шивэрнэ
Зүгээр л байсан санаа сэтгэлдээ багтахгүй хаачих нь вэ
Зүүдэндээ ч хараагүй тэр аниргүйн зүг хоосон гиюүрч
Заяа тавиланг өөрийнхөөрөө чиглүүлэх би хүмүүн заяа
Сая сая цэцэгсийн сэтгэл гижигдэх гэгээн мандалыг нүдээр үзэж
Салж чадахгүйн учир бурхантай тэрслэх чөтгөрийн цэрэг би
Санаа алдах мөч бүхэнд хорвоогоос би хормоор холдож байна
Сэтгэл дүүрэн буцах юмсан хүсэл бүхнээ гүйцээгээд
Өврөө ухаад элдвийг гаргах шидтэн биш ээ би хүн за
Өөр хэн нэгэнд гай болохгүй жирийн л нэгэн ард би
Өөрөөсөө тасалсан амийг хэзээ ч үл умартах ээжтэй хүн би
Өтгөс өвгөдийн хайрыг тархинд зангидах шүтээн аавтай хүн би
Өнө мөнхийн хорвоод тохойгоо түшүүлэх хөөрхөн дүүтэй хүн би
Өөрт минь заяаж амьдрал бэлэглэх атга нөжин зүрхтэй хүн би
Өвгөрөөд унатлаа мөрөө гаргах хүй цөгөлсөн эх оронтой хүн би
Өнгө нь мөнх хөхөөрөө зулай ээх, хийморь тахих тэнгэртэй хүн би
Өлмийгөөрөө гишгээд байгаль мэдрэх торгон шар манхантай хүн би
Өөрөөсөө эхлэж мөнхийг дайлах хатан улаан зориг, би эр хүн
Ойрд роутерээ ажиллагаанд оруулах гэсэн чинь нэг л алдаа гараад болохгүй байнаа. Банкны ажил ч бас тэгэж байгаад төвөгтэй юм байна шүү. Саяхан улаан хуаранд дүүтэйгээ нэг хажуу өрөө хөлсөлж орсын тэгсэн орой очоол хийх юм байхгүй сайхан унтдаг л ажилтай болж байндаа. кэкэкэкэ. Энэ амралтийн өдрүүдээр чадуул хэдэн найзаа гэртээ урих санаатай гэхдээ амжих нь уу харин сайн мэддэггүй ээ. Дүү оюутан болоод ирсэн одоо л амьдрал эхлэж байнадаа. Өмнө нь дандаа өөрийнгөө л болгоод байдаг байсан чинь одоо нэг хүн нэмэгдсэн гэж. Ойрд ажил ажил гээд гадуур ч гарах зав хомс байна шүү. Сая сууж байсан хэдэн мөрт санаад буухаар нь биччихлээ. За ажилаа хийедээ гэжуугаа.
Цааш унших...
2008-08-30
Үхэж үл болно кино үзээд ....

Өчигдөр Үхэж үл болно Чингис хаан киног үзлээ. Үнэхээр тасархай кино болсон байна шүү. Чингис хаан болон түүний анд Жамух нарын хоорондын зөрчил болон монгол ахуйг үнэхээр сайхан гаргасан байна. Жүжигчид нь жаахан хөгшидсөнөөс биш сайхан тоглжээ. Аргагүй чадварлаг байна. Үүнээс юу нь ингэтлээ таалагдаваа гэхээр Жамухын хэлж байгаа үг үнэхээр тухайн үедээ үнэхээр үнэн үг байсан мэт санагдлаа.
Би Тэмүүжиний нөхөр мэт дайсан
Дайсан мэт нөхөр нь явна
Үнэхээр анд болсоны тангараа хувь заяаны эрхээр эвдсэн ч энэ хоёр хүн эцсийн хойчид ямагт анд гэдэгээ санаж нэгнээ уучилж боломж олгож байсан. Энэ ямар нандин чанар бас сайхан нөхөрлөл вэ?
Тэгээд бас сүүлд баригдаад ирэхдээ Чингис хааны би чамайг уучиллаа гэхэд
Миний анд намайг уучилж болох ч
Монголын төр намайг уучилахгүй
Үнэхээр хийсэн юмныхаа арыг дааж чаддаг зоригт эрс басхүү амьдрал хүссэнээр болдгүй гэдгийг үүнээс ойлгож болно. Жамухад алтан улс эвсэл хар хидан улсад гарч амьдарч болно гэж байхад хэлсэн үг үнэхээр сайхан. Гадаад улсыг мөрөөдөж гэртээ хийх юмгүй суудаг нэг нь үүнийг бас бодоосой.
Би харын нутагт ясаа тавих гэж Алтайн уулсын бэлд төрөөгүй. Энэ үгийг бодоод үздээ сайхан хэлсэн байгаа биздээ. Одоо хамгийн их таалагдсан үг гэж байгаа. Энэ юу вэ? гэхээр Жамух болон Чингис хаан нарын сүүлийн яриа гэж болно. Үнэхээр сэтгэл огшхоос аргагүй сайхан үг.
МОНГОЛ МОРИНЫ ТУУРАЙГААР ДЭЛХИЙН ДАЙДЫГ ХЭМЖИЖ
ДОРНООС НАРАН МАНДАЖ ӨРНӨ ХААНА ЖАРГАДГЫГ ҮЗСҮГЭЙ
гэж найздаа сүүлийн үгээ хэлж байгаа юм. Үнэхээр агуу хүн агуу л юм бодож явдаг байгаа бидээ. Өөрөө нэгэнт үүнийг хийж бүтээж чадахгүй болхоороо найздаа захих хэлэх хоёрын дунд хэлж байгаа нь хэдийгээр кино боловч үнэхээр тэгэж хэлсэн мэт санагдаж байсан шүү.
Мөн Суут Богд Эзэн Чингис хааны хэлсэн үг үнэхээр омогшиж бахархахаас аргагүй байдаг билээ.
Ургахуйгаас шингэхгүй хүртэл
Улс иргэнийг хураан явж
Эн олон, бус элэгтний
Элгийг нэгтгэв за би
Тун, бус толгойтын
Толгойг нэгэн болгов за би
Сэтгэл муутан уйдах тэд
Ой муутан чилэх тэд
Ургууд минь та
Ойндоо үл уйдан
Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун
хэмээн захисан байдаг болой. Миний монголын их түүх агуу ажгуу.
Цааш унших...
2008-08-27
Nice дуу байна. Сонсоогүй нэгэнд нь
Энэ их хөөрхөн дуу байна. Ойрд цаг зав муутай болхоор блог дээрээ юм бичих боломж хомс байнаа. Тэгээд үүнийг цайны цагынхаа багахан хэсгийг ашиглан бичиж сууна. Сонсоогүй нэгэнд таалагдах байхаа. Тун дажгүй дуу байнаа.
Heartbreaker
Where it's at
I know karma's coming to pay me back
Im with the sweetest thang thats on the map
I broke her heart in 30 seconds flat
In 30 seconds flat
Now how did i
Just how did I become that kind of guy
To look at girl and lie right in the eye
My momma told me willy that aint right
Boy now that aint right
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break your heart [2]
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break ya
B b b b break it baby
Look baby
Im a heartbreaker [6]
Im a heart
A h h h h im a heart
A h h h im a
Where she go
I got some things I gotta let her know
To fix the love now its impossible
But baby baby if we take it slow
If we take it slow
We can make it work
We just cant throw the love down in the dirt
You probly think that im a f**kin jerk cause the way I let you down it made you hurt
[ Heartbreaker lyrics found on http://www.completealbumlyrics.com ]
I didnt mean to make you hurt
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break your heart [2]
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break ya
B b b b break it baby
Look baby
Im a heartbreaker [6]
Im a heart
A h h h h im a heart
A h h h ima
Break it down
Lets break it down [roughly 15]
So so so sorry
So so so sorry
A la la la
La la la la
La la la la
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break your heart [2]
Im s s s sorry
Im s s s sorry
I didnt mean to break ya
B b b b break it baby
Look baby
Im a heartbreaker [6]
Im a heart
A h h h h im a heart
A h h h ima
Цааш унших...
2008-08-16
Ээждээ очоод нэг үнсүүлэх юмсан
Би ер гэрсэг хүн л дээ. Арван жилд байхдаа 9-р ангид орхоосоо өмнө гэрээсээ гардгүй ном уншаал суудаг их гэрсэг хүүхэд байлаа. Яагаад ч юм хүүхдүүдийн тоглож байгаа хоккей, хөл бөмбөг энэ тэр нээх их сонирхол татдаггүй байлаа. Бага ангид байхдаа манай ангийнхан хичээл тараад охид хөвгүүдгүй баавгайн чих их тоглдог байлаа. Орой болж байхад гэртээ нээх л хичээл хийсэн хүмүүс яадарсан өлссөнөө гайхаал ордог байлаашд. Бусад ангиуд тэгэж ерөөсөө тоглдоггүй байсан юмдаг. Тэгээл гэртээ ороол ээжийнхаа чанасан хийцтэй эсвэл будаатай цайг амаа олохгүй уудаг байлаавшд. Сайхан байжээ хүүхэд нас минь. Миний аав ээж ч сайхан хүмүүс. Анх хамаатнууд бид гурвыг бужигнуулсан хүнд гарууд гарч ирнэ гэж ярьдаг байсан гэж байгаа. Нэг удаа манай аавын эгч нь өдөр манайд орж ирээд ПӨӨХ ямар цэвэрхэн юм бэ? гээд дуу алдаж байсныг санадаг юм. Миний аав ээж хоёр гурван хүүгээ сайн хүмүүжүүлсэн сайхан ч хүмүүс. Би аав ээжээрээ эх орноороо бахархаж явдаг жирийн нэгэн монгол залуу. Амьдрал хэмээх их далайд хол тавиад удаагүй ч энэ амьдралыг утга төгс амьдрах хүсэл зориг надад маш их байна. Гэхдээ үүний тулд хааяа ч гэсэн эжий аав хоёртоо очоод ганц үнсүүлэх хүсэл төрхийн. Дараах шүлэг үнэхээр эх хүнийг өөгүй сайхан хэлсэн шүлэг. Эжий аав та хоёртоо хүү нь хайртай шүү.
Ц.Хулан : Ганцхан ээждээ унших
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай тєрсєн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж
Балчраас минь єдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж ємнє минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цєхєж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мєртлєє
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан ємгєєлєгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
Цааш унших...
Би яасын болоо
Хүн нэг юмыг эсвэл хүнд хэлэхгүй гээл дотроо бодоол яваад байдаг шүүдээ. Гэхдээ л нэг өдөр яаж тэсэхэвдээ сэдэрдэг л зүйл. Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол яримаар ч юм шиг, эсвэл ганцаараа хүнгүй газар хашхирмаар ч юм шиг сонин байдаг шүүдээ. Гэхдээ би тэглээ гээд хад мөргөж хаалга савж байсангүй, хараал идсэн сэтгэлдээ бүгдийг нь булшлаал явдаг байлаавшд. Оогий Жагаа гээд сайхан андууд байнаа. Санаа сэтгэл тавгүй үедээ уулзаад ганц нэг пиво уухаар сайхан байдын. Сүүлийн үед Жагаатай нэг л таарч өгөхгүй байгаа. Мэссэнжэрээр бичхээр хэрэлдчээд байхын нэг л хэл амаа олох гэж сонин байна. Бид хэд нэлээд хэдэн сарын өмнө нэг орой жаахан ууж сууж байгаад зодолдож билээ. кэкэ гэхдээ тэгэж сүрхий зодоон болоогүй л дээ. Гэвч тэгээл эр улсууд л болсон хойно санаа оноо зөрөх явдал бишгүй л байдаг.Амьдрал тэр чигээрээ сайхан байдаг гэдэг шиг миний амьдрал сайхан л байна. Тэр зодооны маргааш бид хэд юу ч болоогүй юм шиг яасан гайгүй юу сайхан амарсан уу гээд уулзаж байж билээ. Эндээс та нэг зүйлийг ойлгож байгаа байх бусад хүмүүс бол юун мэндлэх бөөн уур хилэн байх байсан биз. Энд л биесээ ойлгох андын нөхөрлөл оршиж байгаа юмшдээ. Би ер нь маш өөдрөг сэтгэлтэй хүн л дээ. Аливаа юмыг өөрөө л хийх гэж зүтгэдэг зантай. Би яаг юу бичихээ нэг л олж чадахгүй байх шиг байнаа. Хүн бүхэн адилгүй хүлэг болгон жороогүй гэдэгчлэн найз нөхдийн талаар элдэв юм сонсох бүрд дотроо өмөөрөвч заримдаа яагаад тэгсэн юм бол гэж гайхаж бас шалтгааныг нь олох гэж оролдовч хүнийг юу хийхийг таашгүй болхоор асуусан болгондоо хариулт олж чадахгүй мухардчих юмдаа. Хүмүүс хэлдэг шүүдээ хэнд ч битий хэлээрэй гэж байгаал юм хэлдэг. Би боддын хэрвээ хүнд хэлэхгүй юм бол надад яагаад хэлээд байгаан бол гэж. Би хүний нууцыг хадгалж чаддаг л даа. Гэвч нээх хүнээс нуугаад байх шаардлагагүй зүйлсыг бас хүмүүс хэлж л байдаг. Гэтэл би тийм энгийн юмыг дотроо бодоол яваад байх утгагүй байдаг болхоор заримдаа хүнд хэлчдийн. Хүн шийдсэн бол хийх л хэрэгтэй гэж би боддог. Би өөрийгөө маш уйдамхай хүн гэдгээ мэдээд байдаг юм. Нэг юм хийх эсвэл бариж аваал явж байхад анхных шигээ сонирхол татахгүй эсвэл нэг л энгийн бол тэгээл өөр юм хиймээр санагдаад явчихдаг юм. Заримдаа зүгээр ч ямар ч зорилгогүй интернэт ухах гоё байдаг шиг юу ч хийхгүй чимээгүй өөрийгөө чагнаж суух сайхан байдаг юм. Яаг одоо бол би ажил дээрээ сууж байна нээх хийсэн юмгүй. Санаанд унасан хэдэн үгээ үсэг холбоод блог дээрээ үлдээж сууна. Бодоод яваад байна гэдэг нэг л тэнэг байхын. Зөрөөд өнгөрсөн болгонд би таалагдах албагүй болхоор миний блогыг уншиж цаг заваа үрэн байгаа танид эсвэл чамд ч адил би таалагдах албагүй бөлгөө. Сайн сайхан бүхнийг хүсье. Бока хэхэ. Цааш унших...